Цувралд 3-0 харьцаатай хожигдож байсан Юта Жазз хожигдох эрхгүйгээр цурвалын дөрөв дэх тоглолтоо Хьюстон Рокетстэй хийлээ.
Тоглолтыг сайн эхлүүлсэн Жазз эхний үед 32 оноо авч Рокетст 24 оноо алдсан бол хоёрдугаар үед Рокетс 23 оноо авч талбайн эзэд 21 оноо авснаар 53:47 харьцаатай Юта Жазз эхний хагасыг тэргүүлж дуусгасан юм.
Харин тоглолтын гуравдугаар үед Рокетсын тоглолт сэргэж есөн оноо илүү авснаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн бол шийдвэрлэх дөрөвдүгэр үед Донован Мичелл гайхалтай тоглож нийт авсан 31 онооныхоо 17-г нь дөрөвдүгээр үед авснаар Юта Жазз үндсэн цагт 107:91 харьцаатай ялалт байгуулж цувралыг 3:1 болголоо.
Хьюстон Рокетс багаас Жэймс Харден 30 оноо, Крис Пол 23 оноо 8 самбар 7 оновчтой дамжуулалт Эрик Гордон 16 оноо авсан бол Клинт Капела 4 оноотой л тоглолтыг дуусгажээ. Харин талбайн эздээс Донован Мичелл 31 оноо 7 самбар 4 оновчтой дамжуулалт, жэй Краудер 23 оноо, Рики Рубио 18 оноо 11 оновчтой дамжуулалт, Дэрик Фэворс сэлгээнээс 12 оноо 11 самбар авч дабл дабл хийж багтаа плэйоффын анхны хожлыг байгуулахад маш том тус хүргэсэн байна.
Цувралын тав дахь тоглолт Пүрэв гарагт Хьюстон Рокетс багийн талбайд явагдах бөгөөд Хьюстон хожвол хоёрдугаар шатанд шалгарах бол Жазз хожвол цувралыг 3:2 болгон ойртуулж талбайдаа дараагийн тоглолтыг хийх эрхтэй болох юм.
П.Хатансайхан