gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангадаг боллоо ч импортын үүдээ хаахгүй

Bloomberg TV Mongolia
Нийгэм
2024-10-28
8
Twitter logo

Монгол Улсын хэмжээнд 2023 онд эрчим хүчний нийт хэрэглээ 11 тэрбум кВт/цаг хүрснээс 70 гаруй хувийг дотоодоос, 22.3 хувийг импортоор хангажээ.

Олон их наяд төгрөгөөр санхүүжүүлэх Засгийн газрын 14 мега төслийн багагүй хэсэг нь эрчим хүчний төслүүд байна. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортолдог орон болох зорилтыг тэдгээр төслүүд бодит болгоно гэж буй ч орхигдуулж болохгүй зарим анхаарах зүйлс байгааг албаныхан онцолж байна.

Импортын үүдийг хаахгүй

Оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улсын импортолсон эрчим хүчний үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд улсын хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээ 11 тэрбум кВт/цаг хүрч, үүний 70 гаруй хувийг дотоодоос, 22.3 хувийг импортоор хангасныг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлж байв. Харьцуулбал 2012 онд Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, 7.6 хувийг импортоор авч байжээ.

unnamed.jpg

Монгол Улс цаашид нийт хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг боллоо ч импортын үүдээ хаахгүйг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хэлэв. Аюулгүй байдлын үүднээс хоёр хөршөөсөө, мөн боломжтой бол гуравдагч хөршөөс импортоор эрчим хүч авдаг дэд бүтэцтэй байхыг тэрбээр онцолж байлаа.

Мөн Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын мэдээлснээр цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээний нөхцөлүүдийг илүү тодорхой болгож, олон улсын байгууллагуудтай хамтран баталгаа гаргаж байж импортолдог болохоор төлөвлөж байгаа аж.

Зориг дутсаар ирсэн салбар

Эрчим хүчний үнийг зардлаа нөхөх түвшинд хүргэн шинэчлэх Засгийн газрын төлөвлөгөө хэрхэн хэрэгжихийг иргэд “амьсгаа даран” хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. Ирэх сарын нэгнээс цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50-70 хувь нэмэх тухай тооцооллын судалгаанууд хийгдэж байгааг Эрчим хүчний зохицуулах хороо хэд хоногийн өмнө мэдээлж байсан юм.

Дорвитой шинэчлэл хийх улс төрийн зориг дутсанаас болж эрчим хүчний салбар сүүлийн 30 жил орхигдож ирснийг энэ асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж буй УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ярилцлагадаа онцолж байв. Салбарыг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлэх энэхүү суурь реформ нь хүн болгонд хамаатай асуудал учир ийнхүү “зориглох” шаардлага үүссэнийг тэрбээр хэлж байлаа.

unnamed (39).jpg

Эрчим хүчний зах зээлийг системийн хувьд өөрчлөх асуудлыг иргэд эмзгээр хүлээн авдаг учраас улс төрчид үүнээс хол байхыг хичээдэг байсан… Засгийн газраас хэрэгжүүлэх бүх бодлогын суурь нь эрчим хүчтэй холбоотой. Бүх мега төслүүд эрчим хүчгүйгээс болж гацах эрсдэлд ороод байна.

unnamed (40).jpg

Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нь маш чухал. Учир нь энэ талд Монгол Улс хоёр хөрш орныхоо импортоос хэт хамааралтай хэвээр байна. Харин эх орондоо үйлдвэрлэж эхэлснээр эрчим хүчний эх үүсвэрээ өөрсдөө удирдах боломжийг олгоно. Мөн тарифаа ч өөрсдөө тогтоох боломжтой.

Б.Бат-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан