Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Францын иргэний нэгдүгээр хавьтлын 126 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан" гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
ДЭМБ-аас Улаанбаатарын цагаар урд шөнө 00.25 цагт коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарсан цар тахал гарлаа хэмээн зарлав. Халдвар дэлхийн 117 оронд тархаад байна. Хамгийн сүүлийнх нь 2009 онд томуугийн H1N1 вирусийн халдвар буюу гахайн томуу гарч байсан. Гэхдээ коронавирусийн халдварыг хяналтдаа авах боломжтойг улс орнуудын туршлага харуулж байна.
ДЭМБ-ны мэргэжилтэн О.Ариунтуяа, Ирэх долоо хоногт тохиолдол болон нас баралт, халдвар тархах улс орнуудын тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ үзэж байна. Улс орнууд халдварыг тогтоон барих чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахгүй байсаар халдварыг цар тахлын түвшинд хүргэсэн харамсаж буйгаа ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Теодрос илэрхийллээ. Ийм учраас COVID-19 халдварын нөхцөл байдлыг үнэлээд, цар тахлын шинжтэй хэмээн ДЭМБ үнэллээ. Цар тахал хэмээн тодорхойлсноор улс орнуудын авч буй арга хэмжээ өөрчлөгдөхгүй. Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь 4 оронд гарч байна. Итали, Иран, БНСУ. БНХАУ. Эдгээр улсаас БНХАУ, БНСУ-д халдварын тархалт эрчимтэй буурч байгаа. Дэлхийн 81 улсад одоогоор халдвар бүртгэгдээгүй, 57 улсад 10-аас цөөн тохиолдол бүртгэгдлээ.
60-аас дээш насныхныг эрсдэл өндөртэй гэж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныхан эрсдэлт бүлэгт орлоо хэмээн зарлаж, энэ насныханд зориулсан шинэ зөвлөмж гаргаж байна.
ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд нийт 1248 хүн тусгаарлан ажиглагдлаа. Тусгаарлагдсан хүмүүсийн бие хэвийн, ямар нэг зовиургүй байгаа. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн хүн Өвөрмонголд айлд хөл хорионд байж байгаад, хорио цуцлагдахад эх орондоо ирсэн. Энэ гурван хүнийг тус боомтын нэг өрөөнд тусгаарлан, эмчийн хяналтад тусгаарлагдаж байна. Биеийн байдал хэвийн, халдварын шинж илрээгүй. Францын иргэний бие хүндэвтэр, тогтвортой байна. Эмчилгээ үргэлжилж байна. Өвчтөн ямар нэг гомдол санал гаргаагүй.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 126 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүнээс халдвар илрээгүй. 11-нд сэжигтэй найман тохиолдол тусгаарлагдлаа.
Франц иргэний давтан нарийн шинжилгээг өнөө өглөө авлаа. Өвчтөн сэтгэл санааны хувьд тогтворгүй, “Франц хүн Монголд халдвар тараалаа” гэж гадуур шуугина гэж депресстэй байгаа. Сэтгэл санаа тавгүй байх нь дархлааг унагаадаг, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тал дээр нь сэтгэл судлаач эмч ажиллаж, зөвлөгөө өгч байна. Энэ хүн монгол эмч нарт итгэл үзүүлж байгаагаа илэрхийлж, эмчилгээг Монголд үргэлжлүүлэн хийлгэхээр болсон.
Халдвар авсан франц хүнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүсийн эхний шинжилгээнүүдийн хариу сөрөг гарч буй нь бидний сэтгэлийг уужруулж байна. Цаашид бид хяналтаа сулруулахгүй, нягт нямбай ажиллах болно.
Увсад тусгаарлагдсан англи хүний шинжилгээний хариуг авчирч байгаа. Тухайн хүний бие хэвийн, халдварын шинж илрээгүй гэв.