УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдээс гаргасан хүсэлтийн дагуу намрын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга гарын үсэг зуржээ.
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор суртал, ухуулга хийхээр гишүүд хөдөөг зорьж, ирц бүрдэхгүй байгаа юм. Гэв ч захирамжид чуулганыг түр завсарлуулах шалтгааныг “Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилготой” хэмээжээ.
Уг захирамжийн дагуу УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны аравдугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах бөгөөд 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ.