Бельгийн Антверп хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Египетийн шигшээ багтай хийлээ.
Хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожигдоод байсан Монголын шигшээ баг Египетийг 21-13 харьцаагаар хожсоноор хэсгийн гуравдугаар байраар шалгарлаа.
Шигшээ багаас
- Б.Ариунцэцэг - 7 оноо
- О.Хулан - 7 оноо
- М.Цэрэнлхам - 5 оноо
- Б.Болор-Эрдэнэ 2 оноо авсан
Монгол охид Египетээс бүх талаар илүү байсан бөгөөд хасагдах шатанд В хэсгээс АНУ-ыг дагаж хоёроор гарсан Францын шигшээ багтай тоглоно. Тоглолт энэ сарын 25-ны 20:05 цагт болно. Тэдний хожсоныг шөвгийн наймд Испанийн шигшээ баг хүлээж байна.