-Солонгост байгаа гэж сураг сонсож байлаа. Хэзээ ирсэн бэ? Тэнд юу хийв дээ?
-Эх
орондоо ирээд зургаа хонож байна. Солонгосын урлагийн ертөнцөд бичил
судалгаа хийж байгаад ирсэн. Сөүл хотын нэгэн томоохон студитэй хамтарч
ажиллахаар жилийн гэрээ хийлээ. Анхны бие даасан сингл цомгийн эх
бэлтгэл, хэвлэлтийг энэ студи хийнэ. Анхны цомгоо эх орондоо гаргана.
Хоёр дахь цомгоо Солонгост борлуулах зарчмаар ажиллахаар болсон.
-Тэд Ануд ямар шаардлага тавьж байх юм?
-Солонгос
хэл сурах, бүжгийн бэлтгэлийг маш сайн хийх гэсэн шаардлага тавьж
байгаа. Бусад шалгуурт нь тэнцсэн гэсэн үнэлгээ авсандаа баяртай
байгаа. Шинэ уран бүтээлээ баруунд ид хүчээ авч байгаа R&B
чиглэлээр гаргана. Үүнд тааруулж өөрийгөө эвдэх, өөрчлөгдөх ёстой
болсон. Бүжгийн бэлтгэлийг өдөр бүр хийж байна. Дотоод хүн, сэтгэл зүйн
хувьд ч би өөрчлөгдөж байгаа. Бүжиглэж сурах гэж их мэрийсэн. Одоогийн
энэ түвшинд хүртэл бүжиглэнэ гэж өөрийгөө бодоогүй шүү. Хичээл
зүтгэлээр ямар ч зүйлийг өөртөө бий болгож болдгийг ойлгосон.
-Нээрээ их өөрчлөгджээ. Хагалгаа энэ тэр хийлгэсэн юм биш биз?
-Гоо сайхны хагалгаанаас хол байя гэж боддог. Дотроосоо эрүүл байх хэрэгтэй.
-Чи их турсан юм шиг харагдах юм, бүжгийн хичээлийн үр дүн үү?
-Би
10 кг хаясан. Одоо 46 кг байна. Гол өөрчлөлт бол турсандаа л байгаа юм.
Мэдээж уран бүтээлийн минь имиж өөрчлөгдсөнтэй холбоотой. “Гала”-гийн
Ану өөрчлөгдсөн.
-Анхны цомог сонсогчдод хэзээ хүрэх вэ?
-Есдүгээр
сард худалдаанд гарна аа. Бүх дуугаа клипжүүлээд цомогтоо багтаах
зорилготой. Солонгост байх хугацаанд бүжиг, клипний маш гоё гоё санаа
төрсөн. Өөрийгөө илүүтэй илэрхийлэх бүтээл гаргая гэж бодож байгаа.
-Солонгос хэзээ явсан билээ дээ?
-Өнгөрсөн
хоёрдугаар сард очоод сар болсон. Дахин дөрөвдүгээр сард яваад сая
ирлээ. Солонгос хэлний сургалтын анхан, дунд шатны хичээлийг дүүргэлээ.
Өглөө есөөс таван цаг хүртэл хичээллэдэг. Хүнд биш, маш сонирхолтой
орчинд сурч байгаа.
-Ингэхэд Ану яагаад Солонгос улстай холбоотой болчихов оо. Юу татаад байна аа?
-Бид
ази хүмүүс. Соёл ойролцоо. Урлагийн хүний хэтийн зорилго бол гадаадад
гарах шүү дээ. Би ч ийм л зорилготой. Азаар надад маш том боломж,
гадаад ертөнцөд гарах гарц нээгдсэн. Энэ боломжийг алдахгүйн тулд хэл
сурч, орчинд нь хэсэг хугацаанд амьдарч байгаад ирлээ.
-Ямар студи вэ?
-Одоохондоо нууцалж байгаа.
Анхны цомог минь гарахад бүх зүйл тодорхой болно оо. Шинэ дуунууд минь
долдугаар сараас сонсогч, үзэгчдэд хүрнэ. Монголынхоо топ хөгжмийн
зохиолчидтой хамтарч ажиллаж байгаа. “Гала” хамтлагийг өсвөр насныхан
сонсдог байсан. Тэдний ах, эгч нарт зориулсан ямар уран бүтээл хийх вэ
гэж судалж, бодсон. Тэгээд R&B чиглэлийг сонгосон юм. Солонгосын
урлаг баруунд хүлээн зөвшөөрөгдсөн, чадалтай, чанартай, сайн гарч
байгаа. Ийм зах зээлд гарахыг зорьж явна аа.
-Уран бүтээлчийн хувьд энэ дэвшил байх?
-Мэдээж
тийм. Гэхдээ гараагаа сайн хийх хэрэгтэй л дээ. Соло бүтээл хийнэ гэдэг
миний хувьд уран бүтээлийн эхлэл бас дэвшил гэж бодож байна.
-Ану хэдэн настай вэ?
-20 хүрч байна. 18-тайдаа
“Гала”-г байгуулж байлаа. Хоёр жилийн өмнөх Ану маш олон талаар
өөрчлөгдсөн. Урлаг үнэхээр гайхалтай, ийм богинохон хугацаанд намайг
өөрчилсөн. Үүнийг би өөр дээрээ мэдэрлээ. Байнгын ачаалалтай, ажилтай,
олон харилцаанд орж байдаг болохоор өөрийн эрхгүй өөрчлөгддөг юм байна.
Гэсэн ч илүү их хөгжих ёстой юм гэдгийг Солонгост мэдэрсэн. Тэнд очоод
би өөрийгөө чамласан. Илүү их хөгжих, хөдөлмөрлөх, боловсрох ёстой юм
байна гэдгээ ойлгосон. Залуу хүн цаг үетэйгээ зайлшгүй хөл нийлүүлэн
алхах хэрэгтэй юм байна. Үүний тулд дэлхий дахинд болж буй үйл явдлын
мэдээллийг нэг, хоёр хоногийн дараа биш тэр өдөрт нь авч байх учиртай
юм байна гэдгийг бас ухаарсан. Би маш их эрэл хайгуул хийж байгаа.
-”Гала”-гийн хоёр охин хамт амьдарч байсан. Сүүлийн үед
“Гала” тарлаа гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Ану тусдаа уран бүтээл
хийгээд эхэлж, тэгэхээр энэ сенсаац үнэн байх нь ээ?
-Бид
хоёрыг сонсдог хүрээний залуучуудын дунд ийм яриа, цуурхал гарсан юм
билээ. Зөв л дөө. Бид уран бүтээл хийнэ гэсэн олон амлалт өгсөн шүү
дээ. Тэд биднийг хүлээж байсан, хэсэг хугацаанд чимээгүй болчихоор янз
бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн байх аа. Хамтлагууд ингээд нам жим
болохоороо тардаг нийтлэг жишиг бий. Бид хоёр нэг хэсэгтээ тус тусынхаа
уран бүтээлийг хөөхөөр шийдсэн. Хоёулаа энэ тухай ярилцаад, маш сайн
ойлголцоод…
-Яг юу ойлголцсон гэж?
-Өөрсдийн сонирхлын
дагуу амжилт гарсан уран бүтээл хийе. Гэхдээ энэ нь ганц дуу биш цомог
гаргая гэсэн. Болороо маань электро чиглэлээрээ уран бүтээл туурвиж
эхэлсэн.
-Солонгосоос ирээд түүнтэй уулзсан уу?
-Амжаагүй л байна. Уулзалгүй яахав, уулзана. Болороогийнхоо уран бүтээлийг би маш сайн ойлгож дэмжиж байгаа.
-Яагаад ганц ганцаараа уран бүтээл хийе гэсэн юм бэ. “Гала”-г залуус дэмждэг шүү дээ?
-Хоёр
жил хамт ажиллалаа. Хоёр цомог гаргалаа. Мөн ийм тооны тоглолт хийлээ.
“Мөрөөдлийн…” нэртэй цомог маань Монголын рок поп хөгжмийн ертөнцөд
шинэ өнгө төрх нэмсэн гэсэн үнэлгээг урлагийнхнаасаа авсан. Үүндээ
сэтгэл хангалуун байдаг. Бид 20 мянган үзэгчтэй тоглолт хийж байсан шүү
дээ. Бидний насны охидод ахадсан гэмээр ачаалал үүрч байсан л даа. Маш
нарийн графикийн дагуу ажилллаж хоногт дөрвөн цаг л унтдаг байлаа.
Амрах ч юм уу, чөлөөт цаг огт гардаггүй байлаа. Ийм шахуу төлөвлөгөө,
ажил дунд хэтэрхий удаан хугацаанд байсан болоод тэр үү… Ярилцаж үзсэн
л дээ. Бид хоёр хоёр жил сайн ажиллаа, одоо хоёулаа хэсэгхэн хугацаанд
тус тусдаа уран бүтээл хийгээд үзье. Өөр өөрсдийн хүсэл сонирхлоо
дагая. Боловсролдоо анхааръя, хувийн асуудлаа чухалчилж үзье, аав
ээждээ цаг зав гаргая, хичээл сургуулиа төгсье гэсэн юм.
-Та хоёр ямар сургуулийн оюутнууд билээ дээ?
-Болороо
маань Хүмүүнлэгийн ухааны их сургууль, би МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн оюутан. Бүтэн жил зургаан сарын чөлөө авчихсан чинь
сургуулиасаа, хичээлээсээ, найз нөхдөөсөө хөндийрсөн. Ер нь хувь хүн
гэдгээ мартсан, орхигдуулсан.
-Зөвхөн “Гала”-гийн төлөө амьдарч байжээ гэж үү?
-Тийм
ээ. Гэхдээ үүнийгээ буруутгадаггүй. Хамтлаг байгуулж дуулж, уран бүтээл
туурвиж байснаараа энэ хэргийн төлөвшил, боловсрол авч өдий зэрэгтэй
яваа. Бахархалтай ханддаг. Энэ их ажлаасаа бага зэргийн завсарлага
аваад хүсэл сонирхлынхоо дагуу хувь хүндээ жаахан анхаарал хандуулъя
гэсэн юм. Биднийг дэмждэг залуус үүнийг зөв өнцгөөс хараасай гэж хүсэж
байна. Анугийн сүүлийн зургаан сард хийсэн том ажил гэвэл би бяцхан дүү
нартаа зориулж, тэдний оюунд хөрөнгө оруулалт хийх оюуны өргөө
ажиллуулахаар төлөвлөж байна.
-Сайхан санаа байна. Ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Нээлтээ
хийх үедээ хэлье, тэгэх үү. Миний анхны цомгийн нээлттэй оюуны
өргөөгийнх давхцах байх. Би хүүхдэд их хайртай. Яагаад гэвэл, биднийг
сонсдог хүмүүсийн бараг 60 хувь нь бяцхан дүү нар минь байдаг. Тэдний
төлөө хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа.
-Мөнгө, санхүү гэж айхавтар юм бий дээ?
-Тусалж
дэмжих хүн олоон олон. Хүүхдийн төлөө гараа сунгахад туслах хүн олдоно
оо. Аав, ээж минь ч дэмжиж байгаа. Энэ тухай би аав ээжтэйгээ багаасаа
ярилцдаг байсан. Энэ өргөө мөрөөдөл минь байсан. Бодит амьдрал дээр
хэрэгжих гэж байгаад баяртай байгаа.
-Ану айлын хэд дэх хүүхэд вэ?
-Том нь. Хоёр дүүтэй.
-Ингэхэд хуулийнхаа сургуулийг төгсөх болж байгаа юу?
-Жил
дутуу байгаа. Цомгоо гаргачихаад есдүгээр сараас хичээлдээ явна. Төгсөх
жилээ шамдан суралцана аа. Багш нар минь надад сайн. “Хичээлдээ сайн,
авьяастай хүүхэд” гэж үнэлдэг. Хуульч гэр бүлд төрсөн болоод тэр үү,
хууль ч хүний шинж чанар надад байдаг л даа.
-Цаашид Ану хэн байх вэ. Дуулах чиний хобби байх тийм үү?
-Хооби
гэж болно л доо. Гэхдээ сонирхол, хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө
хөөцөлддөг, мэрийдэг гүйдэг байх хэрэгтэй. Би дуулаачийн чиглэлээрээ
сургуульд явъя гэж бодож байгаа. Уран бүтээл байнга үргэжлэх ёстой, би
үүнийгээ орхихгүй ээ.
-Уучлаарай, Ану, Болороо хоёр ганц ганцаараа л уран бүтээлээ
туурвибал яасан юм бэ. Хэсэг завсарлачихаар та хоёрыг хүмүүс дахин
хүлээж аваах уу, үгүй ч үү?
-Энэ бид тухай ярилцсан. Бидний 10 жил үерхсэн нандин холбоо хэзээ ч тасрахгүй. Бид байгаа цагт “Гала” байх л болно.
Ц.Энхмаа