Хан-Уул дүүрэг буюу Зайсан толгойн хойно байрладаг "SS club"-т ойн арга хэмжээгээ тэмдэглэсэн "Сүү" хувьцаат компани болон Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд хоолны хордлого авлаа гэсэн мэдээлэл ирэв. Энэ хоёр байгууллага хамтран өнгөрсөн бямба гаригт "SS club"-т баяраа тэмдэглэжээ. Баярын үйл ажиллагаанд "Сүү" хувьцаат компаниас 400, "Худалдаа хөгжлийн банк"-наас 500 орчим хүн оролцсон байна. Гэтэл банкны 50-иад, сүүний компанийн 170 хүнд (өчигдрийн байдлаар) хордлогын шинж тэмдэг илэрчээ. Харин эмнэлэгт "Сүү" хувьцаат компаниас тав, "SS club"-аас нэг хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал тааруу байгаа гэнэ.
"Худалдаа хөгжлийн банк" 18, "Сүү" хувьцаат компани 50 нас хүрснээ тэмдэглэхээр, хамгийн найдвартайгаар нь дээрх рестораныг сонгожээ. Мэдээж баярлаж байгаа улсууд архи, дарс уух нь ойлгомжтой. Хурсан олны ширээг тахианы махан ороомог, үхрийн махан стейк, зуушууд, ногооны салат чимсэн байна. Товлосон цагтаа арга хэмжээ ч өндөрлөж, наргиж, цэнгэсэн хүмүүс гэр гэрийн зүг явцгаажээ. Харин тэд маргааш өглөө нь толгой даахад бэрх болж, дотор нь эвгүйрэн, бөөлжицгөөсөн байна. Улмаар халуурах, булчин бадайрч, ууц, нуруугаар нь хатгуулж, гүйлгэжээ. Эхэндээ согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс өөрсдийгөө шартчихлаа гэж бодсон гэнэ. Гэтэл баярын өдөр архи уугаагүй, жолооч болон харуул хамгаалалтад ажилласан хүмүүст дээрх зовиур илэрчээ. Ийн хэрэг бишдэнгүүт эмнэлэгт хандаж хордлого авсан болохоо мэдсэн аж. Харин зарим хүнд уг хордлогын шинж тэмдэг хоёр хоногийн дараа буюу өчигдөр ажиглагдсан байх юм.
Ингээд дээрх хоёр байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа. Худалдаа хөгжлийн банкинд очиход эмч нар ирчихсэн ажилтнуудад үзлэг хийж байв. Хүмүүсийн биеийн байдлын талаар маркетингийн албаны мэргэжилтэн тайлбарлахдаа "Одоо манай ажилтнуудын бие нь тааруу ч ээлжээр дусал хийлгээд харилцагчдадаа үйлчилж байна. Тийм ч айхтар хүндэрсэн өвчтөн байхгүй учраас эмнэлэгт хэвтсэн хүн алга. Мөн эмч нар салбаруудаар явж үзлэг хийж байгаа. Манай захирлууд "Сүү" хувьцаат компанийн удирдлагатай хамтран асуудлыг шийдвэрлэхээр гадуур ажилтай явж байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдлөө өгсөн" гэв. Тэгвэл "Сүү" хувьцаат компанийн талаар маркетингийн менежер Г.Аззаяагаас дараахь тодруулгыг авлаа.
-Танай байгууллагаас олон хүн хордсон байна. Үйлдвэрийн үйл
ажиллaгаанд ямар доголдол гарч байна вэ?
-Бүгдэд нь л хордлогын шинж тэмдэг
илэрсэн болохоор хэвийн бус явагдаж байна. Хөдөөнөөс бэлтгэл нийлүүлдэг жолооч
нарын бие хүртэл тааруу байгаа учраас орон нутагт эмчлүүлж байгаа. Одоогийн
байдлаар манайхаас хөдөө хоёр ажилтан, Халдварт өвчин судлалын үндэсний
төвд гурван хүн хэвтэж байна. Энэ хордлого хожим илэрдэг юм билээ. Жишээ нь
би гэхэд л өчигдөр зүгээр байснаа өнөөдөр нуруугаар өвдчихлөө.
-"SS club"-т асуудлаа тавьсан уу?
-Одоогоор хариуцлага хүлээх энэ тэр
гэсэн зүйл яригдаагүй байна. Чухам юунаас болж хордсоныг тогтоох эцсийн хариу
нь гараагүй байгаа.
-Танай хоёр байгууллага тэднийд захиалга өгөхдөө хоол нь
найдвартай эсэхийг нягтлаагүй юм уу?
-Бид анх болгоомжилж хоол нь хэр
зэрэг найдвартай эсэхийг нь асуухад "Манайх дээжээ мэргэжлийн хяналтын
газарт байнга шинжлүүлдэг" гэж байсан. Харин одоо болохоор тэр дээж нь
байхгүй, асгачихсан гэх юм гэлээ.
"SS club"-ийг хариуцсан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний эрүүл ахуйн албанаас тус рестораны хоолны дээжийн шинжилгээ ямар байсан болон олон хүн хордуулсанд ямар арга хэмжээ авах талаар тодруулахаар очтол нэг ч мэргэжилтэн байсангүй. Цоожтой хаалган дээр М.Ариунбат, Ж.Дашдэлэг, Д.Лхамсүрэн гэсэн гурван байцаагч утсаа бичээд наажээ. Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тэднийг сураглатал "Аж ахуй нэгжүүдийн хооронд уралдаан тэмцээн зохиохоор явчихсан, завгүй байгаа" гэлээ. Ингээд учир байдлыг тодруулахаар байцаагч нарын гар утас руу залгахад М.Ариунбат нь өвчтэй байгаа, Ж.Дашдэлэг нь "Би мэдэхгүй, хариуцсан байцаагчаасаа асуу" гэв. Харин Д.Лхамсүрэнгийнх нь утас холбогдсонгүй.
М.Мөнхцэцэг