Өдгөө зохиогдож буй Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног 2015” хэсэгт Петер Черкасскийн “Чамин цогц” кино нээлтээ хийх гэж байна.
Энэхүү “Чамин цогц” кино нь Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадмын нээлтийн кино юм.
Тэрбээр өмнө нь 2002 онд Каннын кино наадмын Найруулагчдын хоёр долоо хоног хэсэгт “CinemaScope трилоги”, 2005 онд “Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар “ бүтээлүүдээрээ тус тус шалгарч нээлтээ хийж байсан аж.
Мөн 2010 онд түүний “Кино сурталчилгаа” бүтээл нь Венецийн кино наадмын шилдэг богино хэмжээний киноны шагналыг хүртэж байсан билээ.
“Чамин цогц” (The Exquisite Corpus) кино нь “Чамин цогцос” хэмээх Сюрреалистуудын анх гаргаж ирсэн бүтээл хамтран туурвих коллаж аргачлалтай холбогдолтой юм. Тиймээс ч олон төрөл жанрын киноны олдмол материалууд нэн ялангуяа эротик дүрсийг ашиглан энэхүү эксперимениталь бүтээлийг цогцлоожээ.
Черкасски бусад кинотойгоо адил ортохроматик хальсны кадр бүр дээр ихэвчлэн хуучин олдмол хальсны дүрс давхарлаж дахиж гэрэлд цохиулах маягаар нарийн ажиллагаатайгаар, нөр их хөдөлмөрийн эцэст энэ киногоо бэлэн болгосон байна.