УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох эрүүгийн хэрэгт прокурорууд яллах дүгнэлт үйлдэж дуусч байгаа талаар зарим хэвлэлээр гарсан. Тиймээс ч түүний хэргийг шүүхэд шилжүүлж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал дахин яригдаж магадгүй гэх яриа байгаа.
Л.Гүндалай гишүүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй. Энэ талаар тэрбээр өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэхүү хэвлэлээр гарч байгаа мэдээллийг “Миний нэр төрд халдаж, худлаа зүйлийг мянган удаа ярьвал үнэн болно гэдэг шиг үндэслэлгүй мэдээллийг олон удаа ингэж гаргаж байгааг ойлгохгүй байна” гээд холбогдоод буй хэргийнхаа талаар өмнө нь өгч байсан өөрийгөө буруугүй гэх үндэслэлүүдээ тайлбарлалаа.
Одоогоор УИХ-д Прокорурын газраас Л.Гүндалай гишүүнтэй холбоотой ямар нэгэн албан бичиг ирээгүй байгаа юм.
Ч.Болор