ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт Владивосток хотод өчигдөр эхэлсэн билээ.
Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал, хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх болоод бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна. Албан хэлэлцээрүүдээс гадна төрийн удирдагчид бэлэг солилцлоо.
Хойд Солонгосын удирдагч ОХУ-ын ерөнхийлөгчид алтан сэлэм бэлэглэсэн бол Путин түүнд мөн л жижиг сэлэм болон галт тэргээр явж байхдаа ашиглаж болохуйц цайны иж бүрдэл бэлэглэжээ.
Түүний дараагаар тэд хамтдаа цаа бугын махтай банш, борщ тэргүүтэй оройн зоог барьж, хоёр төрлийн дарс уужээ.
Эх сурвалж: The Guardian