gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элэг эрүүл бол бие эрүүл

Эрүүл мэнд
2009-02-11
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-02-11
Элэг эрүүл бол бие эрүүл

Бидний амьдралд янз бүрийн арга засал, эмчилгээ нэвтрээд удаагүй байна. Гэдэс, бөөр, элгээ угааж цэвэрлэх гэх мэт. Бид энэ тухай сонсдог ч өөр дээрээ туршиж үзэх гэж тэр бүр яардаггүй. Гэтэл гэрийн нөхцөлд, маргааш гэж хойш тавилгүйгээр олон архаг өвчнийг анагааж болдог.

Элэг. Элэг бол бидний бие махбодийн хоёр дахь том эрхтэн юм. Хүний организмд элэг нь хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнгүйгээр эрүүл явна гэж санасны ч хэрэг үгүй. Тухайлбал, элэг нь уураг, өөхний эдийн солилцоо, мөн цус бүлэглэх хүчин зүйлүүдийн нийлэгт оролцож, үзэм чихэржлэг (глюкоз), A, D, K, В12 аминдэмийн агуулах болдог.

Элгээр бидний бие махбодийн бүхий л цус дамждаг. Гепатоцит (элэгний эс)-эд цус цэвэршиж, хоргүйждэг. Хэрэв ердөө ганц зууны л өмнө ийм шаардлага нэг их байгаагүй бол бидний аж төрж буй энэ үед элэг асар их ачаалал үүрэх болжээ. Бид өдөр бүр хорт ургамал устгуур (пестицид), нян эсэргүүцүүр (антибиотик), даавар (гормон)-ын бодис болон элдэв эм хэрэглэж байна. Тэр ч байтугай косметикийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд ордог бодисууд арьсанд шингэхдээ цусны урсгалаар дамжиж эцсийн дүндээ элэгт нэвтэрдэг. Бидний байгалийн шүүлтүүр болох элэг маань энэ бүх ачааллыг даахаа больсон бөгөөд цэвэрлэгдэх шаардлагатай тулгараад байна.

Хэрэв хүн биеийн дасгал хийхгүй, мөн хоолны зөв дэглэм баримтлахгүй байгаа бол байдал бүр ч дордоно. Учир нь элэг өөх тостой хоол боловсруулахад шаардлагатай цөсийг ялгаруулдаг. Элэг нь цөсний хүчил хурдаг цөсний гэртэй “хаяа дэрлэдэг”. Хоол идсэний дараа 20 минут өнгөрөхөд цөсний гэр нь гэдэс рүүялгадас шахаж, харин элэг нь дахин шинэ цөсийг боловсруулж эхэлдэг. Бид эрүүл аж төрж, биеийн тамираар хичээллэж, бэлэн болон түргэн хоол идэхгүй байвал цөс боловсруулалт нь хэвийн явагддаг. Үгүй бол элэгний сувгуудад бидний “чулуу” гэж нэрлэдэг цөсний нягтрал үүсдэг байна.
Энэхүү чулуунууд сувгуудыг бөглөж, цөс, хортой бодисыг ялгаруулахад саад учруулдаг. Цөсний чулуу нь сүвэрхэг бүтэцтэй учир бактери, вирусуудыг өөртөө идэвхтэй шингээдэг юм. Үүний уршгаар элэг нь цэвэрлэгч шүүлтүүрийн оронд халдвар тээгч жинхэнэ агуулах болж хувирдаг. Элэг өвдвөл болохоо байсан нь тодорхой. Элэг тэр бүр өвдөөд байдаггүй юм шиг ташаа ойлголт түгээмэл тархсан байдаг. Учир нь элэг хямарсны шинж тэмдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч л олж харж чаддаг. Гэтэл бодит хэрэг дээр бид бараг бүгдээрээ л ачаалал нь хэтэрсэн элгээс үүдэн гардаг зовиуртай тулгарч байдаг.
Энэ бол цочрол авсан гэдэсний хамшинж, хий үүсэх, өөх тостой хоол идсэний дараа огиулах, өтгөн байнга хатах, гэдэс, гуяараа өөхөлж таргалах, амнаас эвгүй үнэр ханхлах юм. Бохирдсон элэг нь цусан дахь үзэм чихэржлэгийн төвшинд өөрчлөлт оруулдаг тул хоол цадтал идсээр байтал бие сульдах, толгой эргэх зэрэг таагүй мэдрэмж төрж болно. Тэр ч байтугай сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх, сэтгэлээр гутрах, анхаарал төвлөрөхгүй байх, амархан ядрах зэрэг нь элэгний ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрсний дохио болдог.

Нүүрээр батга шавах, үрэвсэх нь бие махбод хордсоны шууд үр дагавар байдаг. Энэ бүхнээс гарах гарц бол гагцхүү элгээ цэвэрлэж, түүний үүргийг сэргээх явдал юм.
Тогтмол цэвэршүүлж байх уу, аль эсвэл мэс засал уу? Бидний ихэнх нь элгэндээ анхаарал хандуулдаггүй. Тэд ингэх нь настайчуудын санаа зовних асуудал гэж үздэг. Үнэхээр ч 50-иас дээш настай хүмүүсийн цөсний суваг дахь чулуунууд бол ёстой жинхэнэ гамшиг мөн. Энэ чулуунуудыг ихэвчлэн мэс заслын аргаар л зайлуулдаг. Гэхдээ заавал мэс засалдаа тулах хэрэгтэй юу? Яагаад гэвэл цөсний сувгуудын бөглөрөлт, элэгний хордлого нь залуу насанд явагддаг.

Энэ үед цөсний бүлэн нь кальци хуримтлуулж хараахан эхлээгүй байдаг, тиймээс зарим нэг энгийн эмчилгээний тусламжтайгаар байдлыг сайжруулж болно. Түүнээс гадна мэс засал нь хамгийн ноцтой, хамгийн архагшсан гэмтлийг л арилгадаг бөгөөд элэгний гадагшлуулах жижиг цоргуудыг яаж ч чаддаггүй. Тэгэхээр бохирдсон, хордсон элэг тэр чигээрээ л үлдлээ гэсэн үг. Тиймээс гэрийн нөхцөлд элэг цэвэршүүлэх арга заслууд сүүлийн үед ихэд моодонд ороод байгаа юм. Ингэснээр элгэнд үрэвслийн голомт үүсэхээс сэргийлж, энэхүү амин чухал эрхтэндээ цэвэрлэх үүргээ гүйцэтгэхэд нь бид дэм болж чадна.

Нэг, хоёрын, гурваа! Гэрийн нөхцөлд эмчилгээгээ эхлэхдээ элэг нь бөөр, гэдэс зэрэг бусад чухал эрхтэнтэй хоршин ажилладгийг бодолцох нь зөв. Тиймээс элгээ цэвэршүүлэхээсээ өмнө бусад хоршигч эрхтний үйл ажиллагаа хэвийн байгааг магадлах хэрэгтэй.

Юуны түрүүнд шүдээ цэвэрлэвэл зохино. Учир нь амны хөндийд үй олон бактери хуримтлагдаж байдаг бөгөөд эдгээр нь элэгний эсүүд рүү хором тутамд “халдаж” байдаг. Элгээ хамгаалъя гэвэл хорхойтсон шүдээ эмчлүүлж, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлж, ломбо гэмтсэн байвал оронд нь шинийг тавиулж, шүдээ наанадаж өдөрт хоёр удаа угааж байх хэрэгтэй.

Дараа нь бөөрний оочер ирнэ. Бөөрний өвчин архагшсан бол эмчид хандах нь зөв. Харин та бөөрний архаг өвчин тусаагүй бол, шээс гадагшлуулах суваг чулуужаагүй бол хэдэн өдрийн турш ургамалын цай уухад л хангалттай. Тэгэхдээ бага хэмжээгээр (ердөө л хоёр, гуравхан балга) өдөрт олон удаа ууна.
Гэдсээ цэвэршүүлэхийн тулд хоол хүнсэндээ түрэг шош, шош, вандуй, эрдэнэшиш зэрэг ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эдгээр ногоо агуулсан хоолыг хэдэн удаа идсэний дараа гэдэсний хана элдэв хуралдсан бодисоос, өөрөөр хэлбэл илүүдэл бактериас цэвэрлэгдэнэ гэсэн үг.
Элгээ цэвэрлэхийн тулд гепатоцидэд үүргээ биелүүлэхэд нь таатай нөлөө үзүүлж, цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг биологийн хувьд идэвхтэй нэмэлт, эсвэл ургамалын гаралтай тэжээл хэрэглэвэл зохимжтой. Эдгээрийн бүрэлдэхүүнд ордог үр нөлөө хамгийн сайтай эмийн дараах бодис бий:

-Зараа уулын үрнээс силимарин гэдэг бодис гаргаж авдаг. Энэ бол силибин, силидианин, силикристин гэх хэд хэдэн төрлийн биофлавоноид (аминдэм)-ыг нэгэн зэрэг агуулсан бодис юм. Дээрх биофлавоноид нь элэг хамгаалах онцгой үйлчилгээтэй, чөлөөт язгуур (радикал)-уудыг саармагжуулдаг, хортой бодис эсэд нэвтэрч шингэхэд саад учруулдаг. Силимаринтай бэлдмэлийг зөвхөн урьдчилан сэргийлэх, цэвэршүүлэх зорилгоор төдийгүй, мөн элэгний хурц гэмтэл, архины хордлого, архаг гепатит, элэгний эс сөнөрөлд орсон тохиолдолд хэрэглэдэг.

-Багваахай цэцгийн үндсийг элэгний болон цөс ялгаруулах үүрэг алдагдахад анагаах зорилгоор хэрэглэдэг. Тараксацин, инулин хэмээх хоёр бодис агуулдаг гашуун амт нь багваахай цэцгийн үндсийг анагаах чадвартай болгодог гэжэмч нар үздэг. Эдгээр бодис нь цөс гадагшлуулах цоргыг агшаадаг учир элэг нь цөсний бүлэн, хуримтлагдсан хорт бодисоос ангижирдаг.

-Артишок хэмээх гашуувтар амттай ургамал нь цөсний шүүрлийг идэвхжүүлж, элэгний гэмтсэн эсүүдийг сэргээхэд нөлөөлдөг. Элэг хамгаалагч тоник (чангаруулах эм)-ийн тоонд хятад нимбэгний мод, тошлог, хурган чих, таван салаа мэтийн ургамлыг оруулдаг.

Харин одоо нимбэг, жүрж, мандарины антиоксидант (эсэлдэлтийг удаашруулах, зогооох) чанар, чидүн жимсний тосны төлжүүлэх нөлөөг хослуулан ашигласан жорыг сийрүүлье:

Тунгаагаагүй чидун жимсний хоолны халбага тосонд (хүйтэн шахалтын аргаар гаргаж авна) нэг нимбэгний шүүс, сармисны нарийн хэрчсэн навч, нунтаглаж хатаасан бага зэрэг цагаан гаа нэмнэ. Сайтар хольж хутгаад нэг шилэн аяга цэвэр усаар даруулж өлөн элгэн дээрээ (хоолны өмнө, эсвэл хоол идсэний дараа 2-3 цагийн хойно) ууна.

Цэвэршүүлэгч тоникт эсрэг заалт байхгүй. Гагцхүү бүрэлдэхүүнд нь ордог зарим нэг бодисыг даадаггүй хувь хүн байдаг. Түүнээс гадна цэвэршүүлэх үйлчилгээтэй үрлэн эм, тоникийг өлөн элгэн дээрээ уудаг тул ходоодны яртай, эсвэл хүчилшил нь алдагдсан хүн эхлээд эмчээс зөвлөгөө авах нь зөв.
Сайн эмчилгээний талаас илүү хувь нь зөв урьдчилан сэргийлэх явдал гэж эмч нар ярьдаг нь үнэн юм. Тэгвэл элгээ элдэв өвчинд нэрвэгдэхээс яаж урьдчилан сэргийлж болох вэ? Энэ нь тийм ч хүнд хэцүү биш. Түүхий ус бүү уу, хоносон хоол бүү ид, бэлэн болон түргэн хоолноос татгалз. Энэ бүхэн нь үй олон бактери, хортой бодис агуулдаг, тэгэхээр таны элгийг гэмтээдэг гэсэн үг. Зөв хооллох, дэглэм барих, элгээ байнга цэвэршүүлж байх нь таны эрүүл явахын баталгаа болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан