Энэ жилийн сонгуульд хамгийн олон буюу 121 бие даагч өрсөлдсөн. Хамгийн олон бие даан нэр дэвшигч өрсөлдсөн тойрог нь 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг байв. Тус тойрогт 12 хүн бие даан нэр дэвшсэн юм. Харин хамгийн цөөхөн бие даагчтай тойрог нь Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай аймаг байсан бөгөөд эдгээр тойрогт тус бүр нэг нэг хүн бие даан нэр дэвшжээ. Түүнчлэн Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий аймагт нэг ч нэр дэвшигч бие даанч өрсөлдөхөөр бүртгүүлээгүй юм.
121 бие даагчаас өрсөлдсөн тойрогтоо чамгүй өндөр санал авч, чамлахааргүй амжилт гаргасан дөрвөн бие даагчийг онцолж байна.
НАМЫН ДАРГЫНХАА ЭСРЭГ ӨРСӨЛДСӨН П.ГАЛИНДЭВ
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн П.Галиндэв 25866 санал авч тавдугаарт жагслаа. Тус тойрогт гурван мандатын төлөө 36 нэр дэвшигч өрсөлдсөн юм.
П.Галиндэв Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн байсан бөгөөд намаасаа биш бие даан нэр дэвших болсон шалтгаанаа намын удирдлагуудтай холбон тайлбарлаж байв. Тодруулбал АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс УИХ-д нэр дэвшихээр горилогчдоос авч буй 100 сая төгрөгийн дэнчинг хүчингүй болгож, төрийн албан тушаал хашиж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн эрх ашгийг хохироосон этгээдүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн. АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг гаргахыг шаардсан боловч авч хэлэлцээгүй байна. Тиймээс П.Галиндэв Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж, С.Эрдэнэтэй өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан. Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд 17031 санал авсан юм.
"АЛТАН ДОРНОД МОНГОЛ" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД
"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Тордайн Ганболд Дархан-Уул аймгийн 19-р тойрогт бие даан нэр дэвшин 15242 санал авлаа. Тэрбээр дөрөвдүгээр жагсаж, эрх баригч намын гурван нэр дэвшигчид мандатаа алдсан юм.
Тэрбээр бие даан нэр дэвших болсон шалтгаанаа "Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэн аливаа нам, улстөрийн намаар дамжилгүй, шууд иргэдийн төлөөлөл болж, өөрчлөлт шинэчлэлтэд оролцохоор бие даан нэр дэвшиж байна" гэж хэлж байв.
АН-ЫН УГШИЛТАЙ Д.ДОРЖПҮРЭВ
УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймгаас бие даагч Д.Доржпүрэв. Тэр бол улс төрд шинэ хүн биш бөгөөд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Мөн түүнчлэн 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байв. Д.Доржпүрэв сонгууль бүхэнд аман хүзүүдсэн. Энэ бол түүний дөрөв дэх удаагийн сонгууль байсан бөгөөд 13094 санал авчээ. Тэрбээр мөн адил сонгуулийн дэнчингийн асуудлын улмаас намаасаа бус бие даан нэр дэвшсэн гэдгээ мэдэгдэж байв.
ХУУЛЬЧ Ж.ЭРХЭМБААТАР
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Ж.Эрхэмбаатар энэ удаагийн сонгуулийн хамгийн өрсөлдөөнтэй, чанга тойрогт өрсөлдсөн. Гэсэн хэдий ч анх удаа нэр дэвшсэн гэхэд чамлахааргүй амжилт гаргаж 14396 санал авч тавдугаарт жагслаа.