Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Хайртай хүндээ сэтгэлээ илчилж, зүрхний үгсээ хуваалцах боломж...
Алган дээрээ тавиад харуулж болдоггүй, алив надад өгөөч гээд авчхаж болдоггүй. Хий хоосон гэхэд бас үгүй. Зүрхэнд мэдрэгдэж, сэтгэл дулаацуулдаг тэр л зүйлийг хайр гэдэг гэлтэй.
Та бүхэнд “GoGo-ийн асуултууд” булангийн гэгээн хайрын баярт зориулсан тусгай дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Volume Plus” телевизийн захирал Д.Уранзаяа оролцлоо.
Зургийн жаазыг телевиз хэмээн төсөөлж хөтлөгч хийн, өдөржин гадаа тоглож, гаражин дээгүүр гүйдэг байсан түүний хүүхэд нас. Зургаан хүүхэдтэй айлын бага охины балчир насны хүсэл мөрөөдөл. Үрийн зулай үнэрлэж хорвоод хүүгээ төрүүлээд өөрөөрөө хэчнээн их бахархаж, ээжийгээ ямар их хайрлан, шүтэж байсан гэгээлэг дурсамжаасаа бидэнтэй хуваалцлаа.
Намайг ааш араншин, сайн, муу, өвчин, зовлонтой маань хамт хүлээж авч, бүхий л үед байгаагаар минь хайрладаг залуутай учирсандаа сэтгэл дүүрэн байдаг
Д.Уранзаяа эдийн засагч мэргэжилтэй ба бизнесийн удирдлагын чиглэлээр сургууль төгсжээ. Аан мөн амьдралдаа хүний итгэлийг алдахгүй байхыг алтан зарчмаа болгон мөрддөг гэсэн шүү.
Тэрээр гурил иддэггүй бөгөөд энэ нь жингээ барихад тустай аж. Түүнчлэн сайхан арьсны нууц нь нүүрээ сайн цэвэрлэх, нойроо бүтэн авахтай холбоотой хэмээн онцолсон.
Хамгийн бага эгч нь болох дуучин Укагийн талаар “Надад байж болох хамгийн сайн эгч. Харин уурлахаараа чив чимээгүй болдог нь их түгшүүртэй. Яг л онцгой байдал зарласан юм шиг санагддаг” гэсэн юм.
Амьдралын хором бүрээс аз жаргалыг мэдрэх дуртай тэрээр “Намайг ааш араншин, сайн, муу, өвчин, зовлонтой маань хамт хүлээж авч, бүхий л үед байгаагаар минь хайрладаг залуутай учирсандаа сэтгэл дүүрэн байдаг” хэмээн хэлсэн нь олон хосод онцгойлон сонсгомоор үнэтэй зөвлөгөө мэт санагдлаа.
Бид зочиндоо гэнэтийн бэлэг барихаар түүний найз залууг урьсан юм. Тэрээр Д.Уранзаяагаас ганц л зүйл асуусан. Тэр нь юу байсан бол?
Зураглаач, эвлүүлэгч О.Сүхбат