Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас идлэг шонхор шувууг гадаад улсад соёлын зориулалтаар гаргах, барихтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд яамны холбогдох мэргэжилтэн, судлаачид оролцлоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ “Шонхор шувууг тодорхой тоогоор соёлын зориулалтаар барих Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоол болон сайдын гэрээ зэргийг үндэслэн гадаадын иргэд шувуу барих зөвшөөрөлтэй болдог. Гэтэл зохих зөвшөөрөлгүйгээр барьсан, гэрээнд заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж зарим шувууг буцаан байгальд нь тавих арга хэмжээ авсан. Цаашид хяналт, шалгалтыг эрчимжүүлнэ.
Өнөөдрийн байдлаар:
- Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Г-ээс гомдол гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гарч Тарагт, Өлзий, Зүүнбаян-Улаан зэрэг суманд хяналт, шалгалт зохион байгууллаа. Шалгалтаар 7 отго, 13 тээврийн хэрэгслийг шалгалаа. Ногтруу, тагтаа зэрэг 52 шувууг зөвшөөрөлгүй, зөвшөөрлөөс хэтрүүлэн барьсныг илрүүлж байгальд нь эргүүлэн тавьсан. Мөн захиргааны шийтгэл оногдуулж зөвлөж хүргэсэн.
- Төв аймагт идлэг шонхор шувуу барьж байгаа гадаадын иргэдийн суурин отог олноор байршдаг. Иймд бүх отгыг шалгах чиглэл өгсөн. Ингээд Баян, Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт байрлаж буй 10 отогт хяналт, шалгалт хийсэн. Шалгалтаар мөн зөвшөөрөлгүй барьсан 9 шувууг илрүүлж, байгальд нь эргүүлэн тавилаа.
- Баянхонгор аймгийн нутагт шалгалт хийхэд өгөөшид ашиглах 50 тагтаа, 14 ногтрууг зөвшөөрөлгүй барьсныг илрүүлж 1.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн.
- Говь-Сүмбэр аймагт Монгол Улсын иргэд тагтаа, ногтрууг зөвшөөрөлгүй барьж Арабын иргэдэд худалдан борлуулахаар явж байсныг илрүүлсэн.
- Нийт 90 шувууг байгальд нь эргүүлэн тавьсан” гэлээ.