“Говийн
зэрэглээ” киноны нисгэгч, “Чинван Ханддорж” киноны Ханддорж, “Саруул талын ерөөл”
киноны Нацаг, “Төрийн сүлд өршөө” киноны Дилав хутагт, “Мандухай сэцэн
хатан” киноны Баянмөнх жонон, “Гэрлэж амжаагүй явна” киноны Энхээ гээд үзэгчдийн
сэтгэлд хоногшсон олон сайхан дүрүүд мөнхөлсөн жүжигчин Д.Гүрсэдтэй уулзаж
ярилцлаа. Ямартаа ч хийсэн ажил, хэлэх үгтэй яваа ажээ.
-Сүүлийн үед ямар ажил хийгээд явна даа.
Хаана амьдарч байна?
-Би сүүлийн 10 жил Сэлэнгэ аймагт амьдарч байна. 1998 онд Сэлэнгийн долгио
чуулгын найруулагч, уран сайхны удирдаачаар очсон юм. 2001 он хүртэл тэндээ
ажиллаж байгаад манай чуулгыг соёл, мэдээллийн төв гэдэг нэртэй байгууллага
болгохоор нь чөлөөт уран бүтээлчээр гарсан. Чөлөөт уран бүтээлч байх хугацаандаа
зүгээр суусангүй. Тэндхийн утга зохиол, яруу найргийнхантай хамтарч зохиол бүтээлийг
нь ард түмэнд хүргэх ажил хийлээ.
-Таныг саяхан Сэлэнгийн төв талбайд том
тоглолт хийлээ гэж сонссон…
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Их хааны дархалж өгсөн
нутаг” гэж 200 хүүхдийн хоортой, 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр их хааныг Бөртэ
үжин, Өүлэн эх, өрлөг есөн баатартай нь амилууллаа. Аймгийн төв талбайд энэ
тоглолтоо хийсэн. Аймгийн яруу найраг, утга зохиолын нэгдлийн эрхлэгч, яруу найрагч
Сүхдоржтой хамтарч хийлээ. Энэ бол театрчилсан том тоглолт. Үзэгчдээс өндөр үнэлгээ
авсан. Зураачаар нь “Цөвүүн цагийн Богд” киноны зураач, продюссер Чимэд
ажилласан. 800 жилийн ойд барьж байгаа бидний бэлэг юм даа. Өнгөрсөн зун Сүхбаатар
сум байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ болсон юм. Ойд зориулж “Хоймор
нутгийн жавхаа” нэртэй хоёр анги баримтат уран сайхны киног Сэлэнгийн “Миний
Монгол” кабелийн телевизийн уран бүтээлчидтэй хамтарч хийлээ.
-Киноны уран бүтээлийн хувьд..
-С.Жаргалсайханы бүтээл “Үхэж үл болно” кинонд одоо явж байна даа. Найруулагч
Л.Эрдэнэбулган, Золбаяр, зураач Гоош нарын манай ахмад уран бүтээлчид надад
санал тавьсны дагуу энэ киноны Өвөр Мангудын Хуйлдар сэцэний дүрд тоглож байна.
Өнөө жилийн авах зураг бараг дууслаа. Мөн хилийн болон дотоодын цэргийн 70
жилийн ойд зориулж найруулагч Цогтбаатар хилийн ахмад дайчны тухай кино хийж
байгаа. Зураг авалт дөнгөж эхлээд одоогоор хөрөнгө мөнгөний асуудал дээрээ
гацчихаад байна. Хөрөнгө мөнгө шийдэгдвэл ирэх хавраас үргэлжилнэ. Энэ
кинонд би насаараа эх орныхоо хилийг сахин хамгаалсан, гавьяаныхаа амралтад гарсан
хэрнээ эх нутгийнхаа торгон хилийг орхин явж чаддаггүй өвгөн хошуучийн дүрд
тоглож байгаа. Эх орон гэж хүмүүс их ярьдаг. Эх орон чухам юунаас эхэлдэг юм
гэдгийг энэ киногоор хэлье гэсэн зорилготой юм даа.
-Тун завгүй яваа юмаа даа?
-Сүүлийн 2-3 жил зав бага л байна. Завгүй байх тусмаа жаахан жаахан юм хийлээ.
Сая “Сэлэнгийн долгио” чуулга маань эргээд байгуулагдсан. Найруулагч, уран
сайхны удирдаачаар ирж ажиллаач гэсэн саналыг дарга, уран бүтээлч нөхөд маань
тавиад байгаа. Ямартаа ч кинонуудаа дуусгаж байж Цагаан сарын дараа чуулгадаа
очих санаа байна. Сая манай чуулгын 25 жилийн ой болж өнгөрсөн. Энэ үеэр зүгээр
байсангүй, чуулгынхаа 25 жилийн түүхэн замналыг харуулсан танилцуулга
материалыг бэлдэж хэвлүүллээ. Одоо нэг ном тэрлэж байна. Яг хэзээ гарахыг нь
мэдэхгүй байна.
-Ямар ном бэ?
-Сэлэнгэ нутгаас төрсөн алдартнуудын тухай ном.
-Та уг нь Говь-Алтайнх байх аа?
-Тийм ээ, төрж өссөн нутаг маань Говь-Алтай. Сэлэнгэ бол ханийн маань нутаг
байгаа юм. Гэр бүлийн хүн маань Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчин,
ёочинчин байсан. Одоо хоёулаа Сэлэнгэд амьдарч байна даа. Сэлэнгэ нутаг сайхан
нутаг. Хаа байсан баруун зүгийн хүн ажил, амьдралын эрхээр хойд нутагт
амьдарч явна.
-Киноны уран бүтээлд таны үлдээсэн олон
сайн дүр байдаг. Гэхдээ таны хувьд яг аль дүрээ илүү тоодог вэ?
-Уран бүтээлч хүний хийсэн дүр бүр өөртөө баяр баясгалан авчирч байдаг.
Гэхдээ би дүрүүд дотроосоо Чин ван Ханддорждоо хайртай байдаг. “Говийн зэрэглээ”-гийн
нисгэгчдээ хайртай.
-”Говийн зэрэглээ”-гийн нисгэгч болохын тулд
онгоц жолоодож сурсан уу?
-Зарим зургийг нисч байхад, заримыг нь газар авч байсан. Яахав, бага зэрэг
дадлагажсан. Нисгэгч болчихсон гэж байгаа юм биш л дээ. Хажууд нэгдүгээр нисгэгч,
би хоёрдугаар нисгэгчийн суудалд сууна. Миний зургийг авахын тулд нэгдүгээр
нисгэгчийн суудал дээр оператор суугаад зураг авах ёстой. Тэр үед яах аргагүй
жолоон дээр сууна. Энэ үеэр жаахан дадлага суусных ч юм уу, кино дууссаны дараа
Сумхүү найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр намайг авсан
юм. Тэнд бол бүр овоо, агаарт жолоо аваад явчихдаг болсон. Онгоцны жолоочийн ур
чадвар буухад л харагддаг. Буух гэхээр шууд л сэнсээрээ газар хатгах гээд
аюултай. Ер нь нисгэгчийн ажил хүнд, хэцүү хөдөлмөр.
-”Говийн зэрэглээ” кинонд тоглосон
ихэнх жүжигчид мөнх бусыг үзүүлжээ. Жирийн хүмүүсийн дунд нэг яриа явдаг л
даа. Киноны зураг авах гэж говьд шөнө явж байгаад нэг хачин явдалтай таарсан
гэж. Та тэр талаар хэр мэдэх вэ?
-Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм.
Манай киноны хэсэг шөнө явж байгаа айлд ороход даргитал буцалж байгаа цай тогоон
дээрээс нь хийж өгсөн гэнэ лээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд
ухасхийгээд гарсан гэдэг. Бүгд 69-дөө суугаад хажуугийн толгой дээр гараад
харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ
манай талийгаач Доржсамбуу, Цэвээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.
-Өөрсдөө ийм зүйл ярьдаггүй байсан гэж үү?
-Ярьдаггүй л байсан. Тэднийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Яг
тийм зүйл болсон, болоогүйг батлах хүн нь өнөөдөр байж байна шүү дээ. Балжинням
найруулагч тэр үед оператороор ажиллаж байсан. Талийгаач Оюунцэцэгийн
аавтайгаа тэмээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж найруулагч,
зураглаач болон зарим жүжигчид Өмнөговь руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын
зургийг авах гэж. Би тэгэхэд яваагүй. Ер нь киноны зургийг Дундговийн Хулдад
авсан юм. Яг тэр хэсгийн зургийг авах гэж Өмнөговийн Булган сум руу явсан. Үүнийхээ
хажуугаар байгалийн зураг авна гэж байсан юм. Яг тийм үйл явдал болсон юм гээд
барин тавим хэлчих баримт надад алга. Үнэхээр ч манай киноны багаас найруулагч
Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюунцэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид
тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна. Би хувьдаа түүнээс
болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байдаг.
-”Говийн зэрэглээ”-д хамт тоглож байсан
багийнхнаа одоо эргээд дурсвал…
-Цэвээнравдан маань хэлмэгдүүлэлтийн үед Дундговийн хөдөө суманд хоёр жил
клубын даргаар ажилласан юм шүү дээ. 1980 онд хот руу татагдаж театрт ирсэн.
Тэр үед Эрдэнэтогтох бид нар сургуулиа төгсөөд театрт дөнгөж жүжигчнээр ирж байсан
үе. Доржсамбуу маань Багшийн дээдийн Кино драмын ангид багшаар ажиллаж байсан.
Ингэж бид нэг дор бөөгнөж, нэг уран бүтээлд хамтарч ажиллах гараа эхэлсэн юм.
Цэвээнравдан бол их хошин, мэдрэмжтэй, мундаг уран бүтээлч байлаа. Жаахан юмыг
андахгүй олж харна. Дүрээ юухнаар чадмаг чимдэг. Монголын хошин урлагийн
нэлээн том төлөөлөгч шүү дээ. Тоглохоос гадна хошин шог зохиол, яруу найраг
бичдэг байсан. Доржсамбуу бол мундаг найруулагч. Дэлхийн сонгодгуудаас, тухайлбал
“Нора”-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн хэрнээ дүрд ордог. Кинон дээр
Арслан Хашхүү захирлыг модонд хүлж хонуулчихаад, Номинд загнуулаад холбооноос
гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах үед Доржсамбуу “Дугуйгаа өшиглөчихвөл
хөлөө хугалчих байх даа” гэснээ “Өө, энэ хувинг энд тавьчихъя. Хувинд л уураа
гаргасан хүн байгаа биз” гээд хувин тавьж байгаад өшиглөсөн. Тийм жаахан юмаар өөрийн
дотоод ертөнцийг үзэгчдэд нээж чаддаг хүн байсан. Манай Оюунцэцэг их чамбай.
Дотоод сэтгэлгээний маш чадвартай жүжигчин.
-Мэдээж, зураг авалтын үеэр инээдтэй,
сонирхолтой олон явдал болоо биз. Заримаас нь манай уншигчдад сонирхуулаач?
-Нэг өдөр бид онгоцоо халаая гэж ярилаа. Уг нь зун, говьд 34 градусын халуун өдөр
л дөө. Доржпалам багш “Халуунд онгоц халаана гэж юу байсан юм” гэж байна. Бид
болохоор онгоцоор нисч сахилгагүйтэх гээд байдаг. Тэгээд найруулагч руу нэгдүгээр
нисгэгчдээ үг зааж өгөөд орууллаа. “Найруулагчаа би таны ажлыг яаж заахав. Түүнтэй
адилхан та миний ажлыг битгий заа. Энэ халуун зун онгоцны бензин доошоо тундас
үүсгэдэг. Тэр тундасыг арилгахгүй бол агаарт явж байхад онгоц саатвал яана” гэж
хэл гээд. Доржпалам найруулагч сонсоод “Тийм бол бол халаа, халаа” гэж байна.
-Худлаа ярьж байгаа хэрэг үү?
-Тэгж байгаа юм. Зорилго нь Хулд руу явж жаахан идэж уух юм, ганц нэг гожин
авах л гэж тэр. Нөгөөхөө аваад эргэлээ. Би хоёрдугаар нисгэгчийн суудалд,
Цэвээнравдан ард суучихсан. Доржсамбуу цонхоор юм хараад зогсоогоороо явж
байна. Тэгэхээр нь би “Хоёулаа ходоодны шүүсийн шинжилгээ авчих уу” гээд
нисгэгч рүүгээ дохилоо. “Тэгвэл тэгье л дээ” гэж байна. Тэгээд жолоогоо гэнэт хүчтэй
түлхэхээр онгоц огцом доошоо унангуут буцаагаад дээш нь хөөргөлөө. Онгоц
доошоо унахаар хүн дээшээ хөөрдөг. Доржсамбуу хөөрөхдөө духаа шалбалчихлаа.
Буцаад огцом доошоо унахдаа тохойгоо урчихсан. Биднийг эргээд ирэхэд
найруулагч, оператор маань гадаа гараад хараад зогсч байна. Нөгөө хоёроо
харагдаж болохгүй гээд хэвтүүлчихлээ. Бид хоёрыг буугаад ирэхэд нөгөөдүүл
буцаад орчихсон. Доржсамбуу дух, тохойгоо шалбалсан хэрнээ халаасандаа байгаа
архиа хагалаагүй байж билээ. Орой нь болж бид ганц юмаа уух гээд сууж байтал
Доржпалам гуайд баригдаад. Тэр үед Дашдооров гуай нутагтаа амрах гээд ирчихсэн
байсан юм. Найруулагч маань “Энэ нөхдүүд онгоц халаана гэж худлаа хэлж архинд
явсан байна” гээд бөөн инээдэм болж билээ. Уран бүтээлчид гэдэг биенээ байнга
явуулж байдаг хачин дэггүй улс л даа.
Д.Оюунтуяа