Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 120 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 52, Өмчлөх эрхийн эсрэг 31, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэрэг байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан А.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Х.Н, Л.Д нар нь 239 гр мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дундговь аймгийн прокурорын газраас нийтийн албан тушаалтан С.Б, Ж.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах гэрээг баталгаажуулж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Э.А нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 18.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ