Тулгар төр байгуулагдсаны 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
"Эрдэмтэн Жэк Уэтерфорд АНУ-ын улс төрийн түүх, Монголын түүх соёл, Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван бүтээл туурвисан.
Тэрбээр 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдож, 20 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдэж олон орны уншигчдын хүртээл болжээ.
Энэ бүтээлээрээ Чингис хаан болон дэлхийн түүхэн дэх монголчуудын ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломат халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо зэрэг суурийг тавьснаараа өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан юм гэсэн үзэл санааг дэвшүүлсэн.
Энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас олон ажил хийж байна. Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Мөн Чингис хааны музейг ашиглалтад орууллаа. Монголын түүх соёлоо сурталчлах томоохон ажлууд хийж байна.
Наймдугаар сард олон улсын хурлууд зохион байгуулж, Чингис хаан судлалтай холбоотой олон талт ажил хийж байна. Тийм учраас Чингис хааныг олон улсын түвшинд судалж байгаа нэрт эрдэмтэнд энэ одонг гардуулахаар болсон" гэлээ.
ШУА-ийн академич доктор Д.Доржготов нь:
“Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.
“Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.
Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн.
1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D), Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан.
Эрдмийн зэрэг, цол, хэргэм:
1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.