Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.
Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан 1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож, 44 тэрбум төгрөгийг хэмнэн, хэмнэсэн мөнгөөрөө орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Төмөр замын барилгын ажлыг УБТЗ ХНН өөрсдийн хүчээр гүйцэтгэж, зөвлөх инженерээр монгол хүн ажиллаж байна. Мөн авто замын барилгын ажлыг цэргүүд бүтээн байгуулж байгаа юм. Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.
Уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Б.Энх-Амгаланбүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгаагийн давуу тал нь хөрөнгө оруулалтын өгөөж дотооддоо үлдэхээс гадна цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа ажил амьдралын гараагаа эхлэх тодорхой хэмжээний мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай хэрэг гэдгийг онцоллоо гэж ЗТХЯамнаас мэдээллээ.