Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ.
Энэ мэдээллийн дагуу тус газраас газар дээр нь очиж нөхцөл байдлыг шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн байна.
Тус компанийнхан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр албан бичгээр хариу мэдэгдсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гараг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ.
“Suruga development” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа бөгөөд хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо албан бичигтээ дурдсан байна.