МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн хууль бус, томилгоо, халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж С.Эрдэнийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардлаа.
Тодруулбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг олноор нь чөлөөлж, хууль бус томилгоо хийсэн гэжээ. Үүнд Төрийн албаны зөвлөлөөс нийтэд нээлттэй зарлаж явуулсан сонгон шалгаруулалтаар томилогдсон нийт 18 хүнийг чөлөөлжээ.
Сайд С.Эрдэнэ Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч, зохих журмын дагуу томилогдсон, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон чөлөөлж, оронд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу төрийн албаны зохих шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй, “түр орлон гүйцэтгэгч” гэх Үндсэн хуулийн бус статусаар ажиллаж байсан иргэдийг дахин томилж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа аж.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: С.ЭРДЭНЭ ХУУЛИЙН ЗААЛТ ЗӨРЧСӨН
-Үүрэг гүйцэтгэгчид шийдвэр гаргах эрх байдаг ч хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар “аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг тухайн орон нутгийн Засаг даргатай нь зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлдөг” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардаж байгаа юм.
Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ: БИ НЭГ Ч ХҮН ХАЛААГҮЙ, ӨМНӨХ ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ Л ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН
Төрийн алба нэг өдрийн хугацаанд ч тасралтгүй явах зарчимтай. Би хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон учраас эрх үүргийнхээ дагуу ажлаа хийж байна. Хоёрдугаарт би нэг ч хүн халаагүй, нэг ч хүн ажлаас чөлөөлөөгүй, мөн томилоогүй. Хуульд нийцээгүй, үндэслэлгүй хууль бус тушаалыг л хүчингүй болгосон. Захиргааны хэргийн шүүх дээр 16 аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар хандан найман сар явж байна. Эдгээр хүмүүс бүгд үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халагдсан. Ажлаас халагдахдаа үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөөд үүрэг гүйцэтгэгчийг томилж, сонголтыг хаалттай явуулсан. Хөдөлмөрийн яам өөрөө хөдөлмөрийн хууль зөрчиж болохгүй. Тиймээс өмнөх гаргасан шийдвэрээ хууль бус гэсэн үндэслэлээр цуцалсан, тэрнээс томилгоо биш. Үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөөд үүрэг гүйцэтгэгч томилдог хууль хаана ч байхгүй.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир