Санхүүгийн Зохицуулах Хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нөмөр Кредит” ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олголоо. Тус бүтээгдэхүүний Андеррайтераар зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ажиллаж байна.
“Нөмөр Кредит” ББСБ өмнө нь хөрөнгийн зах зээлд нийт 7.5 тэрбум төгрөгийн бондыг амжилттай татан төвлөрүүлж, хүү болон үндсэн төлбөрөө хугацаандаа төлж барагдуулсан туршлагатай. Энэхүү хөрөнгөөр тус компани “Санхүүгийн хүртээмж”-ийг нэмэгдүүлэх технологийн шийдлийг хөгжүүлэхэд зориулснаар үйл ажиллагаагаа өргөтгөж, санхүүгийн үзүүлэлтүүд нь тасралтгүй өсөн нэмэгдэж байна. 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар тус компани 4.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 41.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
“Нөмөр Кредит” ББСБ нь 2015 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг дахь төлөөлөгчийн газар, КИОСК машин, аппликейшнээр дамжуулан харилцагчдадаа ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛЫГ АШИГЛАСАН ХҮРТЭЭМЖТЭЙ үйлчилгээг хүргэж байна. Нийт харилцагчдын 56 хувь нь эмэгтэйчүүд, 44 хувь нь эрэгтэйчүүд эзэлдэг. Үүнээс 48 хувийг нь орон нутгийн хэрэглэгчид, 19 хувь нь залуучууд байна. Энэ нь “Нөмөр Кредит” ББСБ-ын баримталдаг “Хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүн бүрд” хэмээх бодлогын үр дүн бөгөөд цаашид санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар хялбаршуулах замаар хүртээмжийг улам нэмэх бодлого баримталж байгаа аж.