gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Дэлхийн зах зээлд анимэйшн, комикоор хэрхэн гарах вэ?"

А.Ихсанаа
2015-11-27
0
Twitter logo

- Content Summit -

Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяр ирэх сарын 4-ний өдөр зохиогдох Content Summit чуулганд илтгэл тавина. Сүүлийн 10 жил комикс, манга, зурган ном, сурах бичиг зэрэг нийт 100 гаруй бүтээл, ном хийсэн. Бонго хүүхдийн нэвтрүүлгийг Боловсрол сувагтай хамтарч хийж байсан тэрээр анимейшн болон комикоор хэрхэн Дэлхийн зах зээлд гарах тухай ярих юм.

-КОНТЕНТ гэдэг нь  бүтээгдэхүүн болсон АГУУЛГА юм. Агуулга нь номоор уу? Комикоор уу? Анимэйшнээр уу? Киногоор уу? зэрэг илэрхийлэгдэж буй хэлбэр нэн чухал биш юм. Сайн агуулга хэлбэрээс үл хамааран ашигтай байж чаддагийг Марвел, ДС-гийн олон жишээ харуулж байна.

Бидний хувьд түүх, соёлоос эхлээд дэлхийд шинэ контент байж болохоор олон төрлийн сэдэв бий. Харин түүгээрээ шууд кино хийнэ, шууд хүүхэлдэйн кино хийнэ гэж шуурч байна. Нэг талаасаа энэ чиглэлд анхаарч буй хүмүүс олширч байгаа нь сайн хэрэгч, гол асуудалдаа анхаарахгүй байгаа нь хий дэмий зардал болно.

Монголд сайн контентийг бүтээхэд хэлбэрээс үл хамааран санхүүгийн, боловсон хүчний, борлуулалтын сувгийн, маркетинг менежмент, хэрэглэгчийн соёл гэх мэтээр асар олон асуудал байдаг ч бидэнд хамгийн ихээр тулгамдаж байгаа гол асуудал нь“СЭТГЭЛГЭЭ” юм.

Контент үйлдвэрлэх зардлаа дотоодын зах зээлээс нөхөж чадахгүй, контент үйлдвэрлэхэд одоогийн дижитал эрин үед үргэлж гадаадын контенттэй өрсөлдөж байгаа зэргээс хамааран бидний үйлдвэрлэх контент сэдвээс үл хамааран гадаадад өрсөлдөхүйц буюу сэтгэлгээний хувьд олон улсын түвшинд очих шаардлагатай байна. Хэрвээ агуулгын хувьд дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж чадвал эдийн засгийн эргэлтэд орох нь тийм ч асуудалгүй.

Сайн КОНТЕНТ хийхийн тулд СЭТГЭЛГЭЭ сайн байх хэрэгтэй. Сэтгэлгээ сайн байснаар сайн контент хийдэг.

Энэ хоёр ШУУД УРВУУ хамааралтай...

Б.ЭНХМОНГОЛ

"Монгол Контент" ХХК, Маркетингийн мэргэжилтэн

Комик гэдэг ойлголт Монголд саяханаас үүссэн гэж тодорхойлж болно. Яагаад саяхан гэж тодорхойлж байна вэ, гэвэл Комикийн үүсэл хөгжлийн суурь, чиг хандлагыг тодорхойлогч болж байгаа АНУ-д комик үүсээд 100 жилийн нүүрийг үзэж байна. Яагаад The Avengers, Dark Knight Rises зэрэг комикийн зохиолтой кинонууд асар олон үзэгчтэй байгаад байна вэ? 100 жилийн хугацаанд бэлтгэсэн үзэгчид байна. Сайн зохиол, чадварлаг зураглал, бодлогоор дэмжигдсэн нийгэмд өгдөг мессежүүдээрээ уншигчдаа өөртөө барьж байсан бөгөөд анимэйшн хүүхэлдэйн кинонуудаараа олонд танил болсоор байсан.

Эндээс миний илтгэлийн маань гарчгийн утга тайлагдах болов уу.. Комик бол зүгээр нэг зурагтай ном биш, энэ бол нийгэмд нөлөөлж чаддаг хүчирхэг нэгэн суваг юм. Бидэнд гадных шиг 100 жилийн туршлага байхгүй нь үнэн. Тэгвэл бид яаж Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх вэ? Миний санал болгож буй шийдэл бол бид Багаар ажиллах юм.

Бидний цөөхөн Монголчууд дотор олон чадварлаг аниматор, зураач, уран бүтээлчид бий гэдэгт би итгэдэг. Багаар ажиллахын давуу талуудыг тодруулбал чанартай бүтээл үүсгэх, хөрөнгө оруулалт хийж санхүүжилтээ босгох боломжийг нээж өгнө. Харин үүн дээр нэмээд төрөөс бодлогоор, хууль эрх зүйн орчны дэмжлэг үзүүлэх нь бас нэгэн чухал зүйл юм. Гадаадын бүтээлүүдээр Монголын контентийн орчныг дүүргэвэл ирээдүй болсон үр хүүхдүүд маань харийн сэтгэхүй, харийн үзлээр хүмүүжиж Монгол төрхтэй ч Америк сэтгэхүйтэй нэгэн болох аюул бий. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал юм.

Ийм ч учраас бид Ногуныг бүтээсэн юм. Ногун бол байгаль эх дэлхийгээ хамгаалагч савдаг бөгөөд хүн төрөлхтөнд эх дэлхийгээ хайрлахын утга учрыг таниулахаар зорьж буй нэгэн юм. Байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой хэмээн итгэж эх дэлхийгээ шүтэж ирсэн Монголчууд шавхагдах баялгаар бус, харин дундаршгүй баялаг болох Оюун ухаанаараа дэлхийд гайхагдах ёстой гэдгийг ирээдүй хойч болсон бяцхан уншигч нартаа таниулах гэгээн үйлст зорьж байна.

Эцэст нь дүгнээд хэлэхэд Комик бол зүгээр нэг зурагтай ном биш юм. Комикоор ирээдүйн Монголыг авч явах иргэдийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Комик бол нийгэмд аливаа зүйлийг хүргэх чухал нэгэн суваг юм гэдгийг давтан хэлье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан