Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг түшиглэн үйлдвэрлэл технологийн 6 парк байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
- Дархан ҮТП
- Бор-Өндөр ҮТП
- Эрдэнэт ҮТП
- Хөтөл ҮТП
- Тавантолгой ҮТП
- Багануур ҮТП
Эдгээр ҮТП байгуулах болсон зорилго нь олборлолтоос боловсруулалт руу шилжихэд чиглэж буй юм байна. Дээрх зургаан паркаас дэд бүтцийн асуудлыг шийдсэн, судалгааны ажил дууссан зэрэг хамгийн урагштай яваа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл аж.
Энэ төслийн анхны удирдагч, ШУТИС-ийн профессор, Техникийн ухааны доктор, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Чинзориг “Үйлдвэр технологийн парк гэж ярих болсон үндсэн шалтгаан нь орд газрын ашиглалттай холбоотой. Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр бид ашиглалт болон баяжуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж, олон улсын зах зээлийн хэрэгцээ, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Цаашид энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэр, технологийн паркийн хэмжээнд ашиглавал үүнээс гурван талын ач холбогдол бий болно гэж үзсэн.
- Орд газрын ашиглалтыг уртасгана.
- Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг бий болгоно
- Дотоодын нийт бүтээгдэхүүн болоод бусад экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
Үйлдвэрлэл, технологийн парк гэж юу вэ?
Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн Эрдэнэтийн уул уурхай, металлурги, химийн үйлдвэрийн цогцолбор гэдэг паркийн судалгааны ажлыг хамгийн түрүүнд хийлээ. Орд газрын агуулга буурахын хэрээр экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ болон чанарын үзүүлэлт буурах хандлага гарч байна. Энэ бол насжилтын хэмжээнд гарах ёстой зүйл. Бүтээгдэхүүнээс олж буй орлогын хэмжээг тогтвортой барихын тулд дараагийн шатны үйлдвэрлэл рүү шилжих зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэрийн асуудлыг онцгойлон хөндсөн юм.
Ирээдүйд улсад учирч болох геополитикийн томоохон асуудлыг үйлдвэрлэл, технологийн паркаар шийдэх боломжтой.
Нөгөөтээгүүр баяжмалын чанарыг тодорхой хэмжээгээр бууруулж, ордын ашиглалтыг нэмэгдүүлэх, Лондоны металлын А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэснээр түүний дагасан төслүүдийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн. Ингэхээр жилд 130 орчим мянган тонн цэвэр зэсийг дотоодод үйлдвэрлэж чадлаа гэхэд үүнийг дагаж эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчид шууд хүрэх боломжтой бүтээгдэхүүн, түүний эд ангиудыг хийх үйлдвэрлэлийг технологийн өндөр түвшинд судалж оруулж ирэх шаардлагатай байгаа.
Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн өнөөдөр 100 гаруй мянган хүн амтай суурьшлын бүс бий болсон. Эрдэнэт бол цэвэр уурхай дагасан хот. Уурхай хаагдсаны дараа ирээдүй яах вэ гэдгийг бид цаг алдалгүй бодож байх хэрэгтэй. Ирээдүйд улсад учирч болох геополитикийн томоохон асуудлыг үйлдвэрлэл, технологийн паркаар шийдэх боломжтой” гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ордууд болон томоохон үйлдвэрлэгч компаниудаа түшиглэн боловсруулах үйлдвэрүүд бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг кластер хэлбэрээр байгуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох ажлыг үе шаттай эхлүүлжээ.
Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс ҮТП” ХХК Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Үйлдвэрлэл, технологийн паркийн алсын хараа” сэдэвт форумыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус форумд:
- Эдийн засаг, хөгжлийн яам,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
- Зам, тээврийн хөгжлийн яам,
- Эрчим хүчний яам,
- Барилга, хот байгуулалтын яам зэрэг зарим төр захиргааны төв байгууллагууд, агентлагууд
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зарим харьяа үйлдвэрийн газар, хараат ба охин компаниудын удирдлага, албан хаагчид, инженер,
- Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим,
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль,
- Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоо,
- ТББ зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож өөрсдийн санал бодлоо солилцов.
Форумд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Зэс боловсруулах цогцолборыг төлөөлөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн түшиглэн байгуулах Коксжих нүүрс боловсруулах цогцолборыг төлөөлөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нар оролцож Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаарх илтгэл танилцууллаа.
Тус форумыг зохион байгуулж үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахад талуудын оролцоог хангаж, салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн саналыг паркуудын цаашдын хөгжлийн чиг хандлагад тусгахыг зорьжээ.