Дэлхийн аваргын аливаа тэмцээнд Монгол орноо төлөөлөн тамирчин, хүн л оролцдог билээ. Харин монгол банхар нохой Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон олон мянган ноходтой өрсөлдөн, аваргалж түүхэн том амжилт гаргасан.
Монгол хэмээх тодотголтой зүйлсээрээ монголчууд огшиж, бахархаж, баярлаж явдаг. Тэдний нэг бол монгол банхар гэдгийг энэхүү үйл явдал харуулсан. Хорват улсын Загреб хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд Монгол орноо төлөөлөн Хангарьд хэмээх 5 настай монгол банхар нохой амжилттай оролцож группийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Сонирхуулахад монгол банхар нь эзэндээ туйлын үнэнч, тэсвэр тэвчээр, байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасах чадвар, дөлгөөн зан аашаараа бусад үүлдрээс ялгардаг онцлогтой. Тэмцээнээс эх орондоо ирээд удаагүй байгаа Хангарьдын эзэн, "Мянган найз" группийн захирал Т.Түвшинтөртэй ярилцлаа.
"МОНГОЛ БАНХАР ҮҮЛДРИЙГ 2025 ОНД ДЭЛХИЙН ДАНСАНД БҮРТГҮҮЛНЭ"
- Юуны өмнө баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хэрхэн амжилттай оролцсон талаар яриагаа эхэлье.
- Баярлалаа. Дэлхийн нохой судлалын холбооноос зохион байгуулдаг Дэлхийн аваргын тэмцээнд оролцоод ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 18,350 орчим нохойг олон улсын 130 мэргэжлийн шүүгч шүүсэн. Өмнө нь Монгол Улсаа төлөөлөн өөр орны тэмцээнүүдэд оролцож байсан ч дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцлоо.
Тэмцээний шалгаруулалтыг хийхдээ нохдыг 11 группт хуваадаг ба манай нохойн оролцсон групп нь олон улсад бүртгүүлэх хүсэлтээ өгсөн, хараахан бүртгэгдээгүй байгаа нохдоос шалгаруулсан. Гэхдээ маш том өрсөлдөөн, олон зуун нохойноос группийн аварга болно гэдэг нь бидний хувьд маш том амжилт. Ер нь анх удаа дэлхийн аваргын тэмцээнд оролцох маань ч маш том шагнал байлаа. Тэгэхээр анх удаа оролцож байгаа хэр нь группийн аварга болох нь бүр том амжилт юм.
Мөн энэхүү дэлхийн аваргын тэмцээний үеэр Хорват улсын аваргын тэмцээнийг давхар зохион байгуулсан ба манай оролцсон гурван нохой мөн л аварга болсон.
- Та бүхэн энэхүү тэмцээнд оролцохоор эртнээс төлөвлөв үү?
- Бид 2025 онд монгол банхар үүлдрийг дэлхийд бүртгүүлэхийг зорьж байна. Ингэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой ба олон улсын чадварлаг шүүгчдийг авч ирж тэмцээнээ шүүлгэх шаардлагатай юм. Өнгөрсөн есдүгээр сард болсон тэмцээнд шинэ үүлдэр бүртгэдэг ерөнхий таван шүүгчийн нэг ирэхэд нь манай ноход зэрэглэлийн тэмцээнүүддээ аварга болж, дэлхийд бүртгэгдэхэд нэг алхам ойртсон. Хамгийн том алхам нь сая бид тэмцээндээ амжилттай оролцсон маань ч монгол банхрыг дэлхийд бүртгэхэд дөхөм болж буй хэрэг.
- Хангарьдыг та уг тэмцээнд оролцуулахаар эртнээс бэлдэв үү?
- Хангарьдын удмын өвөг нь миний анхны банхар “Хаба” дуудлагатай нохой байсан. Тэгэхээр олон жилийн өмнө тэжээж байсан миний хайртай нохойн үр удам өдгөө дэлхийн аваргад оролцож, түрүүлсэн гэхээр надад их сайхан санагдаж байна. Нэг үгээр энэ бол 10-20 жилийн хөдөлмөрийн маань үр дүн маань юм.
- Та бүхэн сая оролцсон тэмцээндээ монгол уламжлалт ахуйгаа танилцуулсан асар, гэр барьж, эдлэл хэрэглэлээ дэлгэн, өөрсдөө ч монгол дээлээ өмссөн нь их сайхан харагдаж байлаа.
- Аливаа үүлдрийн нохойг дэлхийд бүртгүүлэхдээ ганцхан нохойг нь хараад л бүртгэчихдэггүй. Тухайн орны ёс заншил, түүх, өв уламжлалыг мөн харгалзаж, нохой нь өнө эртнээс холбоотой гэдгийг батлах шаардлагатай болдог. Монгол банхар нь нүүдэлчин буюу мал аж ахуйгаа даган аж төрдөг монголчуудын хувьд эртнээс хамгаалагч, хоточ нохой байсан нь давуу тал болж байгаа юм.
Монголын түүх археологи, дуу хуур, домог тууль зэргээс баримжаалж монгол банхрын эх түүхийг судлахад бидний сайн мэдэж буйгаар наанадаж 13-р зууны үед ч байсныг тодорхойлж болдог.
"МОНГОЛ БАНХАР ТАЙВАН ДӨЛГӨӨН Ч ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДАЙЧИН, ЭРЭЛХЭГ ЗОРИГТОЙ БОЛДОГ"
- Монгол банхрын ерөнхий зан араншин ямар байдаг вэ?
- Бид Монголын Стандарт, хэмжил зүйн газарт “Монгол банхрын стандарт”-ыг албан ёсоор батлуулсан. Зарим үүлдрийн нохойг заавал нийгэмшүүлэх шаардлагатай, зан авирын хувьд тогтворгүй байдаг бол зарим нь хэт дөлгөөн эсвэл хөдөлгөөнтэй байдаг. Монгол банхрын зан араншны тестийг бид Польш улсад хийлгэсэн ба хоёр төрлийн зан төлөв байгааг тодорхойлсон. Тодруулбал, меланхолик, сангвиник хоёр зан төлөв буюу маш сайн чанаруудыг нэгтгэсэн гэсэн үг. Ерөнхийдөө тайван дөлгөөн ч ямар нэгэн шаардлагатай үед огцом хувирч, дайчин, эрэлхэг зоригтой болдог зан чанартай. Банхар тэжээсэн 30 жилийн туршлагаар миний анзаарсан зүйл бол тэд маш нөхөрсөг, хүнийг хүүхэд, эмэгтэй хүн, настай хүн гэдгийг ч ялгадаг. Тэр бүү хэл муу хүнийг ч зөнгөөрөө таньдаг амьтан.
- Зарим хүмүүс тэр дундаа нохой сонирхдоггүй хүмүүс монгол банхар, түвд банхрыг ялгадаггүй. Та ялгааг нь энгийнээр тайлбарлаад өгөөч.
- Түвд банхар биеийн хувьд том буюу 60-80 кг бол монгол банхар 30-40 кг байдаг. Мөн жингээ дагаад хөдөлгөөн, насжилт ондоо. Түвд банхар нэг км хэртэй гүйгээд цуцаж байхад монгол банхар морьтой хүнийг дагаад 130 км аялахад яах ч үгүй. Мөн түвд банхар догшин, уцаартай байдаг. Тиймдээ ч дэлхий нийтэд тархац нь хумигдаж, хүмүүс тэжээх нь багасаж байгаа. Тэгэхээр зан ааш, харагдах байдал, ясны бүтэц ондоо. Тийм лагс нохой мал хариулж чадахгүй, хоньч биш шоу нохой. Хятадууд хүний нүдэнд бахдам сайхан харагдах нохойн үүлдрийг гаргаж авах гээд алдаа гаргасан гэж боддог. Гэтэл монгол банхар бол ачаалал даах чадвар өндөр, хөдөлгөөний тэнцвэр, эрүүл байдал, зан ааш сайтай, түүх нь тэс өөр.
- Банхар ер нь хэд насалдаг вэ?
- Монгол банхар 20 насална. Түвд бол 10 насалдаг.
- Монгол банхар ховор байсан цагийг бодоход өдгөө нэлээн элбэг болжээ. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа үүлдрийн чанарыг унагах сөрөг талтай л байх даа.
- 1997-1998 оны үед би хөдөө орон нутгаар явж монгол банхар цуглуулсан. Тэнд л банхар олон байгаа даа гэх бодолтой анх явж байсан ч бодит байдалд тийм биш байв. Сайн банхрын эрэл, сураг тавьсаар арайхийн очиход хөгшин, үржлийн хугацаа нь дууссан, эсвэл нас залуу ч эрлийз банхартай олон таарав. Энэ үед л “Монгол банхар минь устахад ойрхон байгаа юм байна” гэх бодол төрсөн. Тэгээд эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр сайн цусны гэх банхруудаа цуглуулсны нэг нь миний өмнө нь дурдсан “Хаба” юм. Түүнээс улбаатай удмын бичигтэй ноход байдаг ба гурав дахь үе, тэдний нэг нь “Хангарьд”.
Хамгийн гол нь Дэлхийн нохой судлалын холбоо /FCI/ хэмээх дэлхийн том байгууллагад элсэх нь чухал алхам юм. Монголын Нохой судлалын холбоо толгой байгууллага тус холбоонд элссэнээр тэдний дүрэм журмыг дагах шаардлагатай болдог. Энэхүү дүрэмд таны сая асуусан шиг чанаргүй нохдыг бий болгохоос сэргийлсэн олон арга хэмжээ бий. Жишээ нь удмын бичиг хөтлөх, албан ёсны үржүүлэгчийг бүртгэлжүүлэх ба ингэхдээ ч тэд тодорхой шаардлагуудыг хангах ёстой болно. Жишээ нь үржүүлэгч сайн удмын нэг охин нохойтой, жилд ганц удаа л үржүүлж болно гэх мэт. Энэ мэтчилэн олон арга хэмжээ бий. Мэдээж аль ч улсад олон үржүүлэгч бий л дээ. Гэхдээ бидний энэхүү ажил үр дүнгээ өгөөд эхлэхээр хүмүүс аль чанартай, сайн удмын банхар үржүүлж, хүмүүс ч авах гэж л зорих болно.
- Монгол банхрыг гаднынхан бас их ирж авдаг гэж сонссон.
- Бидний хийж буй ажил ер нь бүхий л монголчуудад, Монгол Улсад ч хэрэгтэй. Нэгдүгээрт монголчууд бидний бахархах зүйл нэгээр нэмэгдэж байна. Хоёрдугаарт монгол банхар үржүүлэхэд сэтгэл хөдөлмөрөө зарцуулж байгаа бүх хүнд маш том боломж буюу гадаадын тэмцээн уралдаанд оролцох үүд хаалгыг нь нээж байна гэсэн үг. Гаднаас хүмүүс ирж монгол банхрын гөлөг авахад удмын бичиггүй, хамгийн үнэтэй нь 1000 орчим ам.доллар. Тэгэхээр дэлхийд бүртгэгдээд, сайн удмын бичигтэй нохой доод тал нь 5000 ам.доллар болох юм. Дэлхийд ер нь топ хэдэн нохдын үүлдрийн мэргэжлийн үржүүлэгчдийн тоо ханасан. Маш гоё шинэ үүлдэр гарч ирвэл ихэнх нь сонирхож үржүүлэх нь тодорхой.
- Монгол банхрын эзэндээ үнэнч, ухааны талаарх сонирхолтой домог яриа, түүх их байдаг. Та сонсож байсан, хүмүүс тэр бүр мэдэхгүй сонирхолтой түүхээс бидэнд хуваалцаач.
- Монгол банхрын бусад үүлдрээс бас ялгардаг нэг зүйл нь тэд хагас байгалиараа амьдардаг. Хөдөөний айлд байгаа банхар гэрт ордоггүй, цагаар хоол иддэггүй, үүр сав ч байдаггүй шүү дээ. Тэд айлын гадаа харагдаж байгаа болохоос биш бараг зэрлэгээрээ амьдардаг гэсэн үг. Тэгэхээр түүнийгээ дагаад банхрын байгальтай холбоотой мэдрэмж маш их, магадгүй бусад үүлдэртэй харьцуулахад энэ мэдрэмж нь хамгийн өндөр гэж би боддог. Энэ нь хагас зэрлэг байдалтай нь холбоотой.
Монгол банхартай холбоотой олон л сайхан түүх, бодит явдал сонсож байсан. Тэдгээрээс Өвөрхангайд болсон үйл явдал санаанд их тод байна. Дээр үед нутгийн нэгэн айлын банхар гэртээ гүйж орж ирэн хоймрын орон дээр хэвтэж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гүйн гарахад нь гэрийнхэн нь бүгд хойноос нь хөөн, “Галзуурсан нохой” хэмээн зүхэж чулуу нүүлгэсээр бүгд уулын өөд гүйсэн байгаа юм. Гэтэл төд удалгүй газар хөдөлж, газарт том хагарал үүсэхэд тэрхүү айлын гэр, хамаг мал нь ангал руу унасан гэсэн. Банхар нохой эздээ ийнхүү аварсан тухай энэхүү яриаг би олон хүнээс сонссон. Тэгэхээр тэр байгалийн зөнгөөрөө гамшгийг мэдрээд, ухаан гаргасан хэрэг.
- Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил, тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.