Өнгөрсөн долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн машинаар Өргөө амаржих газарт хүргүүлсэн 42 настай М замын дунд түргэн тусламжийн эмч хөлийг нь чимхэж, алгадаж хөхрүүлсэн гэх мэдээлэл гарсан юм.
Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн газраас мэдээлэл өглөө. Тус байгууллага өдөрт 1000-1200 дуудлаганд явдаг бөгөөд нийт дуудлагын 8,5-9 хувь нь төрөх дуудлага байдаг аж.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх байдлаар 18 мянга орчим төрөх дуудлагад үйлчилснээс 88 эх гэртээ болон автомашинд төрсөн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хэлж буйгаар одоо үүсээд байгаа асуудлыг шүүхийн байгууллага тогтоох учраас хэний зөв, хэний буруу талаар ярихыг хүссэнгүй.
Түргэн тусламжийн дуудлагын хуудаст бичсэнээр “Ус гараад, базалж өвдөөд доошоо юм гарсан, 4-5 минутын зайтай өвдөж байна” гэх дуудлага есдүгээр сарын 27-ны өдрийн 10:57:55 цагт иржээ.
Өвчтний хувьд “Өмнөх төрөлтүүд хэвийн, хугацаандаа өөрөөрөө төрсөн. Жирэмсний болон хожуу үеийн хордлого өгч байгаагүй, жирэмсний хяналтандаа хугацаандаа орсон, төрөх хугацааг аравдугаар сарын 4 гэж хэлсэн учраас дуудлага эрт өгөөгүй, охиных нь хэлснээр өмнөх өдөр нь гэртээ унаад доргисон. Эмнэлэг дээр яваад очихоор эмч нар болоогүй байна гээд буцаадаг” гэсэн байна.
Дуудлага авснаас эмнэлэг хүртэлх хугацаанд нийт 34 минут зарцуулж, Өргөө амаржих газарт хүргэжээ. Тухайн өдөр хүлээн авах дээр ажиллаж байсан эмч А.Ганчимэг энэ талаар:
11:30 цагийн үед 103-ын машинаар төрөх гэж буй эх орж ирсэн. Өвдөлт нь ойртсон, яаралтай эхийг орон дээр гаргаж үзэхэд төрөлт эхэлчихсэн, дүлж байсан учраас хүлээн авах дээр төрүүлсэн. Эх хүүхэд эсэн мэнд амаржсан.
Эхийг төрүүлэхээр хувцсыг нь тайлах үед гуя орчимд нь улайж, хөхөрсөн байсан. Яагаад хөхөрсөн талаар асуухад 103-ын эмч ийм болгосон гэж хариулсан. Би одоо гурван жил ажиллаж байна. Өмнө нь хөл нь хөхөрсөн эх орж ирсэн тохиолдол байхгүй. Гэхдээ төрөх гээд өвдөж буй эхчүүд өөрийгөө хазах, чимхэх тохиолдол байдаг. Мэдээж хэрэг хүн бүр тэгнэ гэсэн үг биш л дээ” гэв.
Өнгөрсөн бямба гаригт энэ явдлын талаар амаржсан эх харин ингэж ярьсан юм: