АНУ-ын усан спортын тамирчин Каелэб Дрессел өнөөдөр Токиогийн олимпоос тав дахь алтан медалиа хүртлээ.
Хоёр дахь олимпдоо оролцож буй 24 настай Дрессел Риогийн олимпоос багийн төрлөөр хоёр алтан медаль хүртэж байсан юм.
Тэрээр энэ олимпод
- 100 метрийн эрвээхэй сэлэлтэд 49.45 секундэд барианд орж дэлхийн дээд амжилт шинэчилсэн, алтан медаль
- 100 метрийн чөлөөт сэлэлтэд 47.02 секундэд барианд орж олимпын дээд амжилт шинэчилсэн, алтан медаль
- 50 метрийн чөлөөт сэлэлтсэд 21.07 секундэд барианд орж олимпын дээд амжилт шинэчилсэн, алтан медаль
- Эрэгтэй багийн 4х100 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль
- Эрэгтэй багийн 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт шинэчилсэн, алтан медаль хүртлээ.
Каелэб Дрессел нь дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь бөгөөд түүний ах Тайлер, эгч Кейтлин болон Шерридон нар нь бүгд усан спортын тамирчид аж.
Риогийн олимпод алдарт Майкл Фелпсын хамт хоёр алтан медаль хүртсэн Дрессел 2017 оны дэлхийн аваргаас долоон алтан медаль хүртэж байсан түүхтэй.