Монгол орны зүүн хязгаарт "Мардай"-н ураны орд бий. Энэ нутагт дэд бүтцийн асуудлыг шийдэж байсан үе бий ч харамсалтай нь тухайн ордыг ашиглахаа больсноор бүтээн байгуулсан бүхэн нь үрэн таран болжээ. Уран бол цөмийн эрчим хүчний хөгжлийг хангадаг стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмал. Дэлхийд ураны нөөцтэй гэж бүртгэгдсэн 43 орны 13-т нь манай улс орсон. Цөмийн эрчим хүч, техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед ураны нөөцөө олборлож эхэлбэл улс орны эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгөх нь тодорхой. Атомын цахилгаан станцтай болох алс хэтийн зорилгоо бодсон ч уран хэмээх чухал эрдэс баялагаа ухаж олборлох арга, боломж "бүхнийг хайгууштай билээ.
Дээр дурьдсан стратетигийн ач холбогдол бүхий 15 орд газрын гурав нь Өмнөговь аймгийн нутагт бий. Ханбогд сумын нутагт алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох "Оюу толгой"-н ордын хайгуулын ажил үндсэндээ дуусч, 30 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нөөцтэй болохыг тогтоогоод байгаа билээ. Энэ бол зөвхөн урьдчилсан тооцоо. Магадгүй энэ нөөц цаашид ч өсч мэднэ хэмээн геологи уул уурхайн чиглэлийн судлаачид үзэж байна. Иймд олон жил дуншсан "Оюу толгой"-н ордын хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй шийдвэрлэхийг улс орны эрх ашиг зүй ёсоор шаардаж байна. Энэ ордыг түшиглэн уул уурхайн металлурги, эрчим хүчний цогцолборыг барьж байгуулах нь зүйтэй санагдана. Мөн Өмнөговь аймгийн нутагт "Таван толгой"-н коксжих нүүрсний орд бий. Энэхүү ордын судалгааны ажил өндөр түвшинд хийгдсэн. Нүүрсний чанар нь өндөр үзүүлэлттэй гарсан гэдэг. Дээрх хоёр ордуудын тоймтойхон газрууддаа томоохон хэдэн үйлдвэртэй болчихвол Монгол Улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулах нь хэн бүхэнд ойлгомжтой.
Стратегийн ач хобогдолтой ордуудын ихэнх нь нүүрснийх манай улс нүүрсээр өөрийн орны хэрэгцээг хангаад зогсохгүй зүүн Азийн орнуудад экспортлож байгаа билээ. Дэлхийд нүүрсний хэрэгцээ өсч үнэ ханш нь ч өндөр байна. Өнөө үед түүхий нүүрсийг боловсруулан ашиглах, мөн нүүрснээс зарим төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг арга боломж, техник технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хойшлуулалгүй эхлүүлэх хэрэгтэй байна. Нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гарган авч шатахууны хэрэгцээг хангадаг болчихвол энэ тухай асуудал гүйцэд биелэхсэн. Өнөөдөр манай уул уурхайн салбар улс орныхоо аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортийн бүтээгдэхүүний 80 орчим хувийг гаргаж байна. Ашиглагдаж амьжаагүй байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаад эхэлбэл дээрх тоон үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй. Нэмэгдээд зогсохгүй зах хязгаар нутгуудад дэд бүтцийн салбарууд бий болж эрчим хүч зам тээвэр харилцаа холбоо зэрэг нийгэм соёлын байгууламжууд бий болно. Эдгээрийг дагаад хотжилт үүснэ. Ажлын байр нэмэгдэнэ. Ядуурал жинхэнэ утгаараа буурна. Ажлын байр авдаг цалин ахуй хангамж нь амьдралд хүрэлцэхүйц орчин бүрдүүлбэл төв рүү тэмүүлэх их нүүдэл зогсох билээ.
Эрдэнэтээс дутхааргүй том хот "Оюу толгой"-д баригдаж мэднэ. Үүнийг үгүйсгэхгүй. "Оюу толгой", "Таван толгой" зэрэг орд газрууд ашиглаад эхэлбэл 50-60 мянган хүнтэй хотхон бий болно. Монгол орны зүүн хязгаар болсон Дорнодын талд цайр, уран, баруун хязгаарын цаст Алтайн нурууны салбар уулст "Асгат"-ын мөнгөний орд болон баруун хойд хэсэгт төмөр мөн фосфорит, өмнөд хэсэгт нүүрс зэс алтны, төвийн бүсэд алт болон зэс, молибдений стратегийн ач холбогдол бүхий ордууд манай улсад бий. Гагцхүү эдгээр асуудлыг ашиглах асуудлыг хойшлуулмааргүй байна.