gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нурланы Мустафа хоёр дахь түрүүгээ хүртлээ

SPS
Спорт
2018-12-24
0
Twitter logo
SPS
0
Twitter logo
Спорт
2018-12-24
Нурланы Мустафа хоёр дахь түрүүгээ хүртлээ

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, улсын начин С.Дангаасүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой шилдэг 128 бөхийн барилдаан “Спортын төв ордон”-д боллоо. 1994 онд нутгийн бөх, улсын заан Ж.Ганболдоор тав даван шөвгөрч, улсын цолтны их гэр бүлд багтсан С.Дангаасүрэн начин нэгэн үе Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байсан түүхтэй.

Начны нэрэмжит барилдааны үеэр нэгээс дөрөв давсан бөхчүүд давааны байнаас зорилтот бүлгийн болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд, тэргэнцэртэй иргэд, ахмад настнуудад гарын бэлэг, мөнгөн урамшуулал гардуулсан нь цаг үеэ олсон, үзэгч олны сэтгэлд нийцсэн зөв зүйтэй ажил байв. “Бөхчүүдийн алга тэнийдэггүй” хэмээх олны дунд дэлгэрсэн яриаг няцаасан энэхүү үйл ажиллагааг С.Дангаасүрэн начин санаачилж, барилдсан бөхчүүд идэвхтэй дэмжсэн юм.

С.Дангаасүрэн начны нэрэмжит барилдаанд аймгийн арслан 46, цэргийн арслан нэг, аймгийн заан 16, аймгийн харцага 28, аймгийн начин 34, сумын заан гурав тус тус зодоглов. Нэгийн даваанд 14 арслан унасан нь тус барилдааны чансааг илтгэх үзүүлэлт юм.

Энэ намрын гурав дахь аймаг, цэргийн цолтны барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Нурланы Мустафа даацтай мэхээр даваагаа ахиулсаар түрүүллээ. Тэрээр өнгөрсөн хавар “Наурызын баярт зориулсан барилдаан”-д мөн түрүүлж байсан бөгөөд аймаг, цэргийн цолтны барилдааны хоёр дахь түрүү нь энэ юм. Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгалан арслангуудыг дараалан орхисоор үзүүр булаав. Ингэснээр аймаг, цэргийн цолтны барилдааны түрүү, үзүүртэй боллоо. Их шөвөгт Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Хэнтий аймгийн арслан Г.Ганцоож нар шалгарав.

Барилдааны оноолтыг дөрвийн даваанаас үзнэ үү.

Дөрвийн даваа

  1. У.БЕРЕКЕ а.х.а – Т.Аззаяа а.з
  2. Д.Тангад а.х.а – Э.ЭНХ-АМГАЛАН а.з
  3. Б.Мижидсүрэн а.х.а – Г.ГАНЦООЖ а.а
  4. Ө.СҮХБАТ а.х.а – Д.Хүдэрбулга а.а
  5. Б.ТАЙВАН а.а – Н.Жаргалбат а.а
  6. Э.НЯМАА а.а – Ц.Мөнхбаяр а.а
  7. Н.МУСТАФА а.а – Б.Зоригтбаатар а.а
  8. Д.Тогтохжаргал а.а – Ц.САНДАГДОРЖ а.а

Тавын даваа

  1. У.Береке – Н.МУСТАФА
  2. Ө.СҮХБАТ – Э.Нямаа
  3. Б.Тайван – Г.ГАНЦООЖ
  4. Ц.Сандагдорж – Э.ЭНХ-АМГАЛАН

Зургаагийн даваа

  1. Ө.Сүхбат – Н.МУСТАФА
  2. Г.Ганцоож – Э.ЭНХ-АМГАЛАН

Долоогийн даваа

  1. Н.МУСТАФА – Э.Энх-Амгалан

Т.Түмэндэмбэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан