“Монголын зүймэл урлалын төв", Нийслэлийн бизнес инновацын газар хамтран “Апсайкл урлал-хог хаягдлыг дахин загварчлах” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болов. Үзэсгэлэн дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Тус үзэсгэлэн нь хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй зан төлөвийг амьдралдаа мөрдлөг болгож, эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах, таниулах зорилготой аж.
Үзэсгэлэнгийн үеэр хуучин хувцас, даавууны өөдсөөр урласан хувцас, эдлэлийн загварын шоу болов. Хаягдал материал, кофены уут, үйлдвэрийн өөдөс, гялгар уут зэргийг Монголын зүймэл урлалын төвийн үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ, дизайнер С.Ганчимэг нар ашиглажээ. Тэдний бүтээлүүдийг 28 оёдолчин урласан байна.
Монголын зүймэл урлалын төвийг зүймэл урлалыг хөгжүүлэхээр 2004 онд байгуулагджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ажил олоход хүндрэлтэй эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох сургалт явуулдаг байна.
Загварын салбарын байгаль орчинд үзүүлэх хамгийн том нөлөө нь хүлэмжийн хийн ялгарал юм. Хогийн цэгт байгаа хувцас метан ялгаруулж, задрах явцдаа хуванцар болон химийн бодисоор хөрс, усыг бохирдуулдаг юм.
Зүймэл гар урлалын төвийг үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ “Зүймэл оёдлын түүхийг үзвэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх оронд эдийн засгийн бэрхшээлийг даван туулахын тулд эзэгтэй нар урагдаж элэгдсэн хувцсыг нөхөж, сэргээн засварлах болсноор эхэлсэн. Хэрэглээний урлалаас ахуйн урлаг болон хөгжихөд Англи ихээхэн хувь нэмэр оруулсан юм билээ. Зүймэл урлалын төвөө байгуулсан үеэс амжилт, уналт их зүйл тохиолдлоо. Энэ дундаас шинэ санаа, туршлагыг олж авсан. Цар тахлын дараа манай төв алслагдсан аймгуудад сургалт явууллаа.
Сургалтаа орчхоод гадаа зогсож байтал нэг хүн халаглаад “Яана аа саяхан хувцсаа хаясан. Хэрэггүй л хаяж дээ” гээд л их л харамсаад байсан юм. Тэр үед л дотроо Монголчууддаа хуучин хувцсыг дахин ашиглан шинэлэг загварын хувцас хийж болдог юм шүү, эх дэлхийгээ хайрлаж хувь нэмрээ оруулах боломжтой юм шүү гэдгийг таниулахыг хүссэн. Иймд өнөөдрийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Хүүхэд залуус байгаль орчноо хайрлан, гарын дор материалаар жижиг ч гэлтгүй бүтээл хийж чаддаг, мэддэг байгаасай. Зүймэл урлалын технологиор хуучин хувцасны өөдсийг ашиглах нь
- Гаднаас авдаг зүйлсийг өөрсдөө урлах тул эдийн засгийн хэмнэлттэй.
- Гаднын бус дотоодын урлаачдаа дэмжинэ.
- Байгаль орчинд ээлтэй, хог хаягдал багатай гэх мэт ач холбогдолтой.
Манай төвийн урлаачид хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ажил олоход хүндрэлтэй гээд янз бүрийн эмэгтэйчүүд. Эдгээр бүсгүйчүүд гэртээ цагаан сарын бэлгээ өөрсдөө бэлддэг. Мөн чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлж байна. Цар тахлын дараа эдийн засгийн хямралтай энэ үед хуучин хувцсыг ашиглан загварчлах нь цагаа олсон ажил. Хүмүүс эндээс санаа авч, үзэл бодол, саналаа хэлэх боломжтой” гэлээ.
ЗҮЙМЭЛ УРЛАЛ НЬ БИЕ ДААСАН, МАШ ТОМ УРЛАГ
Зүймэл гар урлалын төвийн дизайнер С.Ганчимэг “Зүймэл урлал нь бие даасан маш том урлаг. Дэлхийн алдартай олон дизайнер загварын шоунд дахин боловсруулсан материал ашигласан цуглуулгаа үзүүлдэг байсан.
Тэр үед гоё сайхныг нь мэдэрч нэг өдөр би өөрийн загвараа гаргана гэж боддог байв. Тухайн үед гарал үүсэл, утга учрыг нь ойлгодоггүй байсан.
Яагаад заавал нэг хувцаснаас өөдөс аваад нөгөө хувцсыг нөхдөг юм бол доо гэж боддог байлаа. Зүймэл урлалын төвтэй холбогдсоноор цаад утга учрыг нь ойлгож чадсан.
Нэг өмд үйлдвэрлэхэд 30-60 литр ус зарцуулдаг нь маш эмгэнэлтэй. Өнөөдрийн миний загварууд шинэ залуу үед хуучин хувцсаа дахин ашиглаж болдог юм байна. Ийм загвар байж болно шүү гэсэн санаа, сэдэл өгөх зорилготой. Мөн гялгар уут, хуванцар түлхүү ашигласан” гэв.
Үзэсгэлэнгийн үеэр хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах сургалтууд зохион байгуулах юм. Мөн байгальд ээлтэй, ногоон технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд оролцож байна.