Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар 2024 ондоо багтан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар боллоо.
Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангах асуудлыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон 25 өвчнөөс дараах өвчнүүдийг эх орондоо оношилж, эмчлэх боломж бүрдэнэ. Иргэд тэгш хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, иргэдийн төдийгүй улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Үүнд:
- Тархи нугасны гүний, төвөгтэй байрлалтай нэвчсэн, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээ
- Меньерийн өвчний хүнд хэлбэрийн үеийн мэс засал эмчилгээ
- Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал
- Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ
- Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулралтын эмчилгээ
- Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ
- Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал
- Доод мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн согогууд, гэмтэлийн дараах шагайн үений тогтворгүйтэлийн үеийн мэс заслын эмчилгээ, доод мөчдийн дутуу хөгжил ясны хавдрын нөхөн сэргээх мэс заслыг эмчилгээ
- Хүүхдийн доод дээд мөчдийн төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтлийн мэс засал
- Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо
- Аутизмын хүрээний эмгэг зэрэг багтаж байна.