УИХ-ын байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, зарим байнгын хорооны дарга сайд болсонтой холбогдуулан УИХ өчигдөр 17.30 цагт дахин хуралдаж, зарим байнгын хорооны дарга нарыг шинээр сонголоо. Үүнд:
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэгийг,
- УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг,
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцанг,
- УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очирыг
- УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэгийг,
- УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг сонгов. Харин:
- УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
- УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нарыг улираан сонголоо.
Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг ба улираан сонгох ч боломжтой юм.