“Виртүс” академиас дөрөвдүгээр сарын 12-нд ДБЭТ-т “Mongolia in Music” тоглолт зохион байгуулна. Монголыг хөгжмөөр илэрхийлбэл гэсэн утгаар томьёолж, нэрийдсэн уг тоглолтыг үзэгчдэд чансаатай монгол хөгжим сонсгох, хөгжимчдийн монгол бүтээлээ гэсэн сэдэл, санаачилгыг дэмжих, Монголын шилдэг гоцлол хөгжимчдийн тоглолтыг гадаад орнуудад зохион байгуулахад бэлтгэх, чанартай контент үүсгэж, монголчуудын байгаль, ахуй, аж байдалтайгаа уялдсан оюун, сэтгэлгээний бүтээлүүд дахин давтагдашгүй өвөрмөц гэдгийг олон улсын үзэгч, сонсогчдод хүргэж, түгээх зорилгоор зохион байгуулж буй аж.
Уншигчид хэн гэдэг хөгжмийн зохиолчийн ямар зохиолыг хэн гэдэг хөгжимчин тоглохыг мэдэхийг хүсэх нь дамжиггүй. Тиймээс хөтөлбөрийг танилцуулж байна.
Хуучирч Э.Цэндсүрэн- (ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, үндэсний их найрлын концертмейстер. БНХАУ-ын Бээжин хотод 2019 онд болсон Олон улсын залуу хөгжимчид, дуулаачдын VIII уралдааны тэргүүн байрын эзэн)
Н.Жанцанноров, Сонат III анги
Орь залуу нас. Гэгэлзэхүй. Тэмүүлэл, тэмцэл. Төгсгөлгүй мөнхийн үргэлжлэл.
Энэхүү зохиол нь 1991 оны туурвил. Хөгжмийн зохиолч нэгэнтээ “1980-аад оны сүүлчээр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан том хэлбэрийн зохиол түлхүү бичих үүрэг, хариуцлага ногдсон юм. Төрөөс бодлогоор мэргэжлийн хөгжмийн багш нарыг гадаадын Консерваториудад сурган бэлтгэж байсан бөгөөд түрүүч нь ирээд байлаа.
Тэр үед үндэсний хөгжмийн зэмсгүүдэд зориулж ойр, ойрхон хэд хэдэн бүтээл гаргасан” хэмээн ярьж байсан юм. Тухайн үеийн шаардлагаас үүдэж хөгжмийн зохиолч хуучир хөгжимд зориулсан гурван ангит сонатаа бичиж, Зөвлөлт Казахстаны Алма-Ата хотын Хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд удаагүй байсан П.Мөнгөнцэцэг багшаар анхлан тоглуулсан юм билээ.
Эдүгээ хуучирч Э.Цэндсүрэн “Энэ нь сонгодог сонатын хэлбэрт бичсэн модерн буюу орчин үеийн зохиол юм. Сонатын III ангийн дунд хэсэгт хоёр октав дамнасан глиссандо буюу гулсаа оруулж, пиццикато, цохилго гэх мэт техникүүдээр баяжуулан, төгөлдөр хуурын хамгийн доод гурван өнгө буюу субконтроктавыг ашиглан ритм, хэмнэлийн өвөрмөц өнгө аясыг илэрхийлсэн нь тухайн үед гэлтгүй одоо ч сонсоход хуучиршгүй, эффект бүхий бүтээл байдаг. Хуучирч, төгөлдөр хуурч хоёроос хэн хэнээс нь ур чадвар нэлээд шаарддаг зохиол” хэмээн ярив.
Морин хуурч Н.Жигжиддорж
Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, удирдаач)
Б.Шарав, “Эхийн сэтгэл шиг”
Эх. Эхийн хайр. Эхлэл. Хорвоо ертөнц. Түүний оршихуй.
Хөгжмийн зохиолч морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлээ бие чилээрхүү байхдаа буюу 2018 онд хань Д.Ганчимэгтээ зориулан бичсэн бөгөөд энэ нь уран бүтээлчийн сүүлчийн туурвилуудынх нь нэг юм. Гэргий Д.Ганчимэг нь “Бичиж дууслаа гэсэн хэрнээ байн байн тоглож үзээд байдаг байсан.
Төгөлдөр хуурын зэрэгцээ сэтгэлдээ их тоглодог хүн байлаа. Нэг өдөр “За, энэ болжээ” гэсэн. Тэгэхээр санаагаа гүйцээсэн байх. Гүн ухааны утга, агуулгатай зохиол л доо. Хорвоо ертөнц, хүн, байгалийн орчил, ертөнцийн жам ёсны тухай гэж хэлж болох болов уу” гэсэн юм.
“Mongolia in Music” тоглолтыг санаачлан зохион байгуулагчдын нэг, сэтгүүлч Р.Оюунжаргал “Суут хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн түүхийг уншиж байхад амьдралынхаа сүүлийн хагаст туурвисан бүтээлүүддээ өмнө нь хийснээ дүгнэх байдлаар хандсан байх нь элбэг юм билээ. Тухайлбал, Л.В.Бетховены IX симфонийг өмнө нь бичсэн найман симфонийнх нь оргил гэж хөгжим судлаачид үздэг. Хамгийн сүүлд бүтээсэн гэдэг утгаас илүүтэй, өмнөх найман симфониосоо “алт”, “эрдэнэс”-ийг нь түүвэрлэн шигтгэж урласан, насан туршийнх нь уран бүтээлийн дээж гэж үздэг юм байна.
Б.Шарав гуайн “Эхийн сэтгэл шиг” зохиолыг үүнтэй зүйрлүүлж болох юм болов уу. Хөгжим судлаачид нэгийг хэлэх биз ээ. Б.Шарав гуай морин хуурч Н.Жигжиддоржид зориулж морин хуур, симфони найрал хөгжмийн II концертоо бичнэ гэдэг байсан юм билээ. Гэтэл нэг өдөр хөгжимчин рүү залгаад “Тэр ч өнгөрөх шиг боллоо. Гэхдээ би каденцтай, аятайхан, богиновтор юм бичсэн. Хүүгээрээ ноотыг нь өгөөд явуулъя. Чи үзэж л байгаарай” гэсэн байсан. Үүнээс үзэхэд магадгүй хөгжмийн зохиолч II концертынхоо санааг “Эхийн сэтгэл шиг”-дээ шингээсэн байх магадлалтай. Мөн Б.Шарав гуай хөгжим судлаач С.Энхбулагтай ярьж байхдаа “Би монгол симфони бичих бодолтой байна” гэж хэлж байсан гэсэн. Тэгэхээр түүний “Эхийн сэтгэл шиг” зохиолоос нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд санаж, сэдэж байсан бүхнийх нь өнгө аясыг мэдэрч болохоор ч юм шиг” хэмээв.
Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ (Консерваторийн багш, “Азийн ятгын хатан хаан” өргөмжлөлт)
Б.Мөнхболд, Ятгын концерт
Бодол. Уянга. Эрч хүч. Тэмүүлэл. Эрс шийдэл.
Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 2004 онд ятгачин Ч.Мөнх-Эрдэнэд зориулж туурвисан бөгөөд Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийнх нь нэг юм. Б.Мөнхболд “ХБНГУ-д олон жил ажиллаж, амьдарсан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2002 онд эх орондоо ирээд байхдаа “Virtuoso Gala Concert”-ын тайзнаа, мөн ХБК-ийн концертын танхимд эрч хүч дүүрэн тоглож байхыг харсан юм. Тэр үед “Бяр нь багтаж ядсан энэ хөгжимчинд бүтээл зориулъя. Тэгэхдээ төгөлдөр хуурт зориулсан байдлаар концерт бичье. Элбэгхэн тоглоно доо” гэж бодсон. Бичлээ. Хэллээ. Ноотоо ч өглөө.
“Алтан намар-2004”-т тоглуулахаар боллоо. Гэтэл хөгжимчин маань байдаггүй. Яадаг билээ гэж байтал ятгачин тоглолт болохоос хоёр хоногийн өмнө Германаас хүрээд ирсэн. Н.Бүтэнбаяр маэстро хоёр удаа л оркестртой нийлүүлээд, хөгжмийн наадамд тоглуулахад гран при шагнал хүртсэн юм. Дараа нь ятгачин “Таны төгөлдөр хуурын фактураар бичсэн зохиолыг ятгаар тоглох гэж, толгойгоо нэлээд ажиллууллаа. Сүүлдээ бүр тоо бодоход хүрлээ шүү дээ. Ёстой чангалдаг хүн юм аа” гэж байсан. Би тэгэхэд нь “Чамайг чадна гэж тооцоолоод зориуд төгөлдөр хуурынхаар бичсэн юм аа” гэж хэлж байлаа” хэмээн ярив.
Ёочинч Т.Өлзийжаргал (ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, Ёочин, ёочин төст хөгжмөөр тоглоочдын олон улсын уралдааны гран при шагналт)
Ш.Өлзийбаяр, Ёочинд зориулсан концерт
Талын анир. Говьд мандах наран. Хүмүүний бодол. Алсад зорих тэмүүлэл.
Хөгжмийн зохиолч ёочин, үндэсний найралд зориулсан уг концертоо 2017 онд бичсэн. Энэ зохиолын талаар хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг “Ёочин хөгжмийн доод регистрээс дээш нь аажим тэмүүлүүлж, доод, дунд, дээд регистр буюу чалхыг бүрэн эзэмшиж туурвисан. Үүгээрээ хөгжмийн зохиолч нь хүн амьдралынхаа турш зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлсээр оройд нь гарч болдог юм гэсэн санааг хэлэх гэсэн, ийм агуулга бүхий зохиол юм. Зохиолын дунд байх каденц буюу авад (тэр даруйд) зохиолын хэсгийг хөгжимчний мэдэлд үлдээснээр онцлог. Гоцлоочид ур чадвараа харуулах, сорих тэр хэсэгт хөгжимчин өөрийнхөөрөө импровизац хийж тоглох боломж олгосон гэсэн үг.
Уран бүтээлч Т.Өлзийжаргал бол монгол үндэсний ёочин хөгжмийг олон улсад таниулахад их хувь нэмэр оруулж буй юм. Тэрбээр Ёочин, ёочин төст хөгжмөөр хөгжимдөгчдийн олон улсын уралдааны гран при шагнал хүртсэн гарамгай хөгжимчин” гэлээ.
Төгөлдөр хуурч Ц.Гүнбилэг
Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 11-р ангийн сурагч. Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын III уралдааны тэргүүн байрын эзэн, хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын нэрэмжит Төгөлдөр хуурчдын II уралдааны тэргүүн байрын шагналт)
З.Хангал, Ардын дууны хувилбар аяз (вариац)
Хөгжим судлаач С.Энхбулаг Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын энэхүү бүтээлийн талаар хэрхэн тайлбарласныг хүргэе. Тэрбээр “З.Хангалын зохиолууд бол ямар нэг зүйлд суралцсан, туршлага хуримтлуулах гэсэн бүтээл гэхээс илүүтэй өөрийнхөө сэтгэлийн ертөнцийг илэрхийлсэн хөгжим байдаг. Түүний төгөлдөр хуурт зориулсан “Мандах нар” бол ардын дууны хувилбар аяз гэдэг тодотголтой хэдий ч бие даасан, өөрийн гэсэн агуулгатай, зорилготой, нэгэн цул бүтээл юм. Зөвхөн “Мандах нар” гэдэг дуу нь 5 хэсэг хувилбараас бүрдэх ба хэсэг тус бүр нь онцгой шинж бүхий хурдны ялгарамжтай. Мөн дуурьслын хувьд ч уламжлалт сонгодог гармоныг таван эгшигт хөгийн дуурьсалтай хослуулан хэрэглэсэн нь “Хангалын” гэж хэлж болох дардасыг бий болгож байгаа юм. Кварт + тритон = их септим бол энэхүү хувилбарт бүтээлийн өнгө төрх гэж болохоор сонсогдоно. Таван хувилбарт хэсэг нь хоорондоо нягт холбоотой бөгөөд нэг хувилбарын төгсгөл нь дараагийн ээлжит хувилбар хэсэг эхлэхийн бэлтгэл болж өгч байдгаар онцлог.
Нэгдүгээр хэсэг нь andante байх бол хоёрдугаар хэсэг нь piu mosso e espressivo буюу ерөөсөө энэхүү зохиолын хамгийн виртуоз хэсэг юм. Харин түүний дараах гурав дахь хувилбар нь өмнөх хэсгээсээ ялгарах нь өрнө дахины найрал дууны нэгэн төрөл хоралыг санагдуулахуйц хэсэг болж эгшиглэнэ. Дөрөвдүгээр хувилбар allegro moderato нь чөлөөт хувилбар хэдий боловч нэлээд хатуу, догшин хэсэг болдгоороо бусдаасаа ялгарна.
Төгсгөлийн тав дахь хувилбар бол “Мандах нар” дууны хувилбарт зохиолын хамгийн хурдан буюу төгөлдөр хуурчаас багагүй хэмжээний ур чадвар шаардах түвшинд очсон гэж болно. Хэдийгээр энэхүү зохиол хөгжмийн зохиолч З.Хангалын хувьд голлох том хэмжээний бүтээл биш боловч “Хангалын” гэж нэрлэж болох, тодорхойлох үндсэн чиг хандлагыг шингээсэн бүтээл гэж үзэж болох юм” гэлээ.
Хийлч Д.Галбадрах (Монгол Улсын Консерваторийн багш)
Ж.Чулуун, Ардын хоёр дууны хувилбар аяз
Монгол нутаг, хүн ард, аж байдал, байгалийн сайхны тухай дуулал.
Хийлч, хөгжмийн зохиолч, удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун уг бүтээлээ 1951 онд туурвисан. Тэрбээр өөрийн зохиосон энэхүү вариацаа БНЧУ, Унгар, БНАГУ, Румын улсад болсон Дэлхийн Залуучууд оюутны их наадамд тоглосон түүхтэй.
“Ардын хоёр дууны хувилбар аяз”-ыг ЮНЕСКО-гийн дэргэдэх Хөгжмийн зөвлөлөөс 1973 онд ЗХУ-ын Алма-Ата хотод зохион байгуулсан “Азийн хөгжмийн индэр” эрдэм шинжилгээний симпозиумаар олон улсад заавал сурталчилбал зохих, хүн төрөлхтний шилдэг бүтээлийн жагсаалтад бүртгэн авсан юм. Энэ үйл явдал нь уг зохиолын үнэ цэнийн баталгаа ажгуу.
Виолончельч Д.Амармэнд (Монгол Улсын Консерваторийн багш)
З.Хангал, Скерцо
Гобой хөгжимчин Ч.Төмөр (Улсын филармонийн симфони найрлын хөгжимчин)
Г.Самбалхүндэв, гобойд зориулсан I концерт
Монголын хөдөө. Үзэсгэлэнт байгаль. Долгилон урсах голын мяралзаа. Хүмүүний сэтгэл.
Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 2015 онд гобой хөгжимчин, мэргэжлийн багш, Монгол Улсын Гавьяат багш Г.Ширчинбаатарт зориулж туурвисан. Манай улсын үе үеийн гобой хөгжимчдийг төрүүлсэн багш Г.Ширчинбаатарыг ХБДС, коллежийн захиргаанаас авьяастныг таньж, илрүүлэхдээ сайн хэмээн үздэг тул орон нутгаас авьяастай хүүхэд олон, шалгаж, элсүүлэх ажилд хэдэн арван жил дараалан томилж байсан түүхтэй. Ийм хүндтэй багшийн шавь, баялаг бишгүүрч Г.Самбалхүндэв нь багшийнхаа хөдөө, байгалийн сайханд аялж, ажиллаж явахдаа тун жаргалтай байдаг байсан тэр үеийн төрх, сэтгэл хөдлөлийг нь хөгжмийн бүтээлд тусгахыг зорьжээ. Ингэж гобой хөгжмийн анхны концертоо бичсэн түүхтэй. Зохиолын гол сэдэв, аялгуугаа Г.Ширчинбаатар багшийн нутаг, Ховд аймаг дахь Хар ус нуурын долгилон мяралзах мандлаас олсон аж.
Гоцлол хөгжимчин Ч.Төмөр “Ширчинбаатар багш залуудаа зүүн аймгуудаар томилолтоор нэлээд явдаг байсан юм билээ. Тэр үед цуг явдаг байсан багш нар манай багшийн тухай “Хэрлэн голын эрэг дээр ардын дуу тоглуулж сонсох дуртай байсан” гэж ярьж байсан. Багш ч бас өөрөө тун дуртай байсан тухайгаа надад хэлж байсан юм. Би Хэнтий аймгийнх. Хэрлэн голоо сайн мэднэ. Тийм учраас багш минь тухайн үед голын эрэгт дуртай дуугаа тоглуулан сонсоод ямар жаргалтай суудаг байсан бол гэж бодож байлаа. Сэтгэлээ тэр өнцгөөс хөглөж концертоо бэлдсэн” гэв.
Сонирхуулахад, хожим Ардын зураач болсон Б.Чогсом тэртээ 1968 онд хөгжимчин Г.Ширчинбаатарыг Хэрлэн голын эрэгт гобой тоглуулж байгаад хөргийг нь бүтээсэн түүхтэй бөгөөд уг бүтээлийг багш уран бүтээлээсээ дээжлэн гаргасан CD-нийхээ хавтасны зураг болгосон ажгуу.
Хийлч М.Номуужин, төгөлдөр хуурч О.Урангоо, виолончельч Б.Анхмаа (Улсын филармонийн симфони найрлын хөгжимчид)
Х.Билэгжаргал, Трио
Сонгодог зарчим. Монгол аялгуу. Чамин нарийн хийц. Баялаг өнгө, дуурьсал
Хөгжим судлаач С.Энхбулаг “Шинэ цагийн Монголын хөгжмийн урлагт харвасан од гэдэг шиг нэгэн өвөрмөц хөгжмийн зохиолч бүтээн туурвиж байсан нь Халтарын Билэгжаргал билээ. Билэг авьяас дүүрэн түүний уран бүтээл нь Монголын хөгжмийн урлагт дуулаачийн болоод дан хөгжмийн төрөлд дэндүү их жин дардаг гэхээр.
Өрнө дахины хөгжмийн урлагт гүнзгий боловсорсон тэрээр Өрнийн зохиомжийн арга барил, дэг жаягт илүү ойрхон байсан бөгөөд түүнийгээ үндэсний агуулгаар баяжуулан туурвил болгож байсан нь дан хөгжмийн уран бүтээлүүдийнх нь нийтлэг хандлагаас анзаарагддаг. Үүний нэг тод жишээ нь төгөлдөр хуур, хийл, морин хийлд зориулсан “Трио” бүтээл болно. Энэ нь гаднаас нь харахад Өрнийн сонгодог хөгжмийн зарчмыг баримтлан 3 ангитайгаар зохиосон хэдий боловч эгшиг дуурьслын хувьд үндэсний монгол аялгуу голлосон бүтээл байдаг. Монгол аялгуу гэдэг нь үндэсний уламжлалт өв соёл хэмээн төсөөлөгдөн сонсогдох бол, зохиомжийн үндсэн арга барил, зохирлын дуурьсал нь орчин үеийн хүмүүний сэтгэлгээг илэрхийлж байдаг.
Х.Билэгжаргалын уран бүтээлийг тодорхойлоод байдаг нэгэн зүйл нь өнгө, будаг юм. Хөгжим дээр энэ нь хөг сэлгээ мөн. Богино зайд хөг солих нь түүний хувьд бүх зохиомжийн үндэс суурь болдог бол тэр нь эргээд сонсогчдод тааламжтай мэдрэмж төрүүлж байдаг. Зөвхөн “Трио” төдийгүй түүний “Ламбугайн нулимс” дуурийн хөгжим, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, морин хуурын “Хэлхээ аялгуу” зэрэг бүтээлүүдээс нь ч мэдэрч болно. Эндээс үзвэл Х.Билэгжаргалын хөгжим бол чамин нарийн хийц, ажиллагаа, баялаг өнгө, дуурьсал юм” гэлээ.
Монгол Улсын Гавьяат багш Б.Зоригт. Цохивор хөгжмийн чуулга
Н.Жанцанноров, Нутаг минь, хүлэг минь (Б.Зоригтын найруулга)
Сүүмийх тал. Сүмбэр уулс. Сүүн сэтгэлт ээж. Амины ганц эх орон. Хүн шиг л хүн, хүү нь байсаар дуусах сан (Nomadic Boy хэмээх залуу уг бүтээлийг сонсоод хэлсэн үг).
Хөгжмийн зохиолч 2000 онд морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ Төрийн шагналыг хоёр дахиа хүртсэн юм. Морин хуурт, тодруулбал, Морин хуурын чуулгад зориулан туурвисан олон зохиолынх нь нэг бол “Нутаг минь, хүлэг минь”.
Н.Жанцанноров Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг, Цагаан хөтлийн хондлой хэмээх газарт төрсөн. 2019 онд Монгол Улсын төрөөс түүнд Хөдөлмөрийн баатар цол олгох үед “Хүн хаана унаж, “төлжсөн”, тэр газартай амь холбодог. Тэр холбосон амийн төлөө хүн зүтгэх ёстой” гэж хэлж байсан юм. Унаж, “төлжсөн” газар гэж Монголоо хэлсэн буй за. Тухайн үед тэрбээр үргэлжлүүлэн “Тиймээс хүндээ эх орон нь үнэтэй, эх орондоо хүн нь үнэтэй. Монголчууд бид бие биеэ сайн ойлгож, ухаарч, сайхан орноо хайрлан, хамгаалж, өв соёлоо үр ачдаа өвлүүлэн үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Монголынхоо үндэсний соёл, урлагийн хөгжил, дэвшлийн төлөө би цаашид ч чадах бүхнээрээ зүтгэх болно” гэсэн юм.
2. З.Хангал, Төгөлдөр хуурын I концертын III анги (Б.Зоригтын найруулга)
Сонгодог хэлбэр, загвар. Хөг, аялгуу, хэмнэл, дуурьслаараа “Шинэ монгол хөгжим”.
Хөгжим судлаач С.Энхбулаг “Концерт хэмээх төрөл зүйл нь хөгжмийн зохиолчоос онцгой ур чадвар, мэдрэмж шаарддаг. Монголын хөгжмийн зохиолчдын хөндөж оролдож байгаагүй энэ төрөл зүйлийг, тэр дундаа төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт хэмээх бүтээлийг зориглон барьж авсан нь З.Хангал. Тэрбээр 1973 онд Уралын консерваторийн оюутан байхдаа XX зууны шинэ Монголын хөгжмийн ертөнцөд урьд өмнө сонсогдож байгаагүй дориун бүтээл туурвисан нь энэхүү I концерт нь байв.
Хэдийгээр Өрнийн сонгодог хөгжмийн хэлбэр, загварыг баримталсан авч зохиомжийн сэтгэлгээ, хөг, аялгуу, хэмнэл, дуурьслаараа тэрбээр “Шинэ монгол хөгжим” туурвисан. юм Хэм хэмнэлийн аливаад үл захирагдах сэтгэлгээ, эгшиг, аялгууны задгай дуурьсал зэрэг нь залуу уран бүтээлчийн зоригтой, эрс шийдэмгий сэтгэл, сэтгэлгээг илэрхийлэх мэт.
З.Хангал 1960-аад оны сүүлч үеэр “Аяны шувууд”-аа нисгэж байсан бол Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концертоосоо эхлэн Монголын хөгжмийн “Салхич шувуу” болон дүүлэх тавилантай байж” хэмээв.