Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ИШЛЭЛ: Охидтой ээжтэйгээ харилцдаг шигээ хүндлэлтэй харилцаасай
GoGo.mn Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сэдвээр цуврал мэдээ мэдээлэл, ярилцлагууд хүргэж байгаа билээ.
Энэ удаад бид өсвөр насны хөвгүүд охидтой хэрхэн зөв харилцах талаар бусдад үлгэр дуурайл болохуйц ишлэлүүдийг фото мэдээ болгон бэлтгэснээр хүргэж байна.
ЭНД дарж бусад ишлэлүүдийг хүлээн авна уу.
Н.Алтанхуяг С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргалаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар өнөөдөр АТГ-т гомдол гаргажээ.
Тэрбээр, С.Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг толгойлох болсон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкиудад байршуулах журам баталсан. Уг журамд мөнгийг ямар банкинд хэрхэн байршуулахыг мөн С.Эрдэнийн гарын үсгээр байршуулна гэсэн албан бичиг байна.
Гэтэл С.Эрдэнэ энэ бол надад хамаагүй, Сангийн яамны мэдэх асуудал гэж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл. Тэгэхээр бичиг цаасыг нь нягтлаад үнэн мөнийг АТГ тогтоох байх гэж бодож байна. Үргэлжлэлийг ЭНД дарж хүлээн авна уу.
ЕБС-иудад хүүхдийн нягтрал их учир сүрьеэгийн халдвар дамжих эрсдэлтэй
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны их эмч Д.Наранзулаас сүрьеэгийн халдварын талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Сүүлийн хэд хоногт дунд сургуулиудад сүрьеэгийн нянгийн халдвартай хүүхэд олноор оношлуулж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж, хүмүүс айдастай байх шиг байна?
-Айх зүйл байхгүй, сүрьеэ бүрэн эмчлэгддэг. Сүрьеэ бол дэлхийд хамгийн анх бүртгэгдсэн халдварт өвчин. Монголд төдийгүй бусад улс орнуудад ч сүрьеэгийн халдвар байсаар байгаа. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвартай гэж үздэг. Манай улсын хувьд сүрьеэгийн халдвар насанд хүрэгчдийн дунд их байгаа учир халдвараас хүүхдүүдээ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
-Сүрьеэ удамшдаг уу?
-Удамшдаггүй. Сүрьеэтэй хүнтэй хамгийн ойр байгаа хүн халдвар авах эрсдэлтэй. Сүрьеэгийн халдварыг хэн ч авч болно. ЕБС-ийн нэг ангийн хүүхдийн тоо олон, нягтрал их байгаа учир агаар дуслын замаар халдвар дамжих эрсдэлтэй. Сүрьеэгийн нян хүний биед байдаг ч бусдад халдвар тараахгүй. Биеийн дархлаа муудахад унтаа нян сэргэж өвчлүүлдэг. Иймд биеийн дархлаагаа сайн байлгахын тулд сайн унтаж амрах, чанартай хоол хүнс хэрэглэх, агаар салхинд алхаж байхыг зөвлөмөөр байна. Ярилцлагын дэлгэрэгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Туулын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.15) УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өглөө.
Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуун фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туул голын ай савд аж төрдөг билээ. Сүүлийн жилүүдэд, тухайлбал, 2006 оноос эхлэн Туул гол асар ихээр бохирдох болсноор энэ нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх онц ноцтой зөрчигдөж, байгаль орчинд аюултай буюу гамшгийн байдал нүүрлээд байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Морин хуурын чуулга домборын чуулгатай хамтарч тоглоно
Энэ сарын 25, 26-ны өдөр болох Монгол, Казах үндэсний хөгжмийн хамтарсан урлагийн тоглолтын талаар Баян-Өлгий аймгийн М.Хурамханы нэрэмжит Хөгжимт драмын театрын дарга Б.Асылбектэй ярилцлаа.
-Энэ сарын 25, 26-нд болох тоглолтын талаар ярихгүй юу?
-Манай Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын казах үндэстний оркестр байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд төлөвлөж буй олон ажлуудын нэг нь Монголын үндэсний Морин хуурын чуулгатай, казах үндэсний домборын чуулга хамтарч тоглох гэж буй энэ явдал юм. Уг тоглолт тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 19:00 цагт Улсын филармонид болно.
Манай театрын оркестр 1959 онд нээгдсэн ба одоо 23-25 хүний бүрэлдэхүүнтэй. Оркестр зөвхөн казах үндэсний хөгжим гэхээсээ илүү Монголын, Дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглодог. Уг тоглолтыг Баян-Өлгий аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон “Мармара Турк” зоогийн газрууд зэрэг улсын болоод хувийн байгууллагууд, хүмүүс дэмжин ажиллаж байна. Тоглолтын тасалбар 50000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.