Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадам дэнж хотойгоогүй ч дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Дэнж хотойгоогүй гэхийн учир нь нийслэлд болж буй улсын наадмыг үзэгчгүй зохион байгуулсан бол аймаг, сумдын наадмыг олон өдөр үргэлжлэхгүй, наадамчид урьдчилан сэргийлэх зорилгоор 1.5-2 метрийн зай барих ёстой байв. Анх удаа улсын баяр наадмын үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарч, ингэхдээ бөхийн барилдаан, сур, шагайн харвааг хотоос 97 км зайд 13-р зуун цогцолборт зохион байгууллаа.
ЦАХИМ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД 5000 ГАРУЙ ХҮН АЖИЛЛАЛАА
Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ гэсний дагуу нээлтийг 13-р зууны үед Монгол түмэн хэрхэн нааддаг байсныг үзүүлсэн нь олон нийтийн сүлжээнд иргэдийн талархлыг хүлээж байв. Энэ жилийн наадмыг бүхэлд нь Б.Баатар захиралтай Херо энтертаймент зохион байгуулсан юм.
Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд эрийн гурван наадмыг онлайн, теле хэлбэрээр бэлтгэн шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд наадмыг үзэгч, наадамчиддаа хүргэхэд Монголын телевизүүдийн холбоо, МҮОНРТВ, Монголын Гэрэл зурагчдын холбоо, Херо интертайнментийн 300 гаруй уран бүтээлч хамтран ажиллажээ.
Мөн урлагийн ажилтан, спортын тамирчид, тохижилт үйлчилгээний ажилтнууд, цагдаа, зэвсэгт хүчний дайчид гээд нийт 5200-аад албан хаагчид наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэн ажилласан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байв.
1 АВАРГА, 1 ЗААН, 3 ХАРЦАГА, 7 НАЧИН ТӨРЛӨӨ
Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар нэг аварга, нэг заан, гурван харцага, долоон начин төрлөө. Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.
Харин Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч Улсын заан цол хүртсэн юм.
Шинээр төрсөн харцага цолтнууд
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр
- Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар
Шинээр төрсөн начин цолтнууд
- Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Төрмөнхийн Дүгэрдорж
- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга
- Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл
- Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр
- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
ТӨРИЙН НААДАМД ТОРГОН ЖОЛООГОО ӨРГҮҮЛСЭН ХУРДАН ХҮЛГҮҮД
Долдугаар сарын 10-ны өдөр хязаалангийн уралдаанаар эхлэх байсан хурдан морины уралдаан үргэлжлэн орсон аадар борооны улмаас хүүхдийн эрүүл мэндэд аюултай байж болзошгүй хэмээн хойшилсон. Тиймээс тухайн өдрийн гурван насны морьдын уралдааныг хойшлуулж маргааш болох юм. Өнөөдрийг хүртэл нийт дөрвөн насны морьдын уралдаан болоод буй бөгөөд эдгээр насанд айргийн тавд хэний хурдан хүлгүүд хурдалсныг хүргэж байна.
Соёолон:
- Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн хар үрээ,
- Аман хүзүүд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан,
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр,
- Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр,
- Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа.
Даага:
- Түрүү магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул С.Тэмүүжингийн хул даага, Уралдаанч Б.Төрболд
- Аман хүзүүд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы бор даага, Уралдаанч Н.Билэгтсайхан
- Айргийн гуравт Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага,
- Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригын хээр даага, Уралдаанч Б.Отгонбилэг
- Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Ц.Онолбатын хонгор халзан даага, Уралдаанч Б.Мөнх-Эрдэнэ.
Их нас:
- Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь /Өнгөрсөн жил аман хүзүүдсэн/,
- Аман хүзүүд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягын цавьдар морь,
- Айргийн гуравт Дундговь аймгийн манлай уяач С.Чинзоригийн хээр морь,
- Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Галбадрахын бор морь,
- Айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Э.Батсуурийн саарал морь тус тус хурдлав.
Азарга:
- Түрүү магнайд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга,
- Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга,
- Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга,
- Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал,
- Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга тус тус хурдаллаа.
Д.ДЭМБЭРЭЛСАЙХАН ДАЯН МЭРГЭН БОЛОВ
Үндэсний сурын харвааны төрөлд шагналт байрт шалгарсан харваачдыг танилцуулъя.
Үндэсний сурын харваа /эрэгтэй/:
- Нэгдүгээр байрт Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэн,
- Хоёрдугаар байрт спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн,
- Гуравдугаар байрт аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа.
Үндэсний сурын харваа /эмэгтэй/:
- Нэгдүгээр байрт Аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноогоор,
- Хоёрдугаар байрт Монгол Улсын Даян мэргэн Д.Эрдэнэтуяа 34 оноогоор,
- Гуравдугаар байрт Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
ХЭНТИЙ АЙМГИЙН БАГ ШАГАЙН ХАРВААНД ТҮРҮҮЛЛЭЭ
Баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө.
- Нэгдүгээр байрт Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг,
- Хоёрдугаар байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн баг,
- Гуравдугаар байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам"-ын баг тус тус тодорлоо.
Эцэст нь иргэдийн бухимдлыг хүргээд байсан зүйл бол наадмын зардал. Цар тахлын үеийн наадмын зардал багасах ёстой атал өнгөрсөн жилээс бага зэрэг давсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Энэ жилийн баяр наадмыг 3 тэрбум төгрөгөөр зохион байгуулна хэмээн наадам зохион байгуулах комиссоос мэдэгдсэн. Харин долдугаар сарын 11 буюу өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэхүү мэдээлэлд тайлбар хийж, “Энэ жил 1.6 тэрбум төгрөгөөр баяр наадмын бүх зардлыг шингээж ажиллаж байна. Үүнд зөвхөн нээлт биш 2-3 өдрийн наадмын үйл ажиллагааны бүх зардал, бай шагналууд багтсан” гэдгийг хэлсэн юм.