gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Комик
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3181₮
Цаг агаар
 17
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3181₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Комик
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 8.13
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Batgirl" киноны зураг авалт дууссан ч дэлгэцэнд гаргахаас татгалзжээ

А.Мишээл
Дэлхийд
2022-08-05
389

Warner Bros. компани "Batgirl" киног дэлгэцэнд гаргахаас татгалзсан байна. 70 сая долларын хөрөнгөөр бүтсэн уг киноны зураг авалтыг Шотландын Глазго хотноо хийсэн бөгөөд оны эцсээр дэлгэцэнд гаргахад бэлэн болсон байжээ.

Кино дуусах шатандаа орсон байхад нь дэлгэцэнд гаргахаа зогсооно гэдэг маш ховор тохиолдол аж. Уг киноны уран бүтээлчид болон үзэгчид дээрх шийдвэрт маш их цочирдсон байна. Тус киноны гол дүр болох DC Comics-ын Барбара Гордон буюу Бэтгёрлын дүрд Америкийн дуучин, жүжигчин Лесли Грэйс тогложээ.

Warner Bros-ийн албан ёсны мэдэгдэлд "Компанийн удирдлага стратегийн өөрчлөлт хийсэн" гэж тайлбарлав. Тус компанийн төлөөлөгч "Batgirl-ыг гаргахгүй байхаар болсон нь DC болон HBO Max-ийн бодлого өөрчлөгдсөнтэй холбоотой. Лесли Грейс бол гайхалтай авьяаслаг жүжигчин бөгөөд түүний жүжиглэлтээс болж ийм шийдвэр гаргаагүй. Бид киноны уран бүтээлчдэдээ маш их талархаж байна. Мөн ойрын ирээдүйд бүгдтэй нь дахин хамтарч ажиллана гэж найдаж байна" гэж мэдэгджээ.

Warner Bros компани 2021 оны тавдугаар сард Discovery-тэй нэгдэж, компанийн шинэ гүйцэтгэх захирлаар Дэвид Заслав томилогдсоны  дараа ийнхүү дээрх шийдвэрийг гаргасан байна. The Hollywood Reporter сонинд бичсэнээр, Заслав зардлаа бууруулахаар зорьж, театрт зориулсан бүтээлээс илүүтэй стримингээр гаргах уран сайхны кинонд төвлөрөхөөр болжээ. Мэргэжилтнүүд "Batgirl" кино тус компанийн стратегийн өөрчлөлтийн анхны "хохирогч" боллоо гэв. 

Эх сурвалж: ВВС

  Tweet
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2022 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан