gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барилгын мэргэжлийн хяналтын газар байгуулахсан!

Нийгэм
2008-12-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-12-16

-Барилгуудын чанар муу, хөгцөрч, дээвэр нь хагарч, дусаал гоожиж байна хэмээх гомдол
тасардаггүй. "Эко констракшн", "Алтай констракшн", "Авзага трейд"-ийн барилгуудад нийтлэг нэг дутагдалтай тал байдаг байна. Юу вэ гэхээр тэр барилгыг барьж буй хэсэг, даамал, инженерүүд хяналт муу тавьдаг-

Хүйтний улиралд гэртээ болон ажлын өрөөндөө даарч бөөвийж суугаа нь бидний монголчуудын арчаагүйнх. Тиймээс өнөөдөр хөндөж тавих асуудлын нэг бол яах аргагүй барилгын дулаалгын асуудал. Үнэндээ энэ асуудал хэтэрхий муу байна. Европын орнууд аль эрт буюу 1970 оноос хойш шилэн хөвөнг барилгын материалаасаа хассан байхад манайхан 30 жил өнгөрчихөөд байхад л бахь байдгаараа... Энэ мэтчилэн барилгын салбарын “но"-той бүхнийг дурдаад байвал дуусахгүй, уртаас урт жагсаалт хөврөх нь гарцаагүй. Өнөөдөр Улаанбаатар хотод шинээр барилга барихын тулд инженерийн шугам сүлжээг иж бүрнээр нь солих шаардлагатай болжээ. Үнэндээ нийслэлийн бохир усны шугам ачааллаа дийлэхээ больсон байна. Аргаа барахад ерөнхий магистрал нь 4-5000-ын шугам явж байх ёстой гэнэ. Гэтэл 300-гаар хийсэн юман дээрээ зүтгүүлээд л... Улаанбаатар хотын III, IV, X, I хороолол, Толгойтод нэг бүтэн 1000-ын шугам байх ёстой гэнэ. Гэтэл манайд тиймгүй. Дөнгөж ноднин жилээс 1000-ын шугам тавьж эхлээд байгаа нь нууц биш. Энэхүү мянгын шугам нь өнөөдрийн хувьд баруун дөрвөн замын хойгуур тавигдсан байгаа аж. Барилга гэдэг тэрнээс л эхэлдэг байна.

Жижиг мэт боловч эдгээр асуудлуудаа шийдэж чадахгүй бол Монголд мянган барилга бариад бүтэхгүй тухай салбарынхан нуулгүй өгүүлж байна. Монголд тав дахь эх үүсвэр байхгүй болоод байна. Өөрөөр хэлбэл тав дахь шинэ цахилгаан станц барих ёстой гэсэн үг. Худлаа ярьж, идэж уухаас өөр ажил хийдэггүй, төр засгийн өндөрлөгүүд үүнд тодорхой хэмжээгээр анхаарал тавина гэдэгт итгэхээсээ илүү эргэлзэж байна.

Сая яагаад Ус-15-ын байшингууд хөлдөөд эхлэв гэдгийг бодоод үзье. Хаа байсан дөрөвдүгээр цахилгаан станцаас дулаан дамжиж Амгаланд очиж байна. Дээр нь манайхны дулааны шугамаа дулаалж байгаа нь хөгийн, бас өрөвдөлтэй. Өнөө л шилэн хөвөнгөөрөө дулаалдаг. Түүгээр хичнээн дулаан алддагийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Хөөсөнцөр ч гэсэн манай орны хувьд тохирох дулаалгын хэрэгсэл биш гэнэ. Учир нь хөөсөнцөр жил болоод агшиж, дулаан хадгалах чадвараа алддаг байна. Хэрвээ тоосгоор барих юм бол 1200 мм-ийн зузаантай хана босгож байж дулаанаа алдахгүй байх ёстой байна. Тэгэхэд манайх аль 1950 оны Оросын загвараар бүх барилгуудаа барьчихсан. Судалгаа гарч байсныг сонирхуулъя. Тухайлбал, нэг байшинг бүхэлд нь халаахад гурван байшин халаах дайны дулааны зардал гаргадаг ажээ. Тиймээс шинийг барьдаггүй юм аа гэхэд хуучин барилгуудынхаа хана, дээвэр, хаалгыг дулаалах хэрэгтэй.

Бид нэг хэсэг "вакум цонх"-нд унан тусан дурласан. Вакум цонхоор дулаан 27 хувиар алдагдаж байдаг аж. Монголд вакум цонх байлгая, үйлдвэрлэлд агшиглая гэж байгаа бол гурван давхар цонхтой байж сая стандарт хангасан цонх тавьж байна гэж ойлгох хэрэгтэй юм байна. Манайх хоёр шилтэй хийж байгаа боловч жинхэнэ үйлдвэрийн вакум цонх хийж чадахгүй байгаа нь нууц биш. Уг нь вакум цонх нь дундаа төмөр квадрат бүхий гуурстай, түүн дотор чийгнээс хамгаалдаг тусгай бодис байдаг байна. Гэтэл манай вакум цонхуудад энэ төмөр гуурс байна уу гэхээсээ байхгүй нь элбэг тохиолддог бололтой. Эрээнд ийм гуурстай хийх нэг газар байхад хийхгүй нь бас бий. Манайхан аль болох хямдыг нь сонгодог дутагдалтай. Дашрамд дурдахад Хятадад шилэн хөвөн гэхэд л 17 төрөл байдаг аж. Дээд талын тав нь стандарт хангасан, их хатуу, өндөр үнэтэй байдгаас манайхан аль болох хямдыг нь сонгосоор байгаа билээ.

Ноднингоос эхлээд Яамнаас барилгын талбай дээр бетон зуурмаг зууруулахгүй, нэгдсэн баталгаат узелиэс баталгаат бетон зуурмаг нийлүүлнэ гэх мэтчилэн нэлээд хууль дүрэм гаргаад байгаа нь сайшаалтай. Одоо манайд юу хэрэгтэй байна гэхээр тэр бетон зуурмагийг үйлдвэрлэж байгаа үйлдвэр үнэхээр 0.5, 10, 15-ын хайрга ашиглаж, шаварлаг тоос шорооноос нь салгаж угааж чадаж байна уу гэвэл тийм юм огт алга.

Барилгын арматурын хувьд өгүүлэх зүйл байна. Монголд ганцхан байдаг Дарханы арматурын үйлдвэр энэ олон барилгыг хангана гэвэл үлгэрийн далай. Зөвхөн 10 хувийг нь хангаж байвал их юм гэнэ. Бусад нь бүгд Хятадаас орж ирж байгаа нь үнэн. Бугатын үйлдвэрийг манайхан хамгийн сайн гэдэг. Үнэхээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь стандартын дагуу болд ган, шир, цайр, фосфор нь хэдэн хувь байх вэ гэдгийг хэн ч хянаж шалгаж байгаагүй нь сонирхол татна.

Улсаас нэг их төсөв мөнгө гаргаагүй ч Монголын хувийн хэвшлийнхэн 38 мянган айлын орон сууцыг барьчихсан. Одоо 100 мянган айлын орон сууц барина хэмээн яригдаж болсон. 100 мянган айлын орон сууц барихын тулд хайрга, цемент, шохой, төмөрлөг, арматурын зэрэг нэг ёсондоо барилга, барилгын  материалын  үйлдвэрүүдийг барьж байгуулах шаардлага урган гарч буйг холбогдох салбарынхан анхааралдаа авна биз ээ.

Барилгын салбарт гаргаж буй маш том алдаа гэвэл монгол ажилчид баригдаж буй барилгууд дээр ажиллахгүй байгаа явдал юм. Ажиллаж байгаа нь бий боловч цөөхөн. Өнөөдөр Хятадын барилгачид манайд ажиллаж байгаа нь сайшаалтай боловч өдөр, цаг, минут, секунд тутам тэнд барилгын хяналтын монгол инженер ажиллах ёстой.
Тухайлбал, дамнуургын хувьд гэхэд стандарт хэмжээгээрээ хийгдэж байна уу, үгүй юу, арматуруудыг хэмжээнд нь хийж байна уу, үгүй юу гэх зэрэг хяналтууд байдаг гэж хэлэхэд худал болно.

Харин манай барилгын салбар нэг үеэ бодвол боловсон хүчин хангалттай бэлтгэх болсон. Харамсалтай нь ажлын талбарт гараад ирэхээрээ шаардлага хангасан боловсон хүчин болж ирж чаддаггүйд тус салбарын удирдах ажилтнуудад гологддог нь нууц биш.

Өнөөдөр "Манай барьж буй барилга 7, 8, 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй хэмээн сурталчилдаг. Үнэндээ газар хөдлөлтийн байдлыг бүсчилсэн байдаг ажээ. Өөрөөр хэлбэл энэ нь байршлаасаа хамаардаг байна. Улаанбаатарын зарим районд 7, 8 балл, зарим нь бүр есөн баллын бүсчлэлд хамрагдаж байна. Дамнуурга боож, цутгах гэх мэтчилэн барилга барих үе шатуудыг мэргэжлийн инженер хянаж чадаж байгаа бол тэр барилга 7, 8, 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх бүрэн үндэстэй аж.

Манайд үнэндээ барилгын хяналтын механизм гэж ерөөсөө байдаггүй байна. Монголд УМХГ-ын барилга хариуцсан хамт олон Монголд баригдаж байгаа барилгуудад хяналт тавина гэвэл үлгэрийн далай. Арав ч хүрэхгүй тооны хүн тэр 500 орчим барилгад хяналт тавина гэвэл хаана нь ч хүрэхгүй. Үнэндээ барилга хариуцсан байцаагч нэр зүүснээс биш тэд газар дээр нь очиж шалгалт хийж үздэггүй байна. Нүдэн балай, чихэн дүлий гэдэгчлэн нүдээ аниад гарын үсэг зурдаг. Тэдэнд хүмүүсийн амьдрах орон сууц чанартай юу, үгүй юу гэдэг огт падгүй. Нэгэн жишээ дурдъя. Тансаг сайхан байранд амьдрах мөрөөдөлдөө хөтлөгдөн, урьдчилгаа мөнгөө өгч орон сууцаа таван давхар хүртэл нь бариулсан "Вакогийн хэмээгдэх иргэд УМХГ-ын байцаагч Наранцэцэг дээр очиж барилгын чанар чансааг шалгаж, нягталж үзээгүйд гомдол гаргахад өөдөөс нь "Би 100 байртай, тийшээ очиж үзээгүй. Үнэнээ хэлье" гээд хээв нэг сууж байсан гэдэг.

Төрийн аппарат данхайгаад байгаа энэ үед мэргэжлийн хяналтын байцаагч бий болгоно гэвэл бүтэхгүй. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр мэргэжлийн байгууллага байгуулах хэрэгтэй. Ер нь барилга мэддэг, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг компанийг хяналт тавих чиглэл рүү нь чиглүүлээд гаргачих хэрэгтэй. Санхүүжүүлэх асуудал гарах нь зайлшгүй. Үүнийг шийдэхэд тийм ч хүндрэлтэй биш бололтой. Өөрөөр хэлбэл барилгын төсөвт өртөгт нь суулгаад өгчих хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Эдүгээ төсөвт өртгийн хоёр хувь, төсөвт өртгийн даатгал гэх зүйлс байдаг. Үүнийг нь хуульчлаад албан ёсоор ийм байгууллагуудад зөвшөөрөл өгөөд, нэг талаар тухайн байгууллага өөр дээрээ бүрэн хариуцлага давхар авч байгаа гэсэн үг юм. Ялангуяа барилга ашиглалтад орсноос хойш ямар нэгэн эрсдэл гарвал хяналт тавьсан мэргэжлийн байгууллага хариуцна. Тийм байгууллага 10, 20-иодыг байгуулснаар барилгын чанарт сая хяналт тавьж болох ажээ.

Сүүлийн үеийн дуулианы нэг "Баянмонгол" хорооллын асуудал билээ. Улаанбаатарын усны ундарга дээр баригдсан учраас тус барилгын зөвшөөрлийг олгохгүй байгаа нь зүйн хэрэг. Энэ дашрамд өгүүлэхэд Улаанбаатарт байдаг 100 гаруй худгийн 14 нь Хан-Уул дүүрэг доогуур байрладаг байна. Тийм байтал улс орны их сэнтийд суугаа нөхөд "Тэрэлжийн цаанаас, арван хэдэн км-ийн цаанатайгаас ус татъя" гээд ичих ч үгүй яриад сууж байгаа нь ард олны дургүйцлийг төрүүлсээр байгаа билээ. Эндээс тав дахь цахилгаан станц бий болгох шаардлага нэн даруй урган гарч байна. Тэгэхгүй бол дулаан хүрэхгүй, цаашлаад халааж дийлэхгүй болох ажээ.

Барилгын яамыг мэргэжлийн хүн удирдах ёстой үгүй талаар иргэд хоорондоо маргалддаг. Яамны сайд гэдэг ерөөсөө бодлого боловсруулдаг учраас яамны аппарат ажлыг нь хийнэ. Барилгын яамны төрийн нарийн бичиг гэж хэнд хэрэгтэй юм бэ, бүү мэд. Зүгээр л мөнгө идэх нэг арга. Тэрний оронд ажлыг нь барилга зохицуулалт хариуцсан ажилтанд нь хариуцуулаад өгчихвөл төсвийн мөнгө үргүй зарагдахгүй юм. Ер нь хуулинд төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд гэх мэтчилэн албан тушаалуудын талаар заалт байдаггүйгээс хэн дуртай нь хийгээд тоглоод байгаа байхгүй юу.

"Эко констракшн"-ы барилгууд чанар муутай, хөгцөрч, дээвэр нь хагарч, дусаал гоожиж байна хэмээх гомдол тасардаггүй. "Эко констракшн", "Алтай констракшн", "Авзага трейд"-ийн барилгуудад нийтлэг нэг дутагдалтай тал байдаг байна. Юу вэ гэхээр тэр барилгыг барьж буй хэсэг, даамал, инженерүүд хяналт муу тавьдаг аж. Тиймээс хяналтын механизмыг сайжруулах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс өгүүллээ. Жишээлбэл барилга угсралт төмөр бетон хийц хийж буй инженерүүд барьж буй барилгад геометрийн хэмжээгээ барьж байна уу гэдгийг техникийн хаанчлалын энэ үед видео, DVD гэх мэтээр барилга барихдаа алхам тутам зургийг нь авч шалгаж байхад илүүдэхгүй аж. Дотор талыг нь ингээд хяналаа гэхэд гадна талыг нь геометр хэмжээ алдаж уу гэдгийг хэмжээд үзэх боломжтой болох юм байна.

Барилга барихад захиалагчид монгол компани нэг үнэ хэлнэ. Тэр үнээс арай доогуур үнэ хятад компани хэлээд байгаа учраас тэднээр бариулж байна. Хоёрт хужаа нарын заль яг энэ мөчид илэрдэг байна. Жишээлбэл, нэг дамнуурга байна гэж бодъё. Хямд хийлгэдэг учир нь энд гарч ирдэг ажээ. Өндөр нь 50, өргөн нь 40 байх ёстой байтал 50-ийг нь 48, 40-ийг нь 36 болгоод объёмыг нь багасгачихаар хямд ярьсан, үнэтэй ярьсан дүндээ дүн болдог байна. Дээр нь дөрвөн ажлын арматур байхыг гурав, ачааны дөрвөн арматурыг гурав болгоод, хужаа нар ийм л аргаар хийж байгаа явдлыг хүмүүс мэддэг боловч эл бодит байдалтай эвлэрдэг нь үнэн.

Сайн барьсан барилга гэж хаанахын барьсан барилгыг хэлэх вэ гэж олон хүнээс асуулаа. Барилгын салбарт 20 гаруй жил ажилласан шинэ танил маань "Стандартын дагуу баригдсан барилга гэвэл орон сууц биш, "Бридж констракш"-ны Японы хөрөнгө оруулалттайгаар, "Өвсний үндэс хөтөлбөр" хүрээнд баахан сургуулийн өргөтгөл барьсан. Энэ л Монголд баригдсан хамгийн чанартай өргөтгөл. Яагаад гэхээр эдгээр өргөтгөлийг барих явцад Японы 2-3 мэргэжлийн хяналтын хүн хянаад зогсож байсан шүү" хэмээн хариулсан юм.

Гэв гэнэт орон сууцны үнэ илтэд унасан явдалд иргэд эргэлзэж эхэлсэн. Тиймээс "Яагаад орон сууцнуудын үнэ хямдрав?" хэмээх асуудалд "Эрэлт гэж бий. Хоёр хүн дөрвөн талх авч гэж бодъё. Хоёр хүнд хоёр талх хангалттай. Үлдсэнээ зарахын тулд үнээ хямдруулна. Логик утгаараа тэр шүү дээ. Манай өнөөдрийн нөхцөлд яагаад барилгын үнэ хямдраад байна гэхээр ойролцоогоор 100 гаруй барилга баригдсан байгаа. Ихэнх нь 70 хувьдаа орсон боловч үлдсэн хувьд нь мөнгө байхгүй. Тэр мөнгийг улс өгөхгүй байна. Энэ нь Монголбанк гадаадаас баахан мөнгө оруулж ирж угаасантай холбоотой. Ард түмний гар дээр байгаа тэр их мөнгийг хумих бодлого барьчихсан учраас мөнгөний хомсдолд ороод байгаа. Зээл авах гэхээр өгөхгүй байгаа учраас түрүүчийн байрнаасаа хямдруулж зарж байна. Түүнээс байр ихдээд авах хүн нь цөөдөөд байна гэдэг худлаа л байхгүй юу. Гэхдээ байрны үнэ хямдарч байгаа олон шалтгаан бий" хэмээн эх сурвалж өгүүлсэн юм.

Манайхан оросуудын барьсан барилга сайн хэмээн магтдаг. Тэгвэл өнөөдөр тэр сайн гээд магтаад байгаа, орос ах нарын барьсан барилгуудын ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусч байгаа юм байна. Түрүүчээсээ нураад. Тухайлбал, ноднин төмөр замын шар байшингуудын заримынх нь тааз цөмөрснийг хэвлэлээр мэдээлж байсан билээ. Үнэн хэрэгтээ чанар нь муудсан эдгээр барилгууд 26 м/с хурдацтай салхи салхилахад нураад унахгүй гэх баталгаа байхгүй болжээ. Барилгын мэргэжлийнхний үзэж байгаагаар гурав, дөрөв, нэгдүгээр хорооллын байшингууд чанартай биш ажээ. Монголын нөхцөлд нэн тохиромжтой нь цутгамал төмөр карказан байшингууд аж.

"Богд ар"-ын барилгуудыг хужаа нар барьсан. Тэд барилгын арматурын тоог цөөлсөн, геометрийн хэмжээг үргэлж багасгадаг аж. "Богд ар"-ын айлд ороход дээд талынх нь айлд хүн явж буй чимээ илтэд сонсогддог байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр хучилтын зузаанаас нь хамаардаг аж. Стандарт хэмжээгээр барилгын хучилтын зузаан доод тал нь 13 см байх ёстой гэнэ. Хэрвээ шалыг нь өрөмдөөд үзвэл 10 см, 9 см битгий хэл бүр 8 см баталгаатай байгаа дуулдана. Гэвч сүүлийн үед баригдаж буй "Богд ар"-ын барилгуудын чанар эдүгээ харьцангуй дээрдсэн гэнэ.

Их хурал дээр 68 хувийн татвар гэдгээр Монголын төрийн санд 368 сая доллар хуримтлагдсан байгаа аж. Түүнийг их хурлын гишүүд авахаар зүтгээд байгаа юм байна. Яагаад гэхээр их хурлын гишүүн бүрийн ард "Эко констракшн", "Алтай констракшн", "Авзага трейд" гээд компаниуд байдаг нь нууц биш. Барилга нь зогссон учраас төрөөс тэр их мөнгийг зулгаах гээд лоббидоод байж байгаад дургүйлхэгсэд цөөнгүй байна. Хоёр хуулийн төсөл боловсруулахад л миний насны хөрөнгө хэмээн даналзаж байсан нөхдийн компанид ашигтай байвал л хуулийн төсөлд өөрчлөлт оруулдаг нэг тийм гажиг санаа манай төрийн томчуулын тархинд хавдар болтлоо бугшаад буй. Сүүлийн тав, зургаан жилд тийм маягаар хууль боловсрогдож байгаа нь үнэн билээ.

Д.Эрдэнэтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан