gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд ГХЯ, ЗТЯ, БХЯ хамтран ажиллана гэв

Б.Азбаяр
Улс төр
2026-08-06
1
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб өнөөдөр /2026.08.06/ ээлжит хурлаа хийж, холбогдох байгууллагуудын ажлын явцтай танилцан, цаашид хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө.

Хурлын үеэр танилцуулсан мэдээллээр, наймдугаар сарын 5-ны өдөр шатахуун түгээх станцуудаас АИ-92 автобензин худалдан авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй хүн тухайн өдөртөө дахин дугаарласан аж. 

Харин автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан АИ-92 автобензин олгож эхэлснээс хойш сүүлийн хоёр хоногийн хугацаанд шатахуун түгээх станцуудын дараалал хоёр дахин буурсан үзүүлэлт гарсан гэжээ. 

Одоогоор дизель түлшийг хэвийн горимоор борлуулж байгаа бол АИ-92 автобензинийг хяналттайгаар түгээж байна. Шуурхай штабын шийдвэрийн дагуу 100 шатахуун түгээх станц 50 мянган төгрөгийн лимиттэйгээр АИ-92 олгож байгаа бөгөөд энэ зохицуулалтыг мөрдөөгүй долоон шатахуун түгээх станц лимитгүйгээр шатахуун борлуулсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор дээрх станцуудад торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан аж. 

Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг сануулсан байна. Түүнчлэн шатахуун түгээх станцууд дотоод зохион байгуулалтаа сайжруулж, нэг бус бүх түгээгүүрээр шатахуун олгон, иргэдийн дарааллыг богино хугацаанд бууруулах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Шуурхай штаб Монополын эсрэг газарт шатахуун дамлан худалдаалж буй асуудалд хяналт тавьж, илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран хариуцлага тооцох чиглэл өгсөн байна.

Импортын нөхцөл байдлын тухайд, сүүлийн хоёр хоногт нийт 106 вагон буюу 6360 тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ. Үүнээс гадна ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс дахин 33 вагон буюу 1980 тонн автобензин нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яаманд эрчимтэй ажиллах үүрэг өгсөн байна. Үүний зэрэгцээ бүх төрлийн шатахууны импорт, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам хамтран ажиллаж, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан