"РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн 75кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн аварга цол хүртэж Үзбекстаны Ташкент хотноо төрийнхөө дуулалыг эгшиглүүллээ.
Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр багийн дүнгээр олимпийн эрх олгоно.
Уг тэмцээнд багийн дүнгээр эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх өвөртлөх юм байна. Олимпын эрхийн төлөө өрсөлдөх сүүлийн тэмцээнд багийн ахлагчаар МХӨХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, Ц.Хосбаяр тэргүүтэй гурван дасгалжуулагч, нийт 15 тамирчин өрсөлдөж байгаа.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч Рио зорих баг тамирчид тодорно.
Эрэгтэй:
- 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж 250кг- VIII байр
- 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл 259кг- VIII байр,
- 62кг: Б.Баярням 222кг- XV байр
- 69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат 235кг- XXI байр
- 77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг - 277кг XVII байр
- 77кг: Спортын дэд мастер Ө.Баянмөнх
- 85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш -265кг XVII байр
- 85кг: Спортын мастер Б.Гантулга-245кг-XVIII байр
Эмэгтэй:
- 48 кг: ОУХМ Б.Золбоо 132кг- XIV байр,
- 48кг: ОУХМ Ч.Нямзул 122кг - XVI байр
- 53 кг: ОУХМ А.Бум-Аюуш 151 кг - XV байр
- 63 кг: ОУХМ Т.Анужин 194 кг- VIII байр
- 75 кг: ОУХМ М.Анхцэцэг 244кг-Нэгдүгээр байр
- 75кг ОУХМ Б.Энхтамир 214кг -V байр
- +75 кг: ОУХМ Э.Билэгсайхан- маргааш өрсөлдөнө