“Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-аас 2017 онд 300 нохойд спей хийхээр төлөвлөжээ. Харин үүний тулд хийх олон ажлын нэг нь “Төрүүлэхгүй байна гэдэг хөнөөхгүй байхын эхлэл” гэсэн уриатай хандивын арга хэмжээ юм.
Энэ сарын 5-ны өдрийн 18:00 цагаас “Hard Rock Cafe”-д зохиогдох арга хэмжээг дэмжиж Нисванис, Xvit хамтлагууд ая дуугаа өргөх бөгөөд зураач С.Саранцацралт, С.Төгс-Оюун нарын уран бүтээлүүдийг дуудлага худалдаагаар борлуулах аж.
Арга хэмжээнээс цугларсан орлогыг бүгдийг нь хашааны нохдод спей хийхэд зориулах юм байна.
Албан бус судалгаагаар Улаанбаатарт байгаа 200 орчим мянган гэр хорооллын өрхийн 90 хувь нь нохойтой, түүнийх нь 20 орчим хувь нь охин нохой байгаа аж. Энгийн аргаар бодож үзэхэд энэ нь жилд 200 мянган гөлөг шинээр төрдөг гэсэн үг бөгөөд охин нохойны тоогоор жилийн дараа 6-10 дахин өссөөр байдаг.
Жишээлбэл нэг охин нохой нэг жилийн дараа 7-13, хоёр жилийн дараа 42-78 болж өсөх магадлалтай байдаг бөгөөд спей буюу өндгөвч, сав авах мэс заслын арга нь хамгийн хүнлэг, зардал багатай арга юм.
Нохойны сүүл таслахтай л ижил энэхүү мэс ажилбар нь жилд олноороо өсөж, үржихгүй, эр нохой шавахгүй болон нохойны эрүүл ахуйд эерэг нөлөөтэй гээд давуу тал олон бий.