-Ховд аймгаас бэлтгэв-
Энэ жил олон аймгийн нутаг гантай, ирэх жилийн өвөл зуд болж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Харин баруун аймгуудад байдал эсрэгээрээ, зуншлага сайхан болж байна. Өнгөрсөн сард бороо их орж, энэ сард нар ээж байгаа тул ногоо сайн ургажээ.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2008 онд баруун бүсэд босоо чиглэлийн авто зам барих шийдвэр гарсан. Ингээд 2009 онд зам барих компанийг тендерээр шалгаруулан, 2010 оноос газар шорооны ажил эхэлсэн юм.
Манай улс газар зүйн хэвтээ байрлалтай. Иймд хойд, өмнөд хоёр хөршийг холбосон транзит тээвэр хөгжүүлэхийн тулд юуны өмнө босоо тэнхлэгийн авто замууд барих нь зүйтэй гэж үздэг. Төмөр замын сүлжээг ч босоо тэнхлэгийн дагуу барьсан байдаг.
Хуучин шинэ хоёр замын уулзвар зөвхөн тас хар болон саарал өнгөөр ялгарахгүй. Та ялгааг нь машин дотор байхдаа л шууд мэдэрнэ.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам 4А гэж нэрлэдэг, олон улсын авто замын томоохон төслийн Монголд хэрэгжиж буй нэг дэд төсөл юм. 4А замыг CAREC (Central Asian Regional Economic cooperation) буюу Төв Азийн Бүсийн Эдийн засгийн хамтын ажиллагаа байгууллагаас хэрэгжүүлж байна. Энэ байгууллагад БНХАУ, Пакистан, Монгол, ОХУ зэрэг 10 орон нэгджээ. Төслийг Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци хамтран санхүүжүүлсэн аж.
Ингэснээр Пакистаны Карачи, Исламабад, БНХАУ-ын Үрэмч, Такашикен, Ховд, Баян-Өлгий аймгууд, ОХУ-ын Новосибирск хот гэсэн маршрут бүхий, 6000 км урт, Ази-Европыг холбосон хурдны замын сүлжээ бий болох аж.
Бид энэ сүлжээнд нэгдсэнээр худалдаа, тээврийн хүчин чадал нэмэгдэн, орон нутгийн хөгжилд дорвитой нэмэр үзүүлэх давуу талтай. Энэ зорилгоор барьж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн замын нийт урт 743 км. Үүний дийлэнх буюу 560 орчим км замыг барьж дуусчээ. Одоогоор Ховд аймаг дахь замын ажил дууссан бөгөөд одоо зам дагуух тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хажуугийн зогсоол, амралтын талбайг тохижуулах, ус зайлуулах шугамын ажил л үлджээ.
Бид Ховд аймгийн төвөөс Манхан сумыг чиглэн чанх урд чигийг барин өглөө эрт хөдөлсөн юм. Аймгийн төвийн зам хуучин тул арзгар барзгар. Хоёр км орчим явсны дараа шинэ замтай золгодог. Хуучин шинэ хоёр замын уулзвар зөвхөн тас хар болон саарал өнгөөр ялгарахгүй. Та ялгааг нь машин дотор байхдаа л шууд мэдэрнэ. Учир нь шинэ замд хүрэв үү үгүй юу машинаас гарах дуу чимээ эрс намсан, сэгсэргээ ч үгүй болно.
Энэ бол баруун бүсийн, босоо тэнхлэгийн, цоо шинэ стандартаар баригдсан зам.
Замын бас нэг онцлог нь зам дагуух амралтын талбай.
Одоогоор манай улсын аль ч зам дагуу зориулалтын амралтын талбай байдаггүй.
Холын замд, олон цагаар аялах жолооч нарт ядаж л нүдний хороо гаргах амралтын талбай маш чухал.
Иймд баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг барихдаа 200 км тутамд нэг амралтын талбай байхаар төлөвлөжээ.
Энэ нь хажуугийн зогсоолоос ялгаатай бөгөөд зам, зогсоолыг ногоон байгууламжаар тусгаарласан.
Одоо Ховд аймагт үргэлжилж буй замын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байхаас одоогоор 96 хувьтай байгаа аж. Үүнд цаг агаар нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард л гэхэд нийт 20 хоног бороо оржээ. Энэ нь замын ажил хойшлоход хүргэн, зам барьж буй Хятадын компани олон хоногийн борооны улмаас 3000 ам.долларын хохирол амсчээ.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн замаар томоохон тээврийн хэрэгслүүд илүүтэй зорчино. Дээр дурдсанчлан энэ зам БНХАУ-ОХУ-ыг холбоно. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд голдуу зорчино гэж үзэн, замын өргөнийг дараах байдлаар тооцоолжээ.
- Асфальт 5 см,
- Замын суурь 30 см,
- Суурийн доод үе 20 см.
Дашрамд хэлэхэд манай орны далайн түвшнээс дээших хамгийн өндөр цэгт барьсан зам Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам дагуу оршдог байна. Ховд аймгийн Бага Улаан гэх газарт далайн түвшнээс дээш 2860 метрийн өндөрт энэ замыг барьжээ.
Замын санхүүжилт
Санхүүжилтийн дийлэнхийг АХБ-наас гаргасан. 32 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг тус банкнаас олгосон байна. Мөн Засгийн газар ч тодорхой хувийг санхүүжүүлсэн. Иймд замын өртөг маш бага гэж дүгнэж байв.
Нэг км замыг дунджаар 550 сая төгрөгөөр барьжээ.
|
Нэгдүгээр багц |
Хоёрдугаар багц |
Гуравдугаар багц |
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх |
Замын урт |
110.8 км |
103.3 км |
85.3 км |
Нийт 299.4 км (Тэмээн хүзүүгээс Ховд хүртэл) |
Гүйцэтгэгч компани |
Чайна Жиангсу Жианда Констракшн |
Чайна Гэзхоуба Групп |
Солонгосын зөвлөх олон улсын компани |
|
Санхүгийн эх үүсвэр |
АХБ-ны буцалтгүй тусламж (65хувь)+Засгийн газрын эх үүсвэр (35 хувь) |
АХБ-ны зээл (72 хувь)+Засгийн газрын эх үүсвэр (28 хувь) |
Экспорт импорт банкны зээл (85 хувь)+Засгийн газрын эх үүсвэр (15 хувь) |
АХБ-ны буцалтгүй тусламж (72.8 хувь)+АХБ-ны зээл (27.1 хувь) |
Гэрээний дүн |
52 сая ам.доллар |
55 сая ам.доллар |
33 сая ам.доллар |
3.4 сая ам.доллар |
Гэрээний хугацаа |
54 сар |
38 сар |
48 сар |
73 сар |
Замыг хурдан хугацаанд барьж дуусгахын тулд 3 багцад хуваан, 3 компани ажлаа зэрэг эхлүүлэхээр төлөвлөсөн ч хятадын 2 компани тендерт ялсан аж.
Зам барих үед ажлын хамгийн их ачаалалтай үед 15 монгол, 4 Солонгос инженер ажиллаж байсан бол одоо 8 монгол, 3 солонгос инженер ажиллаж байна. Зам, барилга, уул уурхайн салбарт ажиллагсдын доод цалинг 358 мянган төгрөг гэж тогтоосон байдаг. Энд ажилладаг монгол ажилчдын дундаж цалин 550 мянган төгрөг байгаа аж.
Ямартай ч Ховд аймаг БНХАУ-ын Такашикэн хоттой авто замаар холбогдлоо. Энэ замыг өнгөрсөн 10 дугаар сард олон нийтэд нээсэн. Үүнээс хойш зам дагаж хөгжил ирсэн эсэхийг лавлахад АХБ-ны ахлах мэргэжилтэн Раушан Маматкулов “Хүүхдүүдийн сургуульдаа хүрэх зам өмнөхөөс товч, амар хялбар болж, ахлах ангийнхан энэ замаар дугуйтай явж байна. Мөн гар үйлдвэрлэл эрхэлдэг буюу гэртээ цагаан идээ боловсруулдаг эмэгтэйчүүд, өрхийн жижиг бизнес эрхэлдэг иргэд зах зээлдээ илүү ойртлоо. Замтай болсон болохоор ОХУ-ын хөрөнгө оруулагчид Ховдод хөдөө аж ахуйн чиглэлээр ферм байгуулан, бүтээгдэхүүнээ хойшоо экспортлохоор шургуу ажиллаж байна. Цаашид энэ замаар олон жуулчин зорчино гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Бид зам барьж буй Чайна Жиангсу Жианда Констракшн компанийн хээрийн оффист түр саатлаа. Энд нийт 300 орчим хүн ажилладаг. Тэдний тавьсан зам болон зам дагуух суваг шуудуу, гүүр, бетон далан, амралтын талбай, хажуугийн зогсоол зэрэг бүх ажлыг солонгос мэргэжилтнүүд хянан ажилладаг аж. Тэгэхээр баруун бүсийн босоо тэнхлэгийн замын төслийг олон улсын төсөл гэж үзэж болно. Захиалагч нь Монголын Засгийн газар, санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, гүйцэтгэгч нь Хятад, хяналт тавигч нь Солонгосын компани.
Замыг тендерт шалгарсан хятадын төрийн өмчит компани барьсан ч тэд орон нутгийн компаниудтай хамтран, зарим ажлаа захиалгаар гүйцэтгүүлдэг байна. Жишээ нь тэсэлгээ, харуул хамгаалалт, тээвэр зэргийг монгол компани хариуцан ажиллажээ. Тэд худалдаан авалтынхаа дийлэнхийг монголд хийн, асфальтад ашигладаг битум гэх түүхий эдийг л хятадаас импортолжээ. Шатахуун, хүнс, цемент, хайрга зэргээ дотоодоос нийлүүлсэн юм байна.
Махаа нийлүүлэх хүсэлтэй малчид олон байдаг тул тэдний нэрсийн жагсаалтыг гарган, тэр дагуу махыг нь ээлжлэн авдаг, нэг өрхөөс биш аль болох олон өрхөөс мах авахыг боддог гэж байв.
Мөн АЗХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл учраас түгээмэл тархацтай байгалийн түүхий эд болох чулуу, хайрга, ус ашиглахдаа ашигт малтмал ашигласны төлбөрөөс чөлөөлөгджээ.
Замын арчилгааг хэн хариуцах вэ?
Биднийг Ховд аймагт ажиллан, замын ажилтай танилцаж явахад нийт 145 сая ам.доллараар бүтсэн шинэхэн зам үнэхээр сайхан харагдаж байв. Ирэх аравдугаар сард гүйцэтгэгч компани аймгийн мэргэжлийн хяналтын газарт замаа албан ёсоор хүлээлгэж өгнө. Үүнээс хойш дахин нэг жилийн турш тэд замын арчлалтыг хариуцах үүргийг гэрээгээр хүлээжээ. Харин 2017 оноос эхлэн аймгийн удирдлага энэ замыг арчилж эхлэх юм.
Энэ нь тэдэнд санхүүгийн дарамт үзүүлэх эсэхийг лавлахад АЗХ-ны ахлах мэргэжилтэн Раушан Маматкулов“Уг нь замын арчлалтад зам барьсан нийт зардлын 1.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг жил бүр зарцуулах учиртай. Тэгж байж л замын насжилт уртасна. Орон нутаг эхнээсээ энэ жишгийг баримтлан ажиллах ёстой гэсэн юм.
Саалиа бэлдэхээр саваа бэлд
Ховд аймагт өрнөж буй замын ажилтай танилцсан дараа бид Ховд аймаг дахь Булган боомтод ирлээ. Энэ боомтоор иргэд БНХАУ-ын өөртөө засах Шинжаан Уйгар улмын Такашикэн хот руу зорчдог. Уйгар, хятад иргэд суурьшсан энэ хотоос Ховдчууд бэлэн хувцас, хүнс, барилгын материал худалдан авдаг. Харин Монголоос энэ боомтоор дамжин Хятад руу Хөшөөтийн уурхайн нүүрс, багахан хэмжээний (орос гоймон гэх мэт) хүнс экспортолдог аж. Энэ оны эхний 6 сарын байдлаар Мон-Эко компани нийт 154 мянган тонн нүүрс экспортолсон бөгөөд тонн тутамд нь 1500 төгрөгийн хураамж төлдөг байна.
Ховд аймгийн Булган суман дахь Гаалийн газрын дарга Б.Мөнхбаттай уулзахад “Шинэ замтай болсноор зорчигчдын урсгал нэмэгдэх нь лавтай. Иймд юуны өмнө манай боомтын терминалын хүчин чадлыг нэмэх шаардлагатай байна. Нүүрсээ цахим аргаар хянан, хил гаргаж байна. Жолооч нарын хурууны хээг бүртгэх систем хараахан нэвтрээгүй. Даваа, мягмар гарагуудад гарах, пүрэв, баасан гарагт гарах урсгалын ачаалал нэмэгддэг” гэсэн юм. Энэ боомт дээр зөрчил гарах нь харьцангуй бага байдаг ч өнгөрсөн онд 490 кг байгалийн үнэт булуу, чонын арьс зэргийг нуцаар хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого гарч байжээ.
Цаашид энд хяналтын бүс байгуулвал хилээр нэвтрэх иргэд, тээврийн хэрэгслүүдэд илүү хурдан, чанартай үйлчилгээ үзүүлж чадна гэж боомтын Гаалийн газрын дарга үздэг байна.
Энэ боомтод гааль, мэргэжлийн хяналт, арилжааны 4 банк, тээвэр зуучийн компани, мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг 80-аад хүн оршин сууж байна. Тэдэнд тулгамддаг хамгийн нийтлэг бэрхшээл нь ажиллах орчин, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй явдал гэнэ.
Хэрэв төлөвлөснөөр замын ажил урагшилбал 2017 оны сүүл гэхэд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам бүрэн дуусна. Мөн энэ замаар зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн тоо өснө гэж тооцоолвол одоо ч 7 хоногийн 4 өдөр нь ачаалалтай ажилладаг Булган суман ндахь боомтод дараалал үүсч болзошгүй . Иймд авто зам барихын сацуу тэр замаар зорчих иргэдэд хүргэх үйлчилгээнээс одооноос бодож, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Ховд аймагт барьсан энэ замыг 2009 онд баталсан төсвийн дагуу буюу хангалттай сайн санхүүжилтээр бариагүй, цаг агаарын хүнд нөхцөл зэрэг саад тотгорууд байсан ч гүйцэтгэгч болон хянагч талууд сайн ажилласнаар гурван сарын дараа замын ажил бүрэн дуусах хэмжээнд ирээд байна. Харин цаашид энэ замыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх эерэг үр дүн авчрах нь Ховд аймгийн удирдлагын үүрэг болон үлдэж байна.
Харин Ховд, Баян-Өлгий аймгаар дайрч, Улаан байшингаар ОХУ-ын хилд хүрэх 165 км замыг ирэх 2 жилд барьж дуусгахаар Зам тээврийн яам тооцоолжээ.
Ингэснээр баруун бүсийн босоо тэнхлэгийн зам бүрэн дуусна.
Яамны дэргэдэх Баруун бүсийн замын коридорын төслийг удирдах нэгжийн дарга н.Бямбажав “Ховд-Баян-Өлгий-Улаан байшинт (ОХУ) хүртэлх замыг барих тендер зарлахад 38 ААН саналаа ирүүллээ.
Зарим компанийн материалыг тодруулах шаардлага гарч буцаасан. Энэ сарын 31 гэхэд зам барих болон замын ажилд хяналт тавих компаниудыг тус бүрт нь шалгаруулан, гэрээгээ хийнэ. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад 160 орчим км урт замыг 2 жилийн хугацаанд барьж байна. Баруун аймгуудад барилгын улирал харьцангуй богино. Замын-Үүдэд газар шорооны ажил дөрөвдүгээр сард эхэлдэг бол энд тавдугаар сард эхэлж, арван сараас завсарлах болдог” гэсэн юм.
Ирэх жилээс барьж эхлэх, Ховд-Баян-Өлгий аймгийг холбох замыг мөн л Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр болжээ. Нийт 164 км ут замыг 4 хэсэгт хуваан, 4 өөр компани замын ажлаа зэрэг гүйцэтгэх байдлаар тендерээ зарласан байна.
Үргэлжлэл бий.