gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлт эхэллээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2025-05-16
28
Twitter logo

Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэдэг авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж иржээ.

Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчлэх санал цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийг өнөөдрөөс эхлүүлж байна. Гүйцэтгэгчээр "Фючер Прогресс" ХХК ажиллана.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "30 см цементээр бэхжүүлсэн, буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн, зүүн талд нь явган зам барина.

Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Зам засварыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргана. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хаана. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.

"Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" гэлээ.

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замд замбараагүй орц, гарц гаргаж, шуудуу эвдсэнээр ус ихээр тогтдог болсон

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Өвөр гүнтийн замыгшинэчлэхээс гадна 2024 онд тус замын намагтай хоёр хэсэгт 1.5-2 метр гүнд суурь сольсон. Тус замын эвдрэлийн шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн, ус тогтдог болсон.

Одоо эхэлж буй засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд долоон метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүрд 500-700 метр ус зайлуулах хоолой хийнэ" гэв.

Нийслэлд энэ онд 41 байршилд авто замын засвар, шинэчлэлтийг нийслэлийн Замын хөгжлийн газраас хийж байна. 33 байршилд нь он дамжих зам засвар, найман байршилд шинээр зам барина.

Өнгөрсөн долоо хоногт Гранд плазагийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн зам засварын ажил дууссан. Үргэлжлүүлэн 

  • Гранд Плазагийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх зам засвар, 
  • Денверийн гудамж, 
  • Чингисийн өргөн чөлөө, 
  • Их тойруу зэрэг байршилд зам засварын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэнэ. 

Зам засвар улирлаас шалтгаалж богино хугацаанд явагддаг тул зайлшгүй нөхцөлд ажлын өдрөөр хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэх шаардлагатай. Иргэдийг хүлээцтэй хандаж, засвар, шинэчлэлтийн талаарх мэдээллийг авч байхыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хүсэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан