- 1999 онд шерпа Бабу Чири Эверестийн оргилд хүчилтөрөгчийн төхөөрөмж зүүлгүйгээр 21 цаг болжээ. Мөн тэрбээр Эверестийн оргил дээр хамгийн хурдан хугацаанд буюу 16 цаг 56 минутанд гарсан байна. Тэрбээр Эверестэд 10 удаа гарсан бөгөөд 11 дэх удаагаа буюу 2001 онд гарахдаа золгүйгээр амиа алдсан юм.
-
Мони Мүүлэ Пати болон Пэм Доржээ шерпа нар 2004 онд Эверестийн оргилд хуримаа хийсэн түүхэн дэх анхны хос болжээ. -
1974 он Эверестэд хүн гараагүй хамгийн сүүлийн жил болон тэмдэглэгджээ. -
Гималай дэлхийн хамгийн бохир уулны нэгд тооцогддог. Тэнд амиа алдсан хүмүүсийн цогцсоос гадна 50 тонн орчим хог байдаг гэсэн судалгаа гарчээ. Жил жилээс хогны хэмжээ өсөн нэмэгддэг бөгөөд энэ ууланд хүчилтөрөгчийн баллон, ууланд авирах тоног төхөөрөмж, ялгадас байх ажээ. -
2013 онд 7470 метрийн өндөрт Италийн уулчид Үэли Стек, Симон Моро болон Жонатан Гриффит нар шерпа нартай гар зөрүүлжээ. Шерпа нар тэднийг цасны нуранги үүсгэсэн тул авиралтаа зогсоохыг шаардтал уулчид хүлээн зөвшөөрөөгүйгээс тэдний хооронд үл ойлголцол үүссэн байна. Шерпа нар тэднийг чулуугаар цохиж зоджээ. Хэрэг явдал хэн нэгнийх нь үхлээр дуусах магадлалтай байсан тул уулчид бааз лагер луугаа буцсан байна. Харин тэдний маргааны улмаас Балбын эрх баригчид хоёр талыг эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулжээ.