Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш олон мянган төрийн албан хаагчдыг хоморголон халсан. Улмаар түр орлон гүйцэтгэгч нэрээр шалгалт өгөөгүй хүмүүсийг олноор нь төрийн албанд тавиад байгаа билээ.
Төрийн албан хаагчдын холбооноос Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан боловч тодорхойгүй хариу өгчээ. Тиймээс энэ талаар тус холбооноос мэдэгдэл гаргаад байгаа юм.
Энэ талаар Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай ярилцлаа.
-Төрийн албан хаагчдын холбооноос Төрийн албанд хууль ёс зөрчигдөж буй асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдэгдэл гаргаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Төрийн албан хаагчдын холбооноос төрийн албанд түр орлон гүйцэтгэгч томилох боломж олгосон журмыг Засгийн газраас өнгөрсөн оны 9 сард баталсан нь хууль бус болох талаар урьд нь мэдэгдэл гаргаж байсан. Төрийн албаны шалгалт өгсөн хүнийг л төрийн албанд тавих учиртай.
Шинэ Засгийн газар байгуулагдаад өнгөрсөн оны есдүгээр сард тогтоол гарсан. Үүгээрээ төрийн албанд огт шалгалт өгөөгүй иргэдийг төрийн албанд авч, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрлээ. Хяналт тавих учиртай УИХ нь мэдсэн ч мэдээгүй мэт царайлсаар өнөөг хүрлээ. Би Үндсэн хуулийн Цэцэд 2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд өргөдөл гаргасан.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Үндсэн хуульд заагдсан иргэний өргөдөл гомдлыг судалж, хэрэг үүсгэх эсэхийг 14 хоногийн дотор шийдвэрлэх хуультай. Миний гаргасан өргөдөл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.Лхагваа дээр ес хоногийн дараа очсон байдаг. Уг нь 14 хоногийн дотор судална гэх заалттай ч Цэцийн гишүүн Т.Лхагва 80 хоногийн дараа буюу 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр 15 тоот хариу өгсөн. Миний гаргасан асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байсан. Иргэний өргөдөл гомдолд хуульд заасан үндэслэлээр хариу өгөх учиртай. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.Лхагваа миний гаргасан өргөдөлд ямар ч хуулийн заалтыг үндэс болгож хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл, миний өргөдөлд дурьдсан асуудлыг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдаагүй.
Маргаан үүсгэхээс үзэмжээрээ буюу хуулийн үндэслэлгүйгээр дур зоргоор татгалзсан. Тиймээс би Т.Лхагваа гишүүний гаргасан тогтоол үндэслэлгүй гэж үзэн дараагийн шатанд гомдол гаргаж буй юм.
-УИХ-ын даргад энэ асуудлаар шаардлага хүргүүлж байсан удаатай. Хариу өгсөн үү. Мөн Засгийн газрын цагаар энэ асуудалд хариу өгнө гэж мэдэгдэж байсан ч иргэдэд мэдээлэл өгч чадсан эсэхэд хүмүүс эргэлздэг?
-Нийтийн албаны тухай хуулийг хэлэлцэх эхлэх үед буюу өнгөрсөн оны найм, есдүгээр сард манайх хэлэлцэж шийдвэрлэх гэж байгаа асуудлаа нээлттэй олон нийтийн хэлэлцүүлэгт оруулаач ээ гэж байсан. Гэтэл энд тодорхой хариу өгөөгүй. Дүлий орхисон. Дүлийрэх өвчин УИХ, Засгийн газраас халдварлаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд “халдварласанд” ихэд санаа зовж байна.
Үндсэн хуулийн Цэц бол хууль хэлбэрэлтгүй мөрдөгдөх эцсийн хана хэрэм болж байдаг түшиц газар. Гэтэл энэ түшиц газар маань өөрөө ингэж өвчлөөд иргэнийхээ өргөдөлд хуулийн хугацаанд нь хариу өгдөггүй хав дардаг. Нөгөө талаар Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг хаацайлсан асуудлаа хуулиас гадуур хэрэгжүүлдэг. Хамгийн ноцтой нь Т.Лхагваа гишүүн миний өргөдөлд хариу өгөхдөө, өргөдөлд огт дурьдаагүй асуудлаар хариу өгсөн.
-Тухайлбал?
-Засгийн газрын 2012 оны 26 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг шалгаж өгөөч ээ гэхэд надад Засгийн газрын 27 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчиж маргаан үүсэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Уг 27 дугаар тогтоол нь яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тогтоол.
Уг нь манай холбоо энэ тогтоолтой холбоотой асуудлаар Цэцэд гомдол гаргаагүй. Харин 26 дугаар тогтоол буюу түр орлон гүйцэтгэгч томилох журамд өөрчлөлт оруулсан асуудлаар нь хандсан юм. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хувь хүний томилгоо зөв эсэх талаар биш зарчмын хувьд төрийн албанд түр гэдэг нэрийн дор албан тушаалтан томилж болохгүй гэсэн байхад Засгийн газрыг хэт хаацайлах, хамгаалах гэхдээ улайраад өргөдөлд дурьдаагүй асуудлаар дүгнэлтээ гаргасан. Энэ нь нэг талаасаа миний өргөдлийг анхааралтай сайн уншаагүй хөнгөн хуймгай хандсантай холбоотой. 1992 оноос хойш Үндсэн хуулийн Цэцийн түүхэнд байгаагүй тохиолдол.
-Засаг төр солигдсоноос хойш хэчнээн төрийн албан хаагч ажлаасаа халагдсан талаар тоо судалгаа бий юу?
-Энэ талаар албан ёсны тоо баримтыг Засгийн газар түүний харьяа агентлаг, эрх бүхий байгууллагууд гаргах учиртай. УИХ-ын гишүүн С.Бямбацогт есдүгээр сард Ерөнхий сайдад хэчнээн хүн ажлаас халагдсан талаарх асуулгыг тавьсан. Түүнээс хойш зургаан сар өнгөрч байхад ямар ч хариу өгөөгүй. Жирийн иргэний өргөдөлд битгий хэл УИХ-ын гишүүнийхээ асуулгад хариулахгүй зугтаасаар явна, цаана чинь. Товчхондоо Засаг төр дүлийрчихэж. Манай холбоонд бүртгэгдсэн болон албан бус мэдээллээр УИХ болон Орон нутгийн сонгуулийн дараа төрийн албанаас халагдсан албан хаагчдын тоо 7-10 мянгад хүрсэн.
-Түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь хууль бус үйл ажиллагаа юу?
-Засгийн газар бол төрийн нарийн бичиг болон ер нь түр орлон гүйцэтгэгч нарын томилгооны асуудлыг хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдаж байгаа гэсэн тайлбарыг эхнээс нь аваад өдийг хүртэл хэлж байна. Одоо энэ хүмүүсээ “жинхлэх” нэрийн дор сонгон шалгаруулалт гэх жүжиг тоглож байна.
Анхнаасаа түр орлон гүйцэтгэгч гэсэн томилгоо хууль бус байсан гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн учраас л, бид буруу үйл ажиллагаа явуулаад байна гэдгээ ухаарсан учраас л одоо энэ үйл ажиллагаагаа хуулийн дагуу болгох гээд сонгон шалгаруулалт явуулж байгаа юм шүү дээ. Хэрэв үүрэг гүйцэтгэгч тавих нь үнэхээр хууль ёсных мөн л байсан бол сонгон шалгаруулалт явуулах гээд байхын шаардлага байхгүй шүү дээ. Яаран сандран жинхэлж байгаа энэ үйл ажиллагаагаараа өөрсдийнхөө өмнө гаргасан шийдвэрээ хууль бус байсныг, үүнийгээ засахгүй бол Үндсэн хуулийн зөрчил болох нь гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.
-Танай холбооноос Цэцийн гишүүний шийдвэрт гомдол гаргасан юм байна. Дараагийн арга хэмжээ нь юу вэ?
-Төрийн албанд түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрийн дор шалгалт өгөөгүй хүмүүсийг томилдогийг цаашид халж, Монголын төр Үндсэн хуульд заагдсан хууль ёсыг баримтлах, хууль гэдэг хана хэрмийн дор үйл ажиллагаагаа явуулах ёстой шүү гэдгийг Үндсэн хуулийн Цэцээр хэлүүлэхийг зорьж байна.
Яагаад гэвэл Засгийн газар өөрөө хууль зөрчиж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас. Цэцийн нэг гишүүний хариуг Цэцийн эцсийн шийдвэр гэж үзэж болохгүй. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрддэг. Миний өргөдөлд нэг л гишүүн хариу өгсөн. Цаана нь шударга, хуулиа мэддэг гишүүд байгаа гэдэгт итгэж байна. Хуулийн хамгийн сайн манаачийн хувьд хуульд заагдсан үндэслэлтэй хариуг өгдөг байх хэрэгтэй. Цэцээс хууль зүйн үндэслэлтэй хариуг л авмаар байна. Би хуулийн ямар нэгэн заалтыг ишлээгүй, өөрийн бодлыг бичсэн хариуг тэр тусмаа Цэцээс авмааргүй байна.
Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар иргэний өргөдөлд маргаан үүсгэхээс татгалзах дөрвөн үндэслэлийг заасан байдаг. Өргөдөл мэдээлэл гаргагч нь цэцэд хандах эрх бүхий этгээд биш, өргөдөл мэдээллийг тавьсан шаардлага нь цэцийн харъяалалын шийдэх маргаан биш, уг маргааныг цэцийн урьд гаргасан дүгнэлт тогтоол хүчинтэй гэсэн үндэслэлээр татгалздаг. Гэтэл энэ дөрвөн үндэслэлийн алийг нь ч энэ тогтоол дээр бичээгүй. Аль үндэслэлээр татгалзаж байгаа гэдгээ бичээгүй байна. Миний өргөдөлд бичээгүй асуудлаар Т.Лхагваа гишүүн хариу өгсөнийг юу гэж ойлгохоо ч мэдэхгүй байна.
Магадгүй Засгийн газраас шипи бэлдэж авсаныгаа шууд хуулаад надад өгчихвүү гэж хардаж байгаа. Шипийг нь мэдлэг боловсрол муугаас уу, эсвэл хаацайлах гэсэндээ хэт улайрсан уу шууд copy paste хийгээд надад өгчихсөн. Түүнийг нь тэр чигтээ дүгнэлтдээ Лхагваа гишүүн хуулж бичээд, улмаар миний өргөдөлдөө гаргаагүй асуудлаар тогтоол гаргаад надад хариу өгчихсөн. Өргөдөл гаргаагүй асуудлаар шийдвэр гаргачихдаг ийм Цэцийн гишүүнтэй болж дээ бид.
Г.Хишигсүрэн