"Монголын дизайнеруудын
холбоо"-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
"Гоёл-2009" наадам 21 дэх удаагаа болж өндөрлөлөө. Соёлын төв
өргөөнд гурван өдрийн турш үргэлжилсэн уг наадамд 20 гаруй байгууллагын 50
орчим дизайнерууд 500 гаруй шилдэг загваруудаа толилуулсан. Мөн урьд өмнө нь
бүтээлээ толилуулж байгаагүй шинэ залуу загвар зохион бүтээгчид бие даан
оролцсон юм. Шилдэг топ моделийн төлөө 80 орчим моделиуд өрсөлдөв. Наадмын
өмнө "Азийн хатан хаан" өргөмжлөлт, загвар өмсөгч
Г.Оюунгэрэлийг энэ жилийн "Топ модель"-оор шалгарна гэсэн яриа олны
дунд түгээд байсан.
Гэвч 21 дэх удаагийн наадмын шилдэг "Топ модель"-оор
"Мисс Монголия" 2006 наадмын "Мисс модель" өргөмжлөлт,
"Top model of the world" болон "Miss global city
competation" уралдааны шагналт, загвар өмсөгч О.Уянга тодорлоо.
Оны шилдэг загвар өмсөгчөөр Э.Сэлэнгэ, шилдэг загвар зохион бүтээх товчоогоор "Шилмэл загвар"-ын хамт олон тус тус шалгарсан юм. Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг нарын топ моделиуд энэ удаагийн наадамд оролцсонгүй. Харин топ модель Д.Пүрэвсүрэн АНУ-аас хүрэлцэн ирж оролцсон нь олны сэтгэлд нийцэж байв.
Францын Кристьян Турнофел, ОХУ-ын Светлана Бекарёва, Солонгосын Квон Хюн нарын дэлхийд нэртэй дизайнерууд оролцож шилмэл загваруудаа толилууллаа.
Н.Гантулга