Ардчилсан Намаас орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл өгч байна.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд тус намаас Дорнод, Дархан-Уул аймаг болон зарим суманд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хүмүүсийг бүртгэж аваагүй гэдгийг хэллээ. Харьяа Сонгуулийн хороо, Аудитын газар сонгуульд оролцоход бүрдүүлэх материалаа өгсөн боловч АН-ыг бүртгэж аваагүй байна. АН хэд хэдэн аймаг, сумдад сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон нь төрийн албан хаагчид намын харьяалалтай байгаагаас үүдсэн гэдгийг тэрбээр хэлж байна.
"МАН-ын хүч түрсэн, сагсуурсан үйлдлээс болж АН сонгуульд оролцох боломжгүй боллоо" хэмээн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд тайлбарлалаа.
Дархан-Уул аймгийн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Гантулга хэлэхдээ "Дархан-Уул аймгийн хэмжээнд АН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй боллоо. Бид зургаадугаар сарын 24-ний өдөр тус аймаг дахь АН орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. Хуульд зааснаар хандивын дансны баталгаажуулсан хуулбарыг өгөх ёстой гэж заасан. Гэвч Дархан-Уул аймгийн аудитын газрын бүртгэгч болон дарга улс төржин баталгаажуулалт хийж өгөөгүй. Үүнээс болж бид сонгуулийн байгууллагад материалаа хүлээлгэж өгч чадаагүй. Тиймээс бид энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. Аймгийн аудитын газрын дарга долоодугаар сарын 20-ны өдөр АН сонгуульд оролцохгүй боллоо гэсэн хууль бус мэдээллийг нийгмийн сүлжээнд тараасан зэрэг нь МАН-ын эрх ашгийг хамгаалсан төрийн албан хаагч олон болсон байна" гэлээ.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Дархан-Уул аймгийн АН-аас УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид хууль бус үйлдлийн талаар гомдол гаргаж байгаа юм байна.