gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оскар: “La La Land” кино 14 төрөлд нэр дэвшлээ

С.Заяа
Соёл урлаг
2017-01-25
0
Twitter logo

“La La Land” мюзикл уран сайхны кино 14 номинацид нэр дэвшин, Америкийн кино академийн түүхэнд хамгийн олон номинацид нэр дэвшсэн “Титаник”, “All About Eve” кинонуудын эгнээнд багтлаа.

Харин Оскарын шагналд нэр дэвшээд шилдэг 20-д үлдсэн "Хувьсал" продакшны "Атганд үлдсэн эрдэнэ" кино болон бүргэдчин охин Айшолпаны тухай "The Eagle Huntress" бүтээлүүд шилдэг гадаад хэлтэй кино болон баримтат киноны төрөлд цаашид өрсөлдөх боломжгүй болжээ.

Үүнээс гадна энэ удаа зургаан хар арьст жүжигчин шагналд нэр дэвшсэн нь Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон хар арьст жүжигчид нэр дэвшсэн явдал байв.

Мөн хар арьст жүжигчдийн гол дүрүүдийг бүтээсэн “Moonlight”, “Fences”, “Hidden Figures” зэрэг уран сайхны кинонууд нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаад байна. Өнгөрсөн хоёр удаагийн Оскарын шагналын төрөлд ганц ч хар арьст жүжигчин байгаагүйгээс зарим жүжигчид #OscarsSoWhite уриатайгаар шагнал гардуулах ёслолыг эсэргүүцэн, шүүмжилж байсан билээ.

Холливудийн хамгийн нэр хүндтэй шагнал гэгдэх Оскарын шилдэг уран сайхны кино номинацид шинжлэх ухааны зөгнөлт триллер “Arrival”, хулгайч, цагдаа нарын тухай “Hell or High Water”,  Шинэ Английн гунигт уран гартай залуугийн тухай “Manchester by the Sea”, нулимс дуслуулсан “Lion”, Мел Гибсоны Дэлхийн хоёрдугаар дайны тухай “Hacksaw Ridge” зэргийн есөн кино нэр дэвшжээ.

Найруулагч Мел Гибсон

Жүжигчин Мел Гибсон шилдэг найруулагчийн төрөлд Дэмиэн Чазелл (“La La Land”), Денис Вильнюв (“Arrival”), Барри Женкинс (“Moonlight”), Кеннет Лонерген (“Manchester by the Sea”) нартай өрсөлдөж байна.

Шилдэг уран сайхны кинонд өрсөлдөж буй “Arrival” киноны жүжигчин Эми Адамс шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд багтаагүй явдал олны сэтгэлийг гонсойлгосон юм. Үүнээс гадна Америкийн кино академи болон ёслолыг шууд дамжуулсан ABC суваг бүдүүлэг алдаа гарган, албан ёсны вэбсайтдаа анх жүжигчин Эми Адамсийг шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд, жүжигчин Том Хэнксийг шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд бичсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн юм.

Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд  Изабель Хапперт (“Elle”), Эмма Стоун (“La La Land”), Натали Портмэн (“Jackie”), Мерил Стрип (“Florence Foster Jenkins”) нар багтсан.  

Мөн Мартин Скорзезегийн “Silence”, Клинт Иствудийн “Sully”, “Deadpool” зэрэг кинонууд Оскарын шагналд багтаагүйд олон хүний харамслыг төрүүлсэн юм.

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаад байгаа жүжигчин Кэйси Аффлек (“Manchester by the Sea”)  шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд Дензел Вашингтон (“Fences”), Эндрю Гарфильд (“Hacksaw Ridge”), Райан Гослинг (“La La Land”), Вигго Мортенсен (“Captain Fantastic”) нартай өрсөлдөж байна.

Жүжигчин Виоола Давис

Өнгөрсөн жилүүдэд кино академийнхан цагаан арьст жүжигчдэд илүүтэй санал өгдөг байсан бол энэ удаад хар арьст жүжигчид хамгийн олон төрөлд өрсөлдөж байна. Шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд Нэоми Харрис “Moonlight” кинонд бүтээсэн дүрээрээ, Виола Дэвис (“Fences”), Октавиа Спенсер (“Hidden Figures”) нар  тус тус өрсөлдөж байгаа бол эрэгтэй туслах дүрд Махершала Али "Moonlight", Жефф Брижес "Hell or High Water", Лукас Хеджес "Manchester by the Sea", Дев Пэтел "Lion", Майкл Шэннон "Nocturnal Animals" киногоороо тус тус нэр дэвшсэн байна.

Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд Рут Херра (“Loving”), шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд Дензел Вашингтон (“Fences”) нар өрсөлдөж байгаа юм.

Жүжигчин Махершала Али

Кино академийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад ийнхүү өөрчлөлт орсон нь Америкийн кино академи гишүүдийнхээ дунд шийдэмгий өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч 7000 гишүүнтэй тус академийн ихэнх гишүүдийг цагаан арьст  болон эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна.

Оскарын шагнал гардуулах ёслолыг хоёрдугаар сарын 26-нд шууд дамжуулах ба энэ удаагийн ёслолыг нэвтрүүлэгч Жимми Киммел хөтлөн явуулах юм.

Эх сурвалж: www.nytimes.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан