gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Мөнхдуулдах: Шавь нар маань улсын аваргад маш сайн барилдлаа

Б.Цогт-Очир
Спорт
2017-05-02
0
Twitter logo

Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон. Тус тэмцээнд С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг таван алт, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан.

Хонгор нутгийн өсвөрийэн бөхчүүдийн сүүлийн хэдэн жил УАШТ-д тогтмол амжилттай оролцож байгаа билээ. Ялангуяа охид 2015, 2016 онд багийн дүнгээр тэргүүлж байлаа. Хонгор нутгаас төрөх ирээдүйн хүчтэнүүдийг бэлтгэж буй С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай ярилцлаа.

-Энэ жил улсын аваргаас нийт таван алт, таван хүрэл медаль хүртлээ. Хэдэн бөхтэй ирж оролцов.
-Нийт 20 шавьтайгаа улсын аваргад зодоглолоо. Охидын 46 кг-д Т.Цээням, 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн, хөвгүүдийн 63 кг-д Э.Бямбадорж, 85 кг-д Э.Батмагнай нар түрүүлсэн юм.

-Өмнөх хоёр жил багийн дүнгээр охидууд тань түрүүлж байсан. Энэ жил хүрэл медаль хүртлээ. Гурав түрүүлэх зорилго байсан байх. Хөвгүүд тань багийн дүнгээр өмнөх амжилт баталж хүрэл медаль хүртлээ.
-Шавь нар маань үнэхээр сайн барилдсан. Одоо улсын аваргад түрүүлсэн таван хүүхдээ өсвөрийн Азийн АШТ, ДАШТ-д амжилттай оролцуулах зорилготой байна даа.

-Энэ жилийн улсын аваргын бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Манай өдөр бүр бэлтгэлтэй байдаг. Улсын аваргын өмнө Өвөрхангай аймгийн багтай 10 хоног, мөн Женко клубтэй хамтарсан бэлтгэл хийсэн.

-Таны хувьд Баянхонгор аймагт чөлөөт бөхийг хөгжүүлэх төлөө ажиллаж байгаа залуу дасгалжуулагч. Хэдэн оноос Баянхонгорт ажиллаж байна вэ?
-2011 оноос хойш ажиллаж байна даа. Энэ хугацаанд улсын аваргаас цөөнгүй медаль хүртээд байна. Мөн азийн аварга, Азийн хүүхдийн наадмаас шавь нар маань нэг алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль зүүжээ.

-Яагаад Баянхонгор аймагт чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон юм бэ?
-Эхнэр маань Баянхонгор аймгийн хүн. Эхнэртэйгээ Баянхонгорт амьдрахаар болсон. Тухайн үед гавьяат тамирчин Нацагдорж багш Байдрагийн хүчтэн дэвжээ байгуулаад би дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм.

-Та хүүхдүүддээ гол төлөв ямар бэлтгэл ихэвчлэн хийлгэж байна вэ?
-Хөл авах техникийг олон дахин давтуулдаг. Манайх долоон хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг юм. Нэг өдөр спорт тоглоом, хоёр өдөр хүчний бэлтгэл, нэг өдөр нь кроссонд гүйлгэх зэрэг бэлтгэл хийнэ.  

-Охидын 56 кг-д Азийн өсвөрийн АШТ-ий хүрэл медальт Өлзийсайханы Пүрэвсүрэн улсын аваргын тав дахь түрүүгээ хүртлээ. Энэ бол ховорхон амжилт. Ө.Пүрэвсүрэн анх ямархуу хүүхэд бэлтгэлд ирж байсан бол.
-Манай хүүхдүүдээс Ө.Пүрэвсүрэн тав, Б.Хонгорзул гурав, Т.Цээням, Э.Бямбадорж нар тус бүр хоёр удаа УАШТ-д түрүүллээ. Пүрэвсүрэнгийн хувьд энэ жил 17 настай. Анх 30 кг жинтэй туранхай өндөр охин бэлтгэлд ирж байсан санагддаг. Маш хөдөлмөрч, нэг ч удаа бэлтгэл тасалж үзээгүй. Мөн тэвчээртэй, хэвтээгээс сайн барилдаг охин. Энэ жил бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж түрүүллээ.

-Та шавийгаа ямар түвшний бөх болно гэж боддог вэ. Багш хүн шавийнхаа ирээдүйг сайн харж байгаа болов уу?
-Олимп, дэлхийн АШТ-ээс медаль хүртчих байх гэж боддог.

-Танай Байдрагийн хүчтэн дэвжээнд хэдэн хүүхэд бэлтгэл хийдэг вэ?
-Одоогоор 50-60 хүүхэд тогтмол бэлтгэл хийж байна.  

-Энэ жилийн УАШТ-д хэдэн медаль авах зорилготой ирсэн бэ?
-14 медаль хүртэх болов уу гэсэн тооцоо байсан. 7-8 алтан медаль авах зорилготой байлаа. Гэхдээ таван алтан медаль гэдэг бол чамлах амжилт биш.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Биднийг үргэлж дэмждэг Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн О.Тойвгоо болон тусалж дэмждэг бүх хүнд  баярлаж явдаг шүү. Мөн Женко клубийн захирал Х.Баттуул, дасгалжуулагч С.Мөнхсүх нартаа баярлалаа. 

Зүүн гар талаас н.Мягмаржав, Т.Сүхбаатар, С.Мөнхдуулдах нар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан