Хөл хориотой тогтоож, олон хоног гэр гэртээ байгаа энэ үед гэрийн нөхцөлд дархлаагаа дэмжих хялбар аргуудаас танд хүргэж байна. Та бидний хэрэглэж байгаа хоол хүнснээс гадна сэтгэл санааны байдалд дархлааны системтэй салшгүй холбоотой байдаг шүү.
Сэтгэл санаагаа өөдрөг байлгах
Сэтгэл санаа өөдрөг, тааламжтай байх нь дархлааны хариу урвалыг идэвхжүүлдгийг Израилийн эрдэмтэд олж илрүүлжээ.Судлаачид лабораторийн хулгануудад туршилт хийж, тархины таашаал авдаг хэсэгт зохиомлоор нөлөө үзүүлэхэд цусан дахь дархлааны эсүүд бага боловч идэвхжиж байгаа нь тэмдэглэгдсэн байна.
Тиймээс та хийх дуртай зүйлсээ хийж аль болох сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, хар бараан мэдээ, мэдээллүүдээс хол байснаар дархлаагаа дэмжих боломжтой юм. Та гэртээ дуртай дуугаа тавиад бүжиглэсэн ч болно шүү дээ.
Халуун шоколад
Шоколад нь их хэмжээний триптофан, антиоксидантыг агуулахаас гадна тархины цусан хангамжийг сайжруулж, үйл ажиллагааг дэмжих төдийгүй найрлаган дахь какаоны фланавол нь сэтгэн бодох, ой санамж болон анхаарал төвлөрүүлэх чадварыг тэлж өгдөг байна. Ханиад хүрсэн үед эмээ эсвэл ээж нар маань сүүг буцалгаад бага зэрэг шоколад нэмээд өгдөг шүү дээ.
Гэрийн нөхцөлд халуун шоколад хийх арга:
Найруулдаг нунтаг шоколад таньд байгаа бол халуун сүүнд хийгээд 5 минут буцалгаад бэлэн болно. Хэрэв нунтаг шоколад байхгүй бол хавтгай шоколадыг жижиглээд буцалсан халуун сүүнд хийгээд хайлтал нь хутгана. Ингээд таны халуун шоколад бэлэн болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Godiva Mongolia page хуудаснаас
Амуу тариа: Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тарианы төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ислэг, уургаас гадна залуужуулах гайхамшигтай үйлдэл бүхий антиоксидант ихээр агуулагддаг. Хүн бүр төдийлөн өнгө зүсээр нь ялгаварлан, цагаан гурил зэрэг сайжруулсан амуу буудай руу саймшрах нь их байдаг ч, түүнд амин хүчлүүд гээд байх зүйл бараг л байдаггүй. Хэдий царай муутай ч, хүний биед хэрэгтэй шим тэжээлээр баялаг эдгээр хүнсийг өдөр тутмын хоолондоо хийж ашиглавал хэд дахин илүү үр дүн үзүүлнэ гэдгийг танд сануулья.
Сүү, сүүн бүтээгдэхүүн: Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.