Дэлхийн өнцөг булан бүрд хэдэн зуун хүн өөрсдийгөө хэдхэн см өндөр болгохын тулд хөл уртасгах мэс засалд орж байна. Энэ нь хүний хөлийг урт болгодог хэдий ч өвдөлттэй хүнд мэс заслын нэгэнд тооцогддог. Уг мэс засал нь нарийн нямбай ажилбар шаарддаг ба эрүүл мэндийн зарим мэргэжилтэн урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн үздэг байна.
Эмэгтэйчүүд өөрөөсөө намхан залуутай болзохыг хүсдэггүй. Заримдаа би ирээдүйд эхнэртэй болж чадахгүй юм шиг санагддаг нь хамгийн хэцүү зүйл байсан.
Сэм Беккер дунд сургуульдаа хамгийн өндөр хүүхдүүдийн нэг байсан боловч ахлах сургуулиа төгсөхдөө намхануудын эгнээнд оржээ. Тэрээр "Би коллежид орохдоо өөрийгөө намхан гэдгийг бүр их мэдэрсэн. Эрэгтэй оюутнууд байтугай охидоос намхан гэдгээ анзаарсан. Энэ байдал үнэхээр миний амьдралд нөлөөлсөн. Үнэнийг хэлэхэд эмэгтэйчүүд өөрөөсөө намхан залуутай болзохыг хүсдэггүй. Заримдаа би ирээдүйд эхнэртэй болж чадахгүй юм шиг санагддаг нь хамгийн хэцүү зүйл байсан" хэмээн ярьжээ.
Нью-Йоркт амьдардаг 30 настай Сэм өөрийгөө илүү өндөр болно гэж итгэж байсан аж. Гэсэн хэдий ч тэр бодит байдалтай эвлэрэхээс өөр аргагүй болжээ. Тэрээр "Би өндөр байх, амжилтад хүрэх хоёр хоорондоо холбоотой гэж боддог байсан. Тиймээс өөртөө шийдэл олох шаардлагатай болсон" гэжээ.
БИ АЛХАЖ ЧАДАХ БОЛОВ УУ?
Тэрээр байж болох бүхий л аргуудыг бодож үзжээ. Үүнд гуталдаа өндөрсгөгч хийх, сунгалтын дасгал хийх зэрэг багтана. Ингээд Сэм мэс засалд орохоор шийдсэн байна. Ээжтэйгээ зөвлөж, олон эрсдэлүүдийг тооцоолсны дараа уг шийдвэрт хүрчээ. Ийн 2015 онд мэс заслаа хийлгэж 162-170 см өндөр болсон аж.
Мэс засал хийх эмчтэйгээ уулзахад надад энэ ямар эрсдэлтэй болохыг сайн тайлбарлаж өгсөн. Найман см өндөр болох хагалгааны дараа би өөрийгөө “алхаж чадах болов уу, гүйж чадах болов уу” гэж бодож байсан хэмээн Сэм дурсав.
Хөл уртасгах мэс заслыг дэлхийн арав гаруй оронд хийдэг бөгөөд зарим хүмүүс 13 см хүртэл өндөр болохоор хагалгаанд ордог аж.
Тэрээр "Би мэс засалд орсныхоо дараа долоо хоногт 3-4 удаа физик эмчилгээ хийлгэдэг байсан. Энэ эмчилгээ зургаан сарын турш үргэлжилсэн. Үнэхээр хачирхалтай туршлага байсан шүү. Маш сонин ... хөлдөө мэс засал хийлгэчхээд дахин хөлд орж буй хүүхэд шиг байдалд орсон. Энэ төрлийн хагалгаа гоо сайхны мэс засалд тооцогддог. Гэхдээ би үүнийг сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө хийсэн хэмээжээ.
Хөл уртасгах мэс заслыг дэлхийн арав гаруй оронд хийдэг бөгөөд зарим хүмүүс 13 см хүртэл өндөр болохоор хагалгаанд ордог аж. Нэг жилд хэчнээн хүн энэ төрлийн мэс засалд ордгийг тодорхой хэлэхэд хэцүү. Гэхдээ мэс заслын эмнэлгүүд ийм хагалгаа хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа талаар мэдээлж буй.
- АНУ, Герман, Өмнөд Солонгост жилд 100-200 удаа
- Испани, Энэтхэг, Турк, Итали зэрэг орнуудад жилд 20-40 удаа
- Их Британид жилд ойролцоогоор 15 удаа энэ төрлийн мэс засал хийдэг аж.
Уг хагалгааг Их Британид 67,000 ам.доллар, АНУ-д 75,000 – 376,000 ам.долларын үнэтэйгээр хийдэг байна.
Эх сурвалж: BBC