Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч мөргөж, гэмтээсэн осол гарчээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний уулзварт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөсөн осол өчигдөр буюу энэ сарын 7-нд гарсан. Алба хаагч ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Осол хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэв.
Цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажилтнууд үүрэг гүйцэтгэдэг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Бичлэгийг эндээс үзэх боломжтой.